Хүмүүс: Н Ганбямба | Бадмаанямбуу Бат-эрдэнэ | Дашжамц Арвин | |
Хэнтий аймгаас шинэ УИХ-д сонгогдсон Б.Бат-эрдэнэ, Н.Ганбямба, Д.Арвин нарын хувьд гоёлын дээлээ өмсөөд, Төрийнхөө ордныг өглөө бүр зорьдог ч хуралдаанд орох эрх олдохгүй үүд сахин суух болжээ. Харин хэзээ эрхээ авна, төдий хүртэл тэд ийнхүү чуулганы танхимын үүдэнд бутач хүүхэд мэт царайлан суух бололтой. Хамгийн сүүлд СЕХ-ны дарга Баттулга тэдний нэрийг ерөнхийлөгчид өргөн барьсныхаа төлөө нэлээд том банга хүртсэн. Харин дараагийн асуудал хэзээ хэлэлцэгдэхийг бүү мэд.
Д.Арвины давхар давхараар нь хийсэн заль мэх нөгөө хоёроо ийнхүү хөлдөө чирч байгаа нь энэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж яасан үнэн үг вэ?
www.factnews.mn