Цагдаагаар тоглох нь хэнд ашигтай вэ

2008/08/22
Share |
Хүмүүс:
Цагдаагаар тоглох нь хэнд ашигтай вэ

Цагдаа, ард түмний хоорондын харилцааг мөргөлдөөний түвшинд хүргэх нь улс төрийн ямар ашиг авчрах вэ. Цагдаагаар тоглох нь хэнд хэрэгтэй юм бол. Сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдлууд эл асуултыг зүй ёсоор үлдээлээ. Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн арван ажилтныг тодорхойгүй хугацаагаар хорьсон нь гал дээр тос нэмсэн алхам болсон гэдгийг онцлохыг хүсч байна.

Төр, иргэн хоёрын дунд төө ангал гарав
Хар мягмар гариг гэгдэж буй долдугаар сарын 1-ний өдрийн үймээнээс хойш төрийн цагдаа болон энгийн иргэдийн харилцаанд сүүдэр унасан нь үнэн. Энэ сүүдрээр тоглон, үл ойлголцол, талцал авчрах боломжийг хэн нэг нь алдахыг хүссэнгүй. Тиймээс ч арван цагдааг барьж хорьсон үйлдлээрээ хүчний байгууллагынхны дунд "яс хаяж", иргэдийн сэтгэхүй дээр хөнгөхөөн хөлбөрөх болов. Улс төрийн хожоо харсан ээлжит нүүдэл гэж үүнийг нэрлэж болох. Томчуудын тоглоомын үр дүнд үймээний өдөр харамсалтайгаар амиа алдсан таван сайхан залуугийн ар гэрийнхэн болон хохирогчдыг буудсан байж болох шалтгаанаар хоригдсон цагдаа нарын аав, ээж, ах дүүсийн дунд үл ойлголцол, хонзогнол бий болоод байна. Ерөнхий утгаараа энэ нь цагдаа болон иргэдийн хооронд дайсагнах хандлагын үрийг тарьж байгаа. Шулуухан хэлэхэд төр, иргэн хоёрын дунд төө ангал гарав. Үүнийг өнгөрөгч лхагва гаригт жанжны талбайд болсон жагсаал гэрчиллээ. Аль ч улсад байдаг цагдаа болон иргэдийн эмзэг харилцаа даамжирал юунд хүргэж болохыг таамаглахад бэрх

Тэр өдөр юу болсон вэ?
Хар жийп хөлөглөсөн хүмүүс хөөж буудсаар байгаад I эмнэлгийн ойролцоо нэгэн залуугийн аминд хүрсэн гэсэн мэдээлэл сувилагч бүсгүйн амнаас унасан. Хоригдчихоод байгаа цагдаа нар хар жийп хөлөглөх зиндааны албан тушаалтнууд биш юм билээ. Нөгөө талаас үймээн дэгдээгчдийн дунд тайрсан калибр, Монголчилж янзалсан бага оврын буутай хүн нэг бус байсан талаар сонин хэвлэлүүд нийтэлсэн.

Хамгаалалтад зогсч байсан цагдаа нарын дунд хутгалуулан шархадсан хүн цөөн бус байгаа талаар мөн л хэвлэлийнхэн мэдээлсэн. Энэ бүхнээс харахад үймээн дэгдээгчид ч бас хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн байж болох үндэслэл харагдаж буй. Үймээний үеэр цагдаагийнхан резинэн болон сургуулийн сум хэрэглэсэн хэмээн холбогдох албаныхан мэдэгдэж байгаа. Нөхцөл байдлаас харахад хохирогчдыг цагдаа буудсан гэх нотолгоо үнэгүй талдаа. Гэтэл яах аргагүй таван хүн бууны суманд өртөн амь үрэгдлээ. Тэднийг цагдаа буудаж байхыг харсан хүн байхгүй. Үймээн дэгдээгчид халууран сахилгагүйтэж, буу гаргасан гэх үндэслэл мөн л баримтгүй сонсогдох янзтай. Ерөнхийлөгч онцгой байдал зарласны дараа тусгайгийнхан үүргээ гүйцэтгэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Хохирогчдын ар гэрийнхэн энэ талаар нэг бус удаа ярилцлага өгснийг санаж байна. Гэвч энэ эцсийн хариулт биш юм. Өөрөөр хэлбэл, эзэнгүй хэрэг нэгээр нэмэгдэв. Эдүгээ харин нотолгоо, баримт муутай энэ хэргийг улс төрийн зорилгоор гуйвуулан ашиглаж, цагдаа нарыг буруутган золиосолж, үр дунд нь С.Баярын Засгийн газар цуст Засгийн газар байсан хэмээн хашгирч эхэллээ. Үйл явдал ийнхүү эргэж, МАХН болон С.Баярын Ерөнхий сайдын албан тушаалтай тойруу замаар холбогдон, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх зарчмаар үргэлжилж байгаа нь таамгийн сэжүүрийг нэгээр нэмж буй юм. Үймээнийг зохион байгуулагч "эзэд" буюу томчууд байдал эвгүйдээд эхэлмэгц ямраар н мушгиж болох эзэнгүй хэргийн тоог зориуд нэгээр нэмсэн юм биш байгаа гэсэн хардлага төрсний учир ийм.

Хохирогчийн араас хохирогч...
Ямартай ч энэ бүхний эцэст төр иргэн рүүгээ буу шагайж, амь насыг нь хохироох төвшинд аллага зохион байгуулах эрхгүйугэдгийг зориуд тодотгох нь зөв болов уу. Хэрэв үнэхээр цагдаа нар иргэдийг буудан хороосон байвал үүнийг баримтаар нотолж, ард түмнээсээ уучлал хүсч, зохих ялыг нь үүрүүлэх учиртай. Харин, амь үрэгдсэн иргэдийн хэрэгт цагдаа оролцоогүй нь тогтоогдвол хэрэгтнийг улс төрийн хүрээллээс хайх нь сүүлийн гарц юм. Гэхдээ, мөрдөн байцаалт шударга явагдах нь өнөөдрийн хувьд хамгийн чухал болоод байна. Энд бас нэгэн асуулт хариултгүй үлдэж байгаа. Төрийн цагдаагаа золиослохдоо хүртэл Монголын улс төр, нөлөө бүхий цөөн хүн ялзарсан гэж үү. Тэгээд эцэст нь хүчний байгууллагынхныг талцуулан ашиглахдаа тулав уу?

Хар мягмар гариг гэм зэмгүй таван сайхан залуугийн амь насыг авч одсон. Тэдний араас хилс хэргээр дахиад таван залууг золиослон хохироочих вий дээ гэсэн эмзэглэл, айдас нийгэмд бий болчихлоо.

Хохирогчийн ээж цагдаагийн ээжид хорсол, өширхөл зангидаад эхэлбэл Монгол бүхлээрээ доргиж, төр, иргэний хооронд бий болчихоод байгаа төө ангал мөргөлдөөн болж хувирахад ойрхон байна. Өмч хөрөнгө, амь насыг нь хамгаалдаг нохойгоо эзэн нь зодоод эхэлбэл эргээд ноцох нь эргэлзээгүй.

Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага
Монголын цагдаа яг ийм байдалд ороод байна. Төр, иргэдээ хамгаалах үүрэгтэй цагдаа нарыг төр нь түлхэж, иргэд нь илүүрхэн ялгаварладаг байдал үймээний өдрөөс хойш улам ч хүчтэй илрэх боллоо. Ядарсан үедээ хамгаалуулж, чадрах цагтаа захиран зандарч байгаагүй юм шиг төр эдүгээ цагдаагийн нэр хүнд, нийгмийн байдлаар эвгүйхэн тоглож эхэллээ. Энэ бол төрийн томчуудын хуваагдал, хоёр үзүүрт сонирхлын хамгийн тод илрэл юм. Цалин багатай, цаг наргүй ажилтай цагдаа нараар хасар басар нохой шиг хаяагаа мануулдаг атлаа улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдмөгц уруулын хөдөлгөөн, хурууныхаа дохио зангаагаар золиос болгон "буланд шахаж" буйг өнөөдөр бид харж байна. Нөгөө талаас цагдаа болон иргэдийн хооронд нэгэнт бий болсон үл ойлголцлыг хурцадмал байдалд аваачих сонирхол улс төрийн талаасаа хүчтэй үйлчилж байгааг үгүйсгэхгүй. Хуулиар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад шүүх прокурор, цагдаагийн аль нь харьяалагддагийг бид мэднэ. Эндээс л энэхүү өрнөөд буй үйл явдлын сэжүүр "гогцоороод" байгаа юм. Томчуудын тоглоом ард түмний амьдралд ямраар нөлөөлж байгааг анзаарах тийм хэцүү биш, "Замын цагдаа хүртэл нүдэнд хүйтэн харагддаг болчихлоо", "Муусайн цагдаа нарыг давраад байвал бүгдийг нь хорих хэрэгтэй", "Цагдаа ч гэсэн ард түмний нэг хэсэг. Тэр аймаар өдөр цагдаа байгаагүй бол үймээн дэгдээгчид ойр хавийн айл өрх, энгийн иргэдэд халдах л байсан". Энэ мэтийн өмөөрсөн, өширхсөн маргаан үргэлжилсээр байна. Сургуульд бүртгүүлэхдээ цагдаагийн хүү гэдгээ нуухаас аргагүй байдалд орсон балчир хүүхдүүдийн сэтгэлийн эмзэглэл, шархлааг улс төрийн эл тоглоом сэдрээх болсон нь бүр ч хэцүү.

20 мянга гаруй цагдаагийн арми доргиод эхэлбэл...
Бодит нөхцөл байдлыг эргэж харъя. Үймээний үеэр 70 гаруй цагдаа биедээ хүнд, хөнгөн гэмтэл авсан гэсэн мэдээлэл бий. Өнгөрөгч лхагва гаригт жанжны талбайд Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбооноос зохион байгуулсан жагсаалд 500 орчим цагдаа оролцсон. Тэдэнтэй нэгдэж, ажил хаяхад бэлэн байгаагаа Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг цагдаа нар илэрхийллээ. Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбооноос хөдөө орон нутгийн мэргэжил нэгтнүүддээ уриалга хүргүүлнэ гэж мэдэгдсэн. Улсын хэмжээнд 20 мянга гаруй цагдаа ажилладаг гэсэн тоон мэдээ байдаг. Тэдний дунд гадаад, дотоодын Цагдаагийн академи дүүргэсэн өндөр мэргэжил боловсролтой нь ч байгаа. Нуугаад яах вэ, сургууль соёлгүй үлдчихээд цагдаагийн байгууллагад шургалсан боловсрол тааруу хүмүүс ч бас бий.

Ямраар ч бодсон, хэрэв 20 мянган цагдаа дургүйцлээ илэрхийлэн нэг доргивол тогтооход хэцүү хүч тэнд төвлөрсөн. Хөгжил буурай орнуудын гашуун туршлагаас харахад иргэний мөргөлдөөн эндээс л үүсдэг. Тэр тусмаа иргэдийн цагдаад итгэх итгэл үгүй болж, цагдаа нь төрдөө итгэлгүй болчихвол дотоодын самуун үүсэх нэг нөхцөл нь тэр юм. Итгэл гээч "эрхтэн" олон янз. Тэгэхдээ цагдаад итгэх иргэний итгэл, төрдөө итгэх цагдаагийн сэтгэл, тэдний амин холбоо бол улс орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалдаг хил хязгаар билээ. Энэ хил хязгаар маань устахад ойрхон байх шиг.

Хүчний байгууллагынхны талцал юунд хүрэх вэ?
Улс төрийн томчуудын тушаалаар хүчний байгууллагын лидерүүд талцаадн эхэлчихсэн байхыг үгүйсгэмгүй үйл явдлууд цаашдаа ч үргэлжлэн сунжрах бололтой. Тэдний хөлд цагдаа нар үймж, иргэд түгшүүрт автсан өдрүүд хаяанд чимээлж байна. Хэн нэгэн том ноёнтны аймшиггүй амбиц ийм байдлыг үүсгэв үү, эсвэл улс төрөөр дамжин хуваарилагдах ашигт малтмалын асар их нөөцийг дагалдсан гадаад, дотоодын хүчин зүйл тогтворгүй байдлыг авчрав уу?

Сүүлийн өдрүүдэд цагдаа хүн мөн үү, биш үү гэдэгтэй адил асуулт талцлыг нэг талаар намжааж, нөгөө талаар хурцлах болов. Тэд адилхан л Монгол Улсын иргэн, энэ ард түмний тасархай. Шуудхан хэлэхэд үймээн дэгдээгчид ч бас цус нэгт монголчууд, Ард түмнээ мэргэжил, ажилладаг салбар, хувь хүний үзэл бодол, сонголтоор нь талцуулан дайтуулах нь Монголын төрд ашиггүй, Магадгүй, ганц хоёр өндөр эрх мэдэл бүхий, урт гартай хүмүүст өнөөдөртөө ашигтай байж болох юм. Үүний зэрэгцээ хөгжил буурай орнуудын гашуун хувь тавиланг Монголд давтах гадны сонирхол үүнтэй дөрөө хоршихыг үгүйсгэхгүй.

Удирдагч бүхэн нэг л зүйл дээр алддаг. Эхлүүлсэн тоглоом нь хяналтаас гарч хэмжээ хязгаараа алдана гэдгийг тооцоолоогүйгээсээ болж унадаг. Хяналтаа алдсанаа ухаарах үед нь галт тэрэг хэдийнэ зогсоолоосоо хөдөлчихсөн байдаг. Ж.Буш Иракт дайн зарлахдаа хэдэн жилээр үргэлжлэх хямрал, цуст мөргөлдөөнийг эхлүүлснээ мэдэж байсан нь юу л бол...

Яг энэ үгийг нэг, хоёрдугаар хүний нэг хоёр алдаанд зориулан хэлэхийг хүсч байна. Бас тэдний тушаалаар талцаад байгаа хүчнийхэнд, улстөрчдөд эл зэмлэл хамаатай.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jonn3 map [url= http://hqgqkd.hosthabit.com ]map[/url] http://hqgqkd.hosthabit.commap .php
IP:46.118.156.202  2016-05-07 01:15:45
Magic Another year zenerx reviewThe bank said in May that employee numbers could fall to between 240,000 and 250,000 by 2016. Gulliver said at the time he would redouble efforts to drive down costs and could cut 14,000 more jobs as part of his push to lift profitability and streamline the complex bank. where to buy wellbutrin stop smoking aidTory Mr Hancock told the Daily Mail: ”As vacancies rise, and unemployment falls further, it is the duty of companies, especially big business, to take on local young people - not immediately take the easy option of recruiting from abroad.” purchase losartan potassiumIn response, the UAW trust exercised a right enshrined in Chrysler”s 2009 government-financed bankruptcy to go forward with an initial public offering, stepping up pressure on Sergio Marchionne, chief executive of both automakers, to reach a deal. buy montelukast online ukBigots always tend to present themselves as good boys just trying to get past the boring with some humor. They want to keep themselves interested, and they do things that are pretty desperate to escape being bored. buy cheap generic propeciaThe conflict started Tuesday when Palin told Fox News’ Sean Hannity that she has “considered” a U.S. Senate bid because, “Senator Mark Begich has got to be replaced. He has not done what he had promised to do for the people of Alaska, which is to represent what it is the nation needs in terms of energy development, because he’s on the wrong side of the aisle.”
IP:5.188.211.70  2017-05-28 08:47:33
Julius Will I be paid weekly or monthly? effexor xr 75mg couponsU.S. airlines as a group had a third straight year of profitability in 2012, but earnings have declined since 2010, according to data from the U.S. trade group Airlines for America. Industry margins have shrunk from 1.6 percent in 2010 to 0.2 percent last year, the data show. celebrex celecoxib 100 mg para que sirveAccording to Planned Parenthood of Wisconsin and Affiliated Medical Services, which are the state”s two abortion providers, the law could prompt the closing of abortion clinics in Appleton and Milwaukee because doctors there do not have admitting privileges at a nearby hospital. amitriptyline cost uk They say in their posts that officers are working with community leaders, members of the local clergy, and local, state, and federal agencies to prevent violence after the verdict. The department has set up a rumor control hotline and two areas in Miami where people can protest peacefully. order flagyl 500mg”My hope is that Larry Ellison will give the good people of San Diego the opportunity to subsidize his race the next time,” quipped Aaron Peskin, a former supervisor and an influential Democratic power broker - though he conceded that he enjoyed the races. response to contravention application family courtAt that point I realized there was no way I was going to find accommodations in the area for the night. It is a resort community, it was the weekend now, there were area evacuations and it was late. So I took some jackets and shirts to cover the windows in my truck and I settled in for the night. I was unable to find my sleeping bag that I normally keep with my gear. I have no idea why I would have taken out of my truck for just this situation or where I would have put it. I was fine sleeping in the passenger seat until about 4am when the cold hit and I began to get really upset with my junior league mistake.
IP:5.188.211.43  2017-05-28 08:51:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.