Мэргэн буудагч О.Гүндэгмаа, дасгалжуулагч Л.Ундралбат хоёрт хөдөлмөрийн баатар цолыг хувааж олгох юм биш биз

2008/08/22
Share |
Хүмүүс: Отряд Гүндэгмаа | 
Мэргэн буудагч О.Гүндэгмаа, дасгалжуулагч Л.Ундралбат хоёрт хөдөлмөрийн баатар цолыг хувааж олгох юм биш биз

Энэ удаагийн олимпид манай тамирчид эхнээсээ бүдэрч, монголчууд бидний урам хугарчихаад байх үед анхны мөнгөн медалийг авч ард олныхоо сэтгэлийг тэнийлгэсэн буудлагын спортын гавъяат тамирчин О.Гүндэгмаад талархахгүй байхын аргагүй. 2008 оны олимпоор Монголыг өөртөө нэгтгэж авна хэмээн маадайж байсан хятадуудад монголчуудын мууг үзүүлээгүйн төлөө, Монгол гэж улсын тамирчид ийм байдаг юм шүү гэдгийг дэлхийн түм түмэн үзэгчдэд харуулсаны төлөө энэ бүсгүйгээс төр засаг хайр хишиг, цол тэмдэгээ харамлах ёсгүй юм. Олимпоос медаль хүртсэн хоёр тамирчнаа хоёул онгоцноос бууж ирэхэд “Чингис хаан” нисэх онгоцны буудалд цугласан олон ганцхан олимпийн аварга Н.Түвшинбаяр луу хошуураад алтын дайтай мөнгөн медаль өвөртлөн ирсэн мэргэн бууч бүсгүйгээ тоолгүй орхисон нь олон хүний өр зүрхийг шимшрүүлж, өрөвч уян сэтгэлийн нь торгон чавхдасыг донхийтэл хөндөжбайсан юм. Гэхдээ дэлхийд данстай бөх. тодорсон их баяр хөөрийн дэргэд ганцхан О.Гүндэгмаа ч бүдгэрэн дарагдаад байгаа юм биш гэдгийгэнд онцлондурдах хэрэгтэй. Хөөрч дэвэрсэн олон түмэн эдгээр тамирчдыг дэлхийд гайхагдсан амжилт үзүүлэхэд нь аав ээжээс нь илүү тус дэм үзүүлсэн дасгалжуулагч багш нарынх нь гавъяаг ор тас мартчихаад байх шиг. Жишээ нь сая “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр олимпийн медальтануудыг угтан авахад хүмүүс Гүндэгмаагийн багш дасгалжуулагч Л.Ундралбатыг хүний урманд тоосон уу. Түүний царай зүсийг телевизийн дэлгэцээр хальтхан ч болов үзүүлээгүй санагдах юм. Олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа бол яах аргагүй дэлхийд данстай тамирчин, олон жилийн уйгагүй зүтгэлээрээ хөдөлмөрийн баатар цолыг гуйхгүй авах гавъяатай нэгэн мөн. Тэрбээр 1998 оны дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль, 2002 оны Азийн наадмаас мөн л хүрэл медаль, 2005 оны Зүүн Азийн наадмын мөнгө, Ази Африкийн наадмын хүрэл медаль, 2006 оны Азийн наадмын хүрэл, Ази тивийн аваргын алт, Дэлхийн супер цомын шигшээ тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай мөн саяын олимпоос мөнгөн медаль хүртсэн гээд түүний үзүүлрэн амжилт мундашгүй их. Энэ амжилтуудаараа Монгрл улсын Хөдөлмөрийн баатарцолыг гуядаадавч чадна. Гэхдээ энэ бүсгүйн үзүүлсэн амжилт Л.Ундралбат гэдэг хүнтэй салшгүй холбоотойг бид хэзээ ч мартаж болохгүй. Олимпийн аварга Н.Түвшинбаярын үзүүлсэн амжилт ч жүдогийн дасгалжуулагч Ж.Болдбаатарын ач гавъяа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Монгол улсаас олимпийн алт, мөнгөн медальтанууд төрөх хэмжээнд хүртэл тамирчидаа бэлтгэж чадсан. эдгээр багш дасгалжуулагч нарыг хэрвээ зохих ёсоор нь урамшуулан шагнаж чадвал Монгол улсад маань цаашдаа ч өчнөөн олон олимп, тив дэлхийн алдартанууд төрөн гарах нь мэдээж. Тиймээс Монгол улсын төр засаг зөвхөн амжилт үзүүлсэн тамирчинд л баатар цол олгож байгаа нь арай л дутуу сэтгэж, дундуур орхиж байгаа хэрэг бөгөөд дэлхийн дэвжээнд гавъяагаа дуудуулан гарамгай амжилт үзүүлж улс орныхоо алдарыг дуурсгасан багш шавь хоёрыг алагчилж үзэлгүй адилхан л алдаршуулж, шагнаж урамшуулдаг хууль гаргах хэрэгтэй байна. Хэрвээ ингэвэл тамирчин дасгалжуулагчдад томоохон урам өгөөд зогсохгүй улс орны маань нэр хүндийг улам ихээр дуурсгах цаашдын үйл хэрэгт нэмэртэй үйл болно. Жүдогийн ордон барьж өгсөнөөс ч илүү хөрөнгө оруулалт бол олимпоос алт мөнгөн медаль авсан тамирчин, дасгалжуулагч нарт адилхан гавъяа шагнал олгох явдал гэдгийг олон хүн ярьж байгаа нь ч нэгийг өгүүлнэ. Тэгээд ч манайх шиг ядуу жижиг орон сайн тамирчин төрүүлдэг дасгалжуулагч, багш нараа үл тоогоод байвал мөнгөтэй хүчтэй оронд ядах юмгүй алдаж орхино биз ээ. Багш шавь хоёрын дунд “Май наадахаа зодолдчихгүй шиг тэнцүүхэн хувааж аваарай” гэсэн юм шиг ганц Хөдөлмөрийн баатарын цол тэмдэг шидчихдэгээ хурдхан болимоор байна.

эх сурвалж: Ноцтой мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.