С.Баярцогтыг АН-ын дарга болгохын тулд “Энержи ресурс” тэрбумаар нь цацна

2008/08/21
Share |
Хүмүүс: С Баярцогт | 
С.Баярцогтыг АН-ын дарга болгохын тулд “Энержи ресурс” тэрбумаар нь цацна

АН-ын дарга Ц.Элбэгдорж албан ту шаалаасаа татгалзахаа мэдэгдсэн нь даргад дуртай хүмүүсийн хорхойг ид гозгонуулж байна. Нэн ялангуяа “Алтан гадас”-ын дөрвөл буюу С.Баярцогт, “Фортуна” Н.Батбаяр, Г.Батхүү, Н.Алтанхуяг нарыг нойргүй хонуулахад хүргэж байгаа. Эдэн дотроос хамгийн ихээр улайран тэмцэж байгаа нь С.Баярцогт юм. Тэр нэгэнт Ерөнхийлөгчийн дэмжлэг болон МАХН-ын дэмжлэгийг бүрэн хүлээсэн хүн. Ямар сайндаа л С.Баярцогтоос “Цогт”-ыг нь хасчихвал С.Баяр үлдэнэ хэмээсэн теорем гарч байхав. С.Баярцогт, Ц.Мөнх-Оргил нар нэгэн компаниас санхүүжиж, нэгэн эзэнд харъяалагддаг нь нууц биш. С.Баярцогт намын дарга болохын тулд ихээхэн хэмжээний мөнгө зарах ёстойг сайтар ухаарч байгаа гэнэ. Мэдээж хэрэг уг мөнгийг нь “Таван толгой”-н өрөм болсон Ухаа худгийг авсан “Энержи Ресурс”-аас тэрбум, тэрбумаар нь rapгаx нь нэгэнт тодорхой болсныг эх сурвалж гунигтайгаар өгүүллээ. Ингэснээрээ МАХН, АН хоёр нэгэн хөнжилд цугтаа нойрсоно гэсэн үг.

Эх сурвалж: Маш нууц

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.