О.Гүндэгмаад Японы иргэн болох санал ирлээ

2008/08/21
Share |
Хүмүүс: Отряд Гүндэгмаа | 
О.Гүндэгмаад Японы иргэн болох санал ирлээ

Монгол улсын Гавъяат тамирчин О.Гүндэгмаагийн хүртсэн алтын дайтай мөнгөн мөдаль булган сүүлтэй байсныг ард түмэн дор бүрнээ ярьж байна. Олимпийн аваргын сүрд дарагдаад байгаа болохоос бус О.Гүндэгмаагийн мөнгөн медаль дэндүү гайхамшигтай. Энэ бүсгүйд Хөдөлмөрийн баатар цол өгөх болов уу гэсэн боловч төр чимээгүй өнгөрлөө. Харин Ард түмний гавъяат өгдөг нэгэн төрийн бус байгууллагаас “Ардын баатар” цол олгосон нь бага ч болов сэтгэлд гэгээ авчирсан гэж хэлж болно. Та бид 25 метрийн спорт гар бууны төрөлд Герман улсын иргэн Д.Мөнхбаярыг хүрэл медаль хүртсэнийг харсан. Буудлагад нас тийм ч чухал биш болохыг Д.Мөнхбаярын дээрх амжилт харуулж чадлаа. Тэгэхлээр О.Гүндэгмаагийн амжилт, ялалт ард хоцорсон бус өмнө нь байгааг харуулсан гэсэн үг. Гадаадын улс орнууд өндөр боловсролтой, аль эсвэл амжилт гаргахаар шилдэг тамирчдыг өөртөө татдаг болсон нь мөн л Д.Мөнхбаярын Германы иргэн болсноос харагддаг. Өмнө нь ч гэсэн О.Гүндэгмаад гадныхан санал тавьж байсан. Тэгвэл энэ удаад буудлагаар төдийлөн амжилт гаргаад байдаггүй Япон улс олимпийн дэд аварга бүсгүйг маань сонирхож эхэлсэн байна. Олимпийн хотхонд олон үйл явдал өрнөж байдгийн нэг нь тамирчны эрэлд мордсон томоохон клубууд, холбоодын агентууд юм. Тухайлбал 19 настай боксчин залууг мэргэжлийн их бокст татахаар гэрээ хэлэлцээр байгуулсан сураг ч сонсогдожбайна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр О.Гүндэгмаад япончууд аль хэдийнэ саналаа тавьчихжээ. Та бид олимпийн дэд аваргадаа гар сунгахгүй л бол хөрөнгө чинээтэй, ” хөгжил сайтай япончуудад алдахад бэлэн болжээ. О.Гүндэгмаа хэдийгээр эх оронч сэтгэлтэй боловч амьдрал ахуйгаа бодвол явахаас өөр замгүй. Ямар сайндаа л гавъяатын маань ээж Солонгост хараар хөдөлмөр эрхэлж, охиноо мөнгөн медаль авсныг мэдэлгүй ээлжийн ажил хийж байхав дээ. Энэ бол эмгэнэлтэй тавилан. Бид О.Гүндэгмаагаа Япон улсын иргэн болоод явахад харааж зүхэх ямар ч эрхгүй. Яагаад гэвэл тэр Д.Мөнхбаяр шиг Монголыг нулимж одоогүй. Бидний өмнөөс байгуулдаг гавъяагаа аль хэдийнэ байгуулсан. Хэрэвзээ О.Гүндэгмаагаа алдахгүй л байя гэвэл олимпийн аваргатай адилхан анзаанд хүндэлж, ижилхэн түвшний шагнал урамшуулал олгох нь зүйтэй боловуу. Энэ дашрамд сануулахад түүний дасгалжуулагч Ундралбатыг ч гэсэн шагнаж урамшуулах нь цаашид төрөх тамирчдын хувь заяанд ихээхэн хамааралтай.

Эх сурвалж: Маш нууц

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.