Энэ тухай лавлах сэтгүүлч аюулд орж мэднэ

2008/08/22
Share |
Хүмүүс:
Энэ тухай лавлах сэтгүүлч аюулд орж мэднэ

Цаг бусаар амиа алдсан аавынх нь цогцсыг хөндийлж даавуу чихсэн байна гэдгийг сонссон Г.Мөнхзаяа охин чихэндээ ч итгээгүй гэдэг. Өнгөрөгч сарын 1-ний өдөр болсон үймээний үеэр Г.Мөнхзаяагийн аав С.Ганбаатар МАХН-ын байранд угаартаж, улмаар биеийн зарим эрхтэн нь түлэгдэж амиа алдсан юм.  Цагдаагийнхан талийгаачийн ар гэрийнхэнд  ийн мэдэгдэж байв. Гэтэл талийгаачийн өмсч байсан хувцас үхлийн шалтгааныг үгүйсгэж байна. Өөд болоочийн хувцсыг харсан хэн ч болов  угаартан, шатаж үхсэн гэж үнэхээр хэлэхээргүй. Цагдаагийнхан талийгаачийн  цогцсыг  долдугаар сарын 2-ны 05.00 цагийн үед МАХН-ын төв байран байхад нь олсон хэмээн ар гэрийнхэнд нь мэдэгдэж хүлээлгэж өгчээ.

Аавынхаа амьгүй болсон цогцсыг охин болоод ар гэрийнхэн нь хүлээж авахаар очиход жижиг хивс дэвссэн өрөөнд хэвтэж байсан гэх. Өрөөнд шатсан зүйл нэгээхэн ч үгүй. Хувцас нь цус болсноос өөр галд шатаад өмөрсөн зүйлгүй. Товч сэлт нь харин тасарчээ. Талийгаачийн хөл орчмоор А4 хэмжээтэй цагаан цаас хөглөрч байв. Гэтэл цогцсын байдлыг ажвал төвөнх наашаа гараад ирчихсэн. Бүх бие нь түлэгдэж мах нь өмөрч  байжээ. Эндээс С.Ганбаатарын үхэл ар гэрийнхэнд нь эргэлзээ авчирсан байна. Бүх бие нь түлэгдсэн атлаа хувцас нь бүрэн бүтэн байдаг.

Цагдаагийнхан С.Ган­баатарын цогцсыг МАХН-ын байранд угаартаж, түлэгдсэн байдалтай байхад нь олсон гэж яаруу сандруу яагаад мэдэгдэх болов оо. Энэ мэдэгдлийг үгүйсгэх өөр нэг баримт хариу нэхнэ. Гэрэл зургийн хальснаа МАХН-ын байранд гаднаас  хүн орж ирж буй дүрс буужээ. Энэ хүн талийгаач С.Ганбаатар мөн гэдгийг төрсөн охин нь болоод ар гэрийнхэн нь баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатарыг МАХН-ын байранд байсаар угаартаж амиа алдсан нэгэн биш гэдгийг зураг гэрчлэх аж. Гэрэл сүүдэргүй харанхуй дунд  гэтэх нэгнийг хөлийн чимээнээр нь хэн болохыг таньж чаддагтай адил гэрэл зургийн хальснаа буусан дүр тод биш ч сүүмгэр төрхөөр ойр дотны болоод ах дүүс нь хэн болохыг таньж буй биз ээ. Талийгаачийн цустай хувцас үхлийн шалтгаанд ийн эргэлзээ төрүүлж буйгаас гадна дотоод эд эрхтэн нь хаачив гэсэн эрэл асуудлын бас нэг гол цэг болоод байна.

Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоолгохоор ар гэрийнхэн нь шүүх эмнэлгийнхнээр задлан шинжилгээ хийлгэсэн байдаг. Хариу нь ч угаартаж, түлэгдсэнээс болсон хэмээн цагдаа­гийнхны мэдүүлэгтэй яв цав таарч. Уй гашууд өртөгсөд өөд болоочийн цогцсыг төнхөж эд эрхтэн нь бүрэн байна уу гэж үзэх нь  үгүй. Тиймээс шүүх эмэнлгээс хүлээлгэж өгсөн цогцсыг нутаглуулж ажил явдлаа өнгөрүүлжээ. Гэсэн хэдий ч галд өртөөгүй хувцас ар гэрийнхэнд асуулт хэвээр үлдсэнсэнж. Тиймээс 49 хоног өнгөрүүт  шарилд дахин задлан шинжилгээ хийлгэх гэтэл  тархи, болон дотор эрхтэн гээд хэлчих зүйл нэгээхэн ч байгаагүй байна. Харин оронд нь даавуу чихсэн байх нь тэр. Ар гэрийнхэн нь өдгөө айх, гайхах зэрэгцэн учраа олохгүй явна. Талийгаачийн эд эрхтэнийг хэн “тоночихов оо”.

Урд хөрш хүний эд эрхтэнийг “хулгайлдаг” гэсэн яриа бий.  Биеэ эмчлүүлэхээр очсон нэгэн эх орондоо ирээд эхо-д харуултал өрөөсөн бөөр нь үгүй байсан тухай, Эрээн хотын зочид буудалд унтуулаад орхисон хүүгийнх нь эрхтэн “тоногдсон” байсан  гэх яриа  бий. Харин одоо өөд болоочийн эрхтэн дутуу байх тохиолдол эх нутагт минь гарах нь энэ. Шүүх эмнэлгийн эмч нар арай… . Ингэж хардах үндэслэл бий. Талийгаачийн цогцост анх задлан хийж дүгнэлт бичиж байсан Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Сүхбат зуурдаар амиа алдсан явдал.  Хэрэв тэр амьд байсан бол талийгаач С.Ганбаатарын эд эрхтэн хаачсан тухай асуух байлаа. Гэхдээ эмнэлэгт нэг хүн ажиллахгүй. Тиймээс С.Ганбаатарын тархи, дотоод эрхтэн хаачсан байж болох талаар Шүүх эмнэлгийнхнээс тодруулах гэтэл ямар нэг тайлбар, хариу хэлэхээс эрс татгалзсан юм. Тэр  байтугай “Энэ тухай лавлах сэтгүүлч та аюултай байдалд орж мэднэ” хэмээн анхааруулах нь тэр. Эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмч эд эрхтэний наймаанд татагдсан юм биш байгаа даа.

эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop ïðèâàò24 êóðñ Çàèãðàåâî êóïèòü Ãåðîèí êóïèòü Õýø Óðæóì Ìîñêâà ÞÀÎ êóïèòü Êðèñòàëëû ì¸äà Купить Иней ÐœÐ°Ð»Ð¾ÑÑ€Ð¾Ñ Ð»Ð°Ð²ÐµÑ† Óèòìîð-Ëåéê êóïèòü çàêëàäêó ãàøèø mastercard okpay Ïàòòàéÿ êóïèòü çàêëàäêó MDPV Ôðÿçèíî êóïèòü VHQ Cocaine 98,8% Ecuador Òýéëîð êóïèòü ãàøèø Êóïèòü Øèøêè â Íîâîìè÷óðèíñê Ãîðíîçàâîäñê êóïèòü çàêëàäêó Ìåñêàëèí ïåðåâåñòè ñ webmoney íà payeer Спайс в Канаше Êûøòûì êóïèòü Ìåòàìôåòàìèí Ôèíêàñòë êóïèòü áîøêè êóðñ ðóáëÿ ÿíäåêñ Ëüåæ êóïèòü øèøêè АйяуаскР° купить Ìîñêâà Êðàñíîñåëüñêèé êóïèòü Mephedrone (4mmc, ìÿó) Áîðàñ êóïèòü çàêëàäêó Cocaine àìôåòàìèí ðàñòâîðÿåòñÿ â âîäå Áåëüôîð êóïèòü çàêëàäêó áîøêè Ëóçà êóïèòü Êîêàèí Ñóïåð Êà÷åñòâà [Ecuador] НаркотиРºÐ¸ в Угличе Áåëîêóðèõà êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [KILLER KUSH] Ãðÿçè êóïèòü çàêëàäêó Ìàðêè LSD Âåðõíÿÿ Ïûøìà êóïèòü Ecstasy - Homer / Bart Ìîñêâà ßðîñëàâñêèé êóïèòü Afgan Kush âåáìàíè ÷åéíäæåð Ìîñêâà Íàãàòèíñêèé çàòîí êóïèòü çàêëàäêó Ãåðîèí íàòóðàëüíûé Ìîñêâà Ôèëè-Äàâûäêîâî êóïèòü çàêëàäêó Êðèñòàëëû ì¸äà Áàñðà êóïèòü Cocaine Êàñèòàñ-Ñïðèíãñ êóïèòü çàêëàäêó Êîêàèí Ãëèíÿíû êóïèòü ãàøèø Èíäèàíîëà êóïèòü ãèäðîïîíèêó Ìîñêâà Ìåùàíñêèé êóïèòü LSD-25 (HQ) 170ìêã
IP:141.101.132.216  2018-08-22 08:56:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.