Ирэх долоо хоногт улс төр бужигнах төлөвтэй

2008/08/23
Share |
Хүмүүс:
Ирэх долоо хоногт улс төр бужигнах төлөвтэй

Өнгөрч буй долоо хоногт цагдаагийнхан бужигнав. Энэ нь олон таван үггүйгээр хэлэхэд улс орон болохоо байсны нэг шинж биз ээ. Хууль журам, төрийн алба, төрийн машин ямар байгааг харуулах шиг болов. Улс төр өнгөн дээрээ нам гүм юм шиг харагдавч далдуураа бужигнаж байгаа нь зарим нэг үйл явдлаас тод харагдаж байна. Төрийн ажил гацаж, дээрээсээ эхлээд бүх зүйл нь болохоо байсныг нотолж буй бас нэг асуудал бол Засаг дарга нарын томилгоо. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ болж, Засаг даргаа сонгох гэтэл хэдэн нөхөр хуралдаа ирэхгүй байгаа гэнэ. Тэгээд л төрийн ажил гацаж, хоёр гурван дүүрэг ч даргагүй байна. Монголын төр хуралдаа ирдэггүй, хариуцлагагүй ганц нэг хүний аяыг хараад гацсаар байгааг юу гэмээр ч юм бэ дээ. Төрийг гацаагаад байгаа бас нэг гол хүн болох СЕХ-ны дарга Б.Баттулга гэгч намынхандаа олдохгүй байгаа гэнэ. МАХН-ынхан уулзах гээд хайгаад байгаа сурагтай. Монгол улс өнөөдөр ийм л байна даа. Азаар хэдэн тамирчид маань хөлс хүчээ шавхан байж Олимпийн дэвжээнээс хэд хэдэн медаль авч монгол түмэн биднийгээ баярлуулж байна. Энэ зун олимп болоогүй байсан бол юу болох байсан бол. Хар өдрүүд үргэлжилсээр байх байсан биз. Сонгуулийн луйвар, албан тушаалын найраа, үнийн өсөлт, дарамт гээд…
Харин ирэх долоо хоногт улс төр бужигнах төлөвтэй. Юутай хоёр намынхан ойр ойрохон уулзаж, ярилцаж буй бололтой. Ялангуяа нам дотроо хэсэг бүлгээрээ уулзаж байгаа юм. Эндээс ямар нэгэн нааштай шийдвэр гарна гэдэгт итгэж л суухаас. Өчигдөр анхдугаар чуулган болж магадгүй байсан ч чимээгүй өнгөрөв. Энэ нь цагдаагийнхны бужигнаантай холбоотой гэж зарим улс төрч тайлбарлаж байна. Улс орны байдал хэрээс хэтэрч байна.

эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва ЧертаноР²Ð¾ Ð¦ÐµÐ½Ñ‚Ñ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ð¾Ðµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Шишки HQ АК47 Москва ЮАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Москва ÐŸÑ€ÐµÑÐ½ÐµÐ½Ñ ÐºÐ¸Ð¹ купить Cocaine Premium: Peru Ð›ÐµÐ±ÐµÐ´ÑÐ½Ñ Œ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [мелкие камни/му
IP:5.189.207.167  2018-09-06 12:56:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.