С.Баяр, Ч.Улаан нарын тэрсэлдээн шатахууны хямрал авчирчээ

2008/08/23
Share |
Хүмүүс: Баяр Санж |  Чүлтэм Улаан | 
С.Баяр, Ч.Улаан нарын тэрсэлдээн шатахууны хямрал авчирчээ

Импортлогчид шатахууны үнийг нэмсэнтэй холбогдуулж Сангийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх тухай нэгэн газрын дарга нь ярихыг сонслоо. Энэ нь сай­даа хамгаалах гэж байгаа үйлдэл л дээ.

Яагаад Сангийн сайд хамгаалуулах шаард­лага­тай болсон учрыг тайлъя. УИХ-ын өнгөрсөн тавдугаар сарын 43 дугаар тогтоолоор газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн ал­бан татварын хувь, хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт буюу Ерөнхий сайд С.Баярт олгосон байна. Тийн Засгийн газарт эрх мэдэл авах тог­тоо­лын саналаа С.Баяр Сангийн сайд Ч.Улааныхаа хамт их эвтэй найртай барьж орж ирсэн дээ.

Бас НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт, өөрч­лөлтөд "11.3. НӨАТ-ыг импор­толсон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлш­ний албан татвар тоо­цох үнэл­гээний 0-10 хувиар ног­дуулна" хэмээн заасан бай­гаа. Засгийн газрын 282 ду­гаар тогтоолд "2008 оны зур­га­дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны долдугаар сарын 15-ныг хүртэл хуга­цаанд улсын хилээр импор­толж байгаа болон дотоодын зах зээлд худалдан борлуулж байгаа автобензин, дизелийн түлш­ний онцгой албан татва­раас 0 хувь, НӨАТ-ыг таван хувиар, 2008 оны долдугаар сарын 15-наас онцгой албан татварыг 0 хувь, гаалийн болон НӨАТ-ыг 0 хувиар тус тус тогтоосугай" гэжээ. Энэ тогтоол Засгийн газ­рын долдугаар сарын 8-ны хуралдаанаас гарсан л даа. Үнэхээр ч Ерөнхий сайд УИХ-аас олгогдсон бүрэн эрхээ эдэлж, шатахууны бүх татва­рыг тэглэсэн байна. Гэтэл өнөөдөр Сангийн сайд нь Засгийн газрынхаа тогтоо­лоос зөрж, шатахуун импорт­логчдоос НӨАТ авах ба­рим­тад гарын үсэг зурчихдаг нь сонин байгаа юм. Ч.Улааны толгой даасан, огцом үйлдэл нь ердөө л С.Баярыг улс орондоо эдийн засгийн хям­рал авчирсан муу Ерөнхий сайд хэмээн харагдуулах зорилготой. С.Баяр, Ч.Улаан нарын ийн тэрсэлдэж байгаа нь шинэ засаг төр бай­гуу­лагдсаны дараахь албан ту­шаа­лаа МАХН хэрхэн булаал­даж, хэмлэлдэж байгааг илэр­хийлнэ.

Өнөөдөр шинэ УИХ хө­дөлж, шатахууны үнэ өсч байгааг зогсоох, хадлан тэ­жээл бэлтгэх санхүүжилт шийдэх хэрэгтэй гэхчилэн тангараг өргөхийг шаардаж байгаа. Бодоход, шинэ УИХ хөдөлсөн ч анхдугаар чуулга­наараа шатахуун үнийн асуу­дал, санхүүгийн хямралыг ярихгүй. Нэгэнт УИХ-аас нефтийн татварын асуудлыг бүрэх эрх мэдлээрээ шийдвэрлэхийг Засгийн газарт олгосон бо­лохоор Ч.Улааны шатахуун импортлогчдоос НӨАТ тоо­цох шийдвэрийг С.Баяр тас цохиж болох л байх. Гэхдээ тэгж чадахгүй байгаа боло­хоор үнэхээр муу, арчаагүй Ерөнхий сайдын дүр бүтээ­хээр шийдсэн Ч.Улааны сце­нари амжилттай хэрэгжиж байна. Долоохон хоногийн дотор түлшний үнэ 500 шахам төгрөгөөр нэмэгдээд, улс даяараа дагаад хямарч байхад огт тайлбар хэлээгүй С.Баярыг муугийн муу Ерөнхий сайд гэхээс яахав. Тэрээр тайлбар хэлэх нь бүү хэл Бээжингийн олим­пийн хаалтыг үзэхээр өнөө­дөр ниснэ.

Хамгийн харамсалтай нь С.Баяр, Ч.Улаан нарын тэр­сэл­дээнд ард иргэд хохирч үлдлээ. Ч.Улаан сай­дын НӨАТ тооцох шийдвэр хэрэгжсэн ч шатахууны үнэ ердөө 120 орчим төгрөгөөр нэмэгдэх ёстойг мэргэж­лийн­хэн хэлж байгаа. Мөрдөг­дө­хөөр болсон тэр НӨАТ-ыг уг нь нефть импортлогчид өнөө, маргаашдаа төлчихөөгүй л байгаа сан. Гэтэл шатахуун импортлогчид түлшний үнийг 500 төгрөгөөр нэмж олон нийтийг "Мууд муухай, муу­хайд улцан нэмэр" гэгчийн үлгэрээр басамжилж ор­хилоо.

Ч.Улаан сайдын шоуны НӨАТ-ыг өнөөдрийн хэвлэл­ийн хурлаараа тайлбарлана. Шатахууныг гаалийн, онцгой, НӨАТ-аас чөлөөлөх эрхийг Засгийн газарт олгосон бай­хад өнөөдөр түлшний үнэ нэмэгдээд, бүх бараа бүтээг­дэхүүний өртөгт нөлөөлж байгааг тайлбарлах хэрэг л дээ. Ингэхдээ УИХ-ын 48 дугаар тогтоол, Засгийн газ­рын өнгөрсөн долдугаар са­рын 9-ний хуралдааны 282 дугаар тогтоолд үгийн зөрүү гарчихсан болохоор шата­хуун импортлогчдын эрх ашиг хөндөгдөж, тэр нь ард түмний нуруунд ачаа болж ирээд байгаа гэж сэнхрүүлэх аж. УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолд "Импортлогч ком­паниу­дад газрын тосны бү­тээгдэхүүний 2008 оны дөрөв, тавдугаар сарын жижиглэн худалдаалах үнийн зөрүүгийн алдагдалд 7,9 тэрбум төгрө­гийг Эрсдлийн сангаас олгох" тухай заажээ. Харин Засгийн газраас 2008 оны долдугаар сарын 15-наас онцгой албан татварыг 0 хувь, гаалийн болон НӨАТ-ыг 0 хувиар тус тус тогтоосныг дээр дурдсан билээ. Чухам энэ хоёр тог­тоол буюу УИХ-аас нефть импортлогч компанийн тухай ярьсан бол Засгийн газрын тогтоолд худалдан борлуу­лагчийн тухай дурдагдсан үгийн зөрүү гарсан нь шата­хуун импортлогчдоос татвар авахаас гарцаагүй байдал үүсгэсэн гэж Сангийн яамны­хан тайлбарлах ажээ. Ердөө Засгийн газрын тогтоол дахь нефтийн компаниудаас тат­вар авахгүй шийдвэрийг "Одоо татвар авъя" гэж өөр­чилсөн Ч.Улааныг буруугүй харагдуулах өнгөлөн далд­лалт. Ч.Улааны С.Баярыг матарласан жүжиг хоёр тог­тоолын үгийн зөрүүгээр арил­на гэж тооцжээ. Бялуу хуваа­хын тулд УИХ-ын хоёр тойр­гоо гадна үлдээчихээд байгаа МАХН-ын дотоод зөрчил одоо ил цагаанаар ард иргэдийг ийн хөлдөө чирч эхлэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Awjtyzrr , https://www.scoop.it/t/tiostet alar/p/4104061801/2018/12/16/d ruzenje-veza-brak-dame-devojke -zene-selo-grad Druženje_veza_brak,_dame_devo jke_žene_selo_grad, https://www.scoop.it/t/tabnafu si/p/4104060463/2018/12/16/ogl asi-sex-sarajevo oglasi_sex_sarajevo, http://archive.is/4ljW9 internet_stranice_za_sklapanje _poznanstva,
IP:91.243.93.145  2018-12-16 12:45:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.