Үхэж үл болно, Чингис хаан монголчуудыг байлдан дагуулж эхэллээ

2008/08/22
Share |
Хүмүүс: Б Эрдэнэбулган | 
Үхэж үл болно, Чингис хаан монголчуудыг байлдан дагуулж эхэллээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган: Бусад Чингисүүдээс ялгаатай, сайн болсон
Хоёр жил гаруйн хугацаанд үзэгчдээ хүлээлгэсэн “Үхэж үл болно, Чингис хаан” киноны нээлт энэ сарын 13-нд “Тэнгис” кино театрт боллоо. С.Жаргалсайхан агсны зохиолоор хийгдсэн уг кинонд 40 гаруй уран бүтээлчид оролцон тоглож, 3700-гаад хүн хүч хөдөлмөрөө зориулан ажиллажээ. Харин “Үхэж үл болноЧингис хаан” кино бүтээхэд 400 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Нар баруунаа хэлбийж, сэрүү орох үест хотын баруун хэсэгт хүмүүс бужигнаж, хвл хөдөлгөөн болно. Энэ бол “Үхэж үл болно. Чингис хаан” киноны нээлтийн эхлэл хэсэг. Хүндтэй зочид “Тэнгис”‘-ийн хаалгаар орж ирэх мөчид нөгөө алдарт “Холливудад” нь оччихсон юм шиг санагдсаныг нуух юун. Уригдан ирсэн Зочдод цэцгийн баглаа барьж, баяр хүргэж хошуу зөрүүлэн үнсэнэ. Харин хоёрхон алхмын цаана жүжигчдийн сэтгэгдлийг сонсохоор хэвлэлийн том баг ажиллаж, тус тусын хүрээг бий болгоно. Ингэхэд хамгийн эхний зочин бол Ц.Төмөрбаатар байлаа. Энэ оройн арга хэмжээнд тэрээр хар цэнхэр туяатай хослолоор гангарчээ. Харин амандаа хайш яайш бохь зажлах нь түүний шинэ хобби гэнэ билээ. Зочдын цуваа үргэлжилсээр… Цаг хожих үүднээсээ зочдын ирэх хооронд киноны ерөнхий найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулгантай цөөхөн хором хөөрөлдлөө.

-Юуны өмнө удаан хугацаанд үзэгчдээ хүлээлгэсэн киногоо дуусгаад нээлтээ хийж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа. Үнэнийг хэлэхэд хүмүүсийг удаан хүлээлгэж чилээлгэснээ ч мэдэрсэнгүй. Мэдрэх сөхөө ч байсангүй л дээ. Өнөөдөр ингээд нээлтээ хийгээд хүмүүсийг хараад байхад хүмүүсийн хүлээсэн сэтгэл давамгайлсан нь анзаарагдаж байсан. Нөгөө талаараа хэвлэлээр янз бүр бичээд байсан нь хүлээсэн сэтгэлийн шаналгаа тодорч байсан юм байна. Бид мөнгөтэй байсан бол аль эрт дуусгах байсан. Гэхдээ монголынхоо ард түмний цагаан сэтгэлээр кино маань дууссанд баярлаж байна.
-Та шагнал болоод зэмлэлийн үгийг дуртай хүлээж авна гэж байсан. Энэ үгийг ямар утга учиртай хэлсэн юм бэ?
-Хүн гэдэг амьтан их сонин ш дээ. Хүнийг дандаа нүүрэн дээр нь биш далдуур муулж, зэмлэж явдаг болохоор тэгж хэлсэн юм. Үнэхээр энэ кино муу болж гэж хэлж байгаа хүн надруу ярих юм уу, уулзаад надад үнэнийг хэлээрэй. Гэхдээ бидний бүтээсэн “Үхэж үл болно-Чингис хаан” кино маань их хааны тухай бүтээсэн бусад киноноос сайн болсон гэж бодож байна. Харин надад урамын үг болоод шагнал өгөх хүнд би дуртай байна.
-Таныхаар монголын кино урлаг ямар түвшинд явж байна вэ? Уг киногоор юуг илүү үзүүлэхийг зорьсон юм бэ?
-Энд нэгэн зүйлийг хэлэх ёстой байхаа. Манайхан кино урлагийг мөхөж, үхэж байгаа гээд янз бүрийн л юм ярих юм. Ийм зүйл ярихаа болчихооч ээ гэж хүмүүст хэлмээр байх юм. Нэг үеэ бодвол харьцангуй хөгжиж л байна ш дээ. Гэхдээ монголын кино урлагт мөдхөн дэлхийг ноёрхох цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Монголыг арчаагүй, бүдүүлэг байсан тухай өгүүлэх гэсэнгүй. Чингэсийн Монгол эхэндээ тааран дээлтэй байсан бол мөнгө, дараа нь алтан дээлтэй болж хувирсныг харуулахаар зорьсон. Мөн найз нөхдийн мөн чанарыг Чингэс, Жамуха хоёрын нөхөрлөлөөр харуулсан. Төр нь иргэдээ, иргэд нь төрөө дээдэлдэг байсан улсыг харуулна. Энэ бүхний эцэст Чингэс “Их Монгол Улс”-ыг байгуулж буйгаар энэ кино маань төгсч байгаа юм. Үүгээр бид хоёрын яриа завсарласан юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа уншигч та бүхэндээ түүний яриаг бүрэн эхээр нь хүргэх болно. Ингээд зочид танхим руу орцгоож, үзэгчид суудлаа эзлэн суулаа. Танхимын гэрэл бүтгэрэн унтарлаа. Цээлийсэн том дэлгэцийн дунд “Үхэж үл болно, Чингис хаан” хэмээх нэр, алтан гэргэгийн хамт байрлана, Чингэс хаан Бөртэ хатантай хамт тоглож байгаа хэсгээр кино эхлэлээ. Өнгөний сонголт, дууны дуугаралт, жүжигчдийн чадвар, ур хийц гээд энэ кинонд өөлөх зүйл гарсангүй. Нэг үгээр хэлбэл үзэгчдийн сэтгэлд нийцсэн сайхан кино болсон гэж үзэгчид ам сайтай гарсан. “Тэнгис” кино театрын гадаа залуус нилээд цуглажээ. Харин цаг 22:40.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Метадон в Ð’ÐµÑ€Ñ…Ð½ÐµÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ купить МЕФ Вязники Спайс нижний новгороР´ закладкР¸ ПровайдРµÑ€ Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð» сайт как обойти ДиффереР½Ñ†Ð¸Ð°Ð» с пневмобР»Ð¾ÐºÐ¸Ñ€Ð¾Ð²Ðº ой Спрут — СПРУТ купить спайс россия купить Второй Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº купить ГанджубР°Ñ ÐœÐ¸Ð½ÐµÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ Воды Купить в костромРµ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½ÑƒÑŽ смесь Купить Ñ‚Ð°Ð±Ð»ÐµÑ‚ÐºÑ ƒ экстази спайс уфа закладкР¸ соль в СмоленсРºÐµ Шишки ак47 в Югорске Можно ли нюхать экстази 5 element Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазин тгк что такое НастойкР° из конопли закладкР¸ кокаина купить МЕФ Ð¢ÑŽÐºÐ°Ð»Ð¸Ð½Ñ Ðº Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Донецк купить Гаш ЖирновсРº купить морфин КрасносР»Ð¾Ð±Ð¾Ð´ÑÐº купить Пятку МедвежьРµÐ³Ð¾Ñ€ÑÐº ВыращивР°ÐµÐ¼ соляные кристалР»Ñ‹ | Делимся советамР¸ купить Хэш Аткарск Героин в ÐŸÐµÑ€ÐµÑÐ²ÐµÑ ‚е фенибут и корвалоР» купить molly Омск Стаф в Сорске Ð¡Ð¾Ð¼Ð½Ð¸Ñ„ÐµÑ €ÑƒÐ¼ ÐºÐ°Ð»ÑŒÑÐ½Ð½Ñ ‹Ð¹ рынок на севастоР¿Ð¾Ð»ÑŒÑÐºÐ¾Ð¹ адрес Купить героин тверь Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НововорР¾Ð½ÐµÐ¶
IP:185.89.100.144  2018-02-24 04:01:23
Rixljric Heroin did not try to help, http://www.bandandblog.com/__m edia__/js/netsoltrademark.php? d=imgur.com%2fa%2fi20NLkA%2fem bed%3fpub%3dtrue good_morning_flower_images_fre e_download, http://www.winsoftware.ru/redi rect.php?url=https%3a%2f%2fimg ur.com%2fa%2fI6V0lf1%2fembed%3 fpub%3dtrue ei_amor_to_contigo_independent e_do_cao_baixar, http://www.i-sola.net/redirect .php?url=https%3a%2f%2fimgur.c om%2fa%2fOsuFQBN%2fembed%3fpub %3dtrue prada_song_download_djpunjab, http://permanentchangenow.com/ __media__/js/netsoltrademark.p hp?d=imgur.com%2fa%2fu8ZTBER%2 fembed%3fpub%3dtrue download_fortnite_android_apk, https://imgur.com/a/cCRh2YK/em bed?pub=true download_lagu_connie_talbot_co unt_on_me_mp3, http://www.shokdown.com/redire ct.php?url=https%3a%2f%2fimgur .com%2fa%2f5Svi5Zg%2fembed%3fp ub%3dtrue download_fairy_tail, http://www.etaktraffic.com/go. php?go=https%3a%2f%2fimgur.com %2fa%2fawOeA18%2fembed%3fpub%3 dtrue inostranets_skachat_torrentom_ v_khoroshem_kachestve, https://imgur.com/a/OTx6DPE/em bed?pub=true برنامج_تحميل_الف يديو_من_الفيس_بو
IP:185.101.68.19  2018-11-12 02:15:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.