Үнээ нэмсэн автобус компаниудын гэрээг цуцална

2008/08/22
Share |
Хүмүүс:
Үнээ нэмсэн автобус компаниудын гэрээг цуцална

Хувийн хэвшлийн том оврын автобусны компаниуд зорчих тасалбарынхаа үнээ нэмсэнийг Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан хууль бус гэж үзэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн автобусны компанийнхан иргэдэд 400 төгрөгөөр үйлчилж байгаа бол төрийн өмчийн "Автобус-1", "Автобус-3", "Цахилгаан тээвэр" компанийнхан үнээ нэмээгүй, 200 төгрөгөөр явж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газраас том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчидтэй гэрээ байгуулахдаа шатахууны үнэ нэмэгдэх бүрт үнийн зөрүүг нөхөн олгохоор заасан байдаг аж. Тиймээс энэ гэрээгээ зөрчиж, тасалбарын үнээ дураараа нэмсэн хувийн зарим автобус компанитай байгуулсан гэрээгээ цуцлах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Аль компанитай гэрээ цуцлахаа одоогоор шийдээгүй байгаа аж

эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.