Хүмүүс: Пүрэвдорж Сэрдамба | Энхбат Бадар-ууган | |
Зуны XXIX олимп “Бээжин-2008” наадмын албан ёсны тэмцээн 14 дэх хоногтоо үргэлжилж байна. Энэ өдрүүдэд БНХАУ 46 алт, 15 мөнгө, 22 хүрэл медалиараа дэлхийн 205 орныг чансаагаараа тэргүүлж байгаа бол АНУ нийт 95 медалиараа медалийн тоогоороо тэргүүлж явна.
Манай баг, тамирчдын хувьд одоогоор нэг алт, мөнгө, хоёр хүрэл медалийн болзол хангаад байгаа. Хоёр хүрэл медалийн өнгийг хувиргах эсэх тоглолт өнөөдөр болно. Манай улс хүн ам, медалийн чансаа, тоогоороо харьцуулсан жагсаалтад хэдхэн хоногийн өмнө долдугаар байрт жагсаад байсан бол одоо 17-д явж байна.
-Өнөөдөр -
19:16 цагт Боксын 48 кг-ийн жинд ОУХМ П.Сэрдамба Кубын боксчин Х.Яампиртай хүч үзнэ. Түүний өнөөдрийн өрсөлдөгч өмнөх тоглолтондоо Бразилийн тамирчныг 21:6 харьцаагаар ялж байсан, тун ширүүн өрсөлдөгч юм. Гэвч манай тамирчин түүнээс дутахааргүй хүчтэй өрсөлдөгч билээ.
19:46 цагт Боксын 54 кг-ийн жинд МУГТ Э.Бадар-Ууган Молдавын боксчин В.Гожантай хүч үзнэ. В.Гожан нь өмнөх тоглолтондоо Энэтхэгийн тамирчин Кумар Ахилыг 10:3 харьцаагаар ялж байжээ.