Ц.Єлзийбаяр: О.Гvндэгмаа хvндрvvлсэн нєхцєлд бэлтгэлээ хийж олимпын дээд амжилтыг тогтоож чадсан

2008/08/23
Share |
Хүмүүс: Отряд Гүндэгмаа | 
 Ц.Єлзийбаяр: О.Гvндэгмаа хvндрvvлсэн нєхцєлд бэлтгэлээ хийж олимпын дээд амжилтыг тогтоож чадсан

Буудлагын спортод бvхий л амьдралаа зориулсан тэрээр дэлхийд нэрээ дуурсгасан олон сайхан тамирчдыг бэлтгэн гаргахад багагvй vvрэг гvйцэтгэсэн билээ.

Олимпын хошой мєнгєн медальт, Монгол улсын Гавьяат тамирчин Д.Мєнхбаяр л гэхэд тvvний гар дээрээс олимпын анхны медалиа хvртэж байсан удаатай. Энэ мэтээр олон тамирчныг єлгийдєн авч буудлагын эрдмээсээ чамгvй хvртээж байгаа дасгалжуулагчтай ярилцлаа.

-Таныг Мєнхбаяр гавьяатын анхны багш гэж сонссон. Тиймээс єнєєдєр тэрбээр дэлхийн хэмжээний тамирчин болсноо таньтай холбон ярьдаг юм билээ. Энэ талаар яриагаа эхлэе?
-Би буудлага спортыг хєгжvvлэхэд бvхий л амьдралаа зориулж олон жил шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Энэ хугацааңд олимпод хоёр удаа тамирчнаар, гурван удаа дасгалжуулагчаар орж байлаа. Анх 1978 оноос гap бууны эмэгтэй тамирчдыг хариуцаж хичээллvvлж эхэлсэн. Онцлог нь надад дандаа сайн аав ээжийн авьяастай хvvхдvvд таарч сайн тамирчид болцгоолоо. Харин тамирчид маань бэлтгэл дээр сайн байсан хэрнээ тэмцээн дээр алдчихдаг vе байсан. Тэгэхлээр нь би 1990 оноос хойш єєрийн арга барилаар ажилласнаас хойш бэлтгэл дээр тєдийлєн сайн онохгvй ч гэлээ тэмцээн дээр амжилтаа хадгалдаг болсон юм. Ер нь манай тамирчид хурдан буудлагаар 1988, 1989 оноос хойш тогтмол сайн амжилт vзvvлж бай¬лаа. Тэр дундаа эрэгтэй гар бууны тєрєлд дасгалжуулагч Л.Ундралбат ид буудаж байхдаа асар єндєр амжилт vзvvлж байсан. Дараа нь Оросод сургуульд очоод ч дандаа л нэг, хоёрдугаар байрыг эзэлж байсан. Одоо ч олимпын рекорд эвдтэл тамирчнаа єндєр тvвшинд бэлтгэж чадсан. Тийм учраас Гvндэгмаад 590 онож олимпын дээд амжилт авсанд нь хувийн зvгээс баяр хvргэж энэхvv єндєр амжилтыг нь vнэлж Монгол улс "Хєдєлмєрийн баатар" цолоор шагнана гэдэгт найдаж байна. Мєнхбаяр маань ч 1990 онд дэлхийн тvвшинд хvрч тvvнээс хойш дэлхийн цомын тэмцээнvvдэд медальт байруудад шалгарч байлаа. Тэр vед гадаадын сэтгvvл дээр ч Монголын Мєнхбаяр єндєр тvвшинд хvрсэн тамирчин гэж бичигдэж байсан. Ингэж 16 жилийн дараа дахин амжилтаа хадгална гэдэг нь тухайн тамирчны чадвар чансаа бэлтгэлд хэрхэн хандаж биеэ авч яваа нь харагдаж байна. Харин миний хувьд бэлтгэхдээ дурангvй буудуулаад л жаахан амраагаад чи сая яаж буудаж байгаагаа мэдэрч тогтоож авсан уу гэж хэд хэд буудуулсны дараа мэдэрч чадсан уу гэж асуудаг. Тэгээд л чи маргааш ингэж буудах нь гэж хэлж байх жишээтэй.

- Шавьтайгаа хааяахан тааралдахдаа юуг чухалчлан захидаг вэ?
-Би нэг удаа Мєнхбаяраас чиний арга туршлагаас Германчууд суралцаж байна уу гэж асуухад vгvй ээ "бид єєрийнхєє арга барилаар тамирчдаа бэлтгэе, чи єєрийнхєє арга барилаар буудаад яв" гэж хэлсэн гэж ярьж байна лээ. Харин би 2007 онд ирэхэд нь жаал юм хэлж єгсєн. Тэндхийн дасгалжуулагчид нэг их буудуулаад байдаггvй одоо болно гээд л болиулчихдаг юм билээ.

-Харин Гvндэгмаагийн хувьд тань дээр анх хэдэн настай ирж байсан бэ?
-Би Гvндэгмааг 1996 оны олимпод бэлтгэж оролцуулсан .Тэгэхэд 18 настай залуу тамирчин байлаа. Тэр vед Гvндэгмаа єєртєє олимпод 585 онох зорилт тавьж байсан. Тэгэхлээр нь би 580 л онохын тєлєє зорилго тавь гэсэн. Тэгээд 580 онож тавдугаар байрт шалгарсан. Угаасаа Гундэгмаад эцгээсээ сурсан зориг хатуужил тэсвэр бий. Аав нь тvvнийг нисдэг тэрэгнээс 100 метрийн троссоор дvvжлээд улсын баяр наадамд vзvvлэх тоглолт хийлгэж байсан. Энэ нь Гvндэгмааг буудах vедээ зоригтой шийдэмгий байхад нь нєлєєлсєн гэж боддог. Тиймээс 2004 онд ч олимпын медальд хvрэх хэмжээнд байсан.

-Сая олимпод явахдаа буудлагын цогцолбор дээр бэлтгэлээ хийгээгvй гэсэн vv?
-Тиймээ. "Найрамдал"зуслан дээр хvндрvvлсэн нєхцєлд бэлтгэлээ хийсэн. Тэр нь ч одоо бодоход маш сайн бэлтгэлжилт болж. Би ч тухайн vед бэлтгэлээ тогтоосон уу гэж байн байн асууж байсан. Би 2000 оны олимпод явахад нь ч галын шугаман дээр юуг яаж хийхээ мэдрэх ёстой гэдгийг ч хэлж байсан. Дээр нь єєртэйгээ ажиллаж єєртєє итгэлтэй байхыг ямагт сануулдаг байсан.

-Дасгалжуулагч нь ч тvvнийг алтан медаль авна гэсэн бvрэн итгэлтэй байсан гэдэг?
-Ундралбат сvvлчийнхээ буудлагыг хийхийн ємнє Гvндэгмааг алтан медаль авахуулна, авахдаа бvр рекорд эвдэж авахуулна гэж хэлсэн нь хэр баргийн дасгалжуулагчийн хэлдэг vг биш. Энэ бол дэндvv итгэлтэй байгаа хэрэг. Харин миний хувьд мєнгєн медалийг голоогvй ч гэсэн алтан медаль авч чадаагvйд нь харамссандаа нулимсаа барагдтал уйлсан. Гvндэгмаа єєрєє буу гацсанаас болж алтан медалиа алдлаа гэж шалтаг хайгаагvй. Харин энэ бол бодитой шалтгаан байсан юм. Энд байхдаа буу нь хааяа гацаад байсан ч бид энэ гацааг арилгасан. Тэнд очоод гацаагvй байсан хэрнээ яг финалын буудлаган дээр гацчихдаг нь даанч харамсалтай. Гэхдээ Хятадын тамирчин сайн тамирчин байсан. Гэвч энэ удаагийн финалыг vнэхээр сайн буудсан учраас ийм єндєр амжилт vзvvлсэн тамирчин алтан медаль авалгvй яахав дээ. Олимпод орох болгондоо шагналт байруудад гурван удаа шалгарч єнєєдєр олимпын рекорд тогтооно гэдэг тамирчин хvний юутай их хєдєлмєр ур чадвар вэ. Олимпын дээд амжилт тогтоосон нь хєдєлмєрийн баатар болох гол vндэслэл юм даа.

-Хоёр гавьяат тамирчин маань ямар буугаар бууддаг вэ?
- Гvндэгмаа, Мєнхбаяр хоёр маань "Вальтер" фирмийн зохион бvтээснээс хойш гурван жил болж байгаа буугаар буудаж олимпын дээд амжилтыг vзvvлсэн. Ингэж тус фирмийн бvтээгдэхvvнийг дэлхийн тvвшинд сурталчилж чанарыг нь баталгаажууллаа. Ер нь энэ фирмийн буугаар буудаж амжилт vзvvлснээр манай холбоонд чамгvй тусламж vзvvлдэг. Ингэж бууг нь дэлхийд єндєрт єргєж чадсан болохоор тэр хэмжээгээр энэ буугаар нь буудах тамирчдын тоо олширно.

-Буудлагынхаа амжилт vзvvлсэн тамирчидтай уулзаж амжсан уу?
- Тэмцээн дууссаны маргааш нь буудлагын 20 гаруй ахмад тамирчин Бээжинд очиж баяр хvргээд баярыг нь тэмдэглээд ирсэн. Тэгээд Мєнхбаярыгаа Герман руу гаргаж єгсєн. Єєрсдийнхєє хэмжээний шагнал урамшлаа бэлгээ єгсєн. Биднийг Бээжинд ирэх очих зардлыг "Саруул" худалдааны тєвийн захирал Ганбаяр Сэлэнгээ нар гаргаж єгсєн. Мєнхбаяр маань одоо 39 настай. Энэ нас спортын хvнээр нэлээд ахмадад тооцогдоно. Хvрэл медальдаа ч сэтгэл хангалуун байна лээ. Энэ vеэр бид хоёр нэлээд зvйлийг ярьсан. Тэр болгоныг энд яриад байх шаардлагагvй биз. Сая олимпод охинтойгоо ирээд буцсан.

- Та одоо залуу тамирчдаа л бэлтгээд байна уу?
-Ирэх 10 дугаар сард Монголд Азийн шилдэг мастеруудын тоглолт болно. Мєн Бээжинд оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.Тэр тэмцээнд хэдэн хvvхэд бэлтгэж байгаа. Тэд одоогоор хоёр гурван жил хичээллэж байна. Энэ спортоор 10 жил хичээллэж байж дэлхийн тvвшинд хvрдэг. Буудлага спорт маш их єндєр єртєгтэйгээр тамирчид бэлтгэгддэг. Зєвхєн нэг єдрийн бэлтгэлд 20,000 тєгрєг зарцуулагддаг. Буу гэхэд л нэг сая 500 мянган тєгрєгийн vнэтэй. Харин улсын шигшээ багт орсон тохиолдолд тєрєєс зардлыг нь гаргадаг юм.

-Олимпын дараа шигшээ баг шинээр байгуулагдах уу?
-Тэгэлгvй яахав. Наад зах нь зохион байгуулалтын арга хэмжээнvvдийг авах болно. Бид энэ олимпод юу алдаж онов гэдгээ ч тодорхой ярилцах юм.

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop ôîòî ñîëè çàêëàäêè купить закладкР¸ в Любани Psilocybe в СоветскРµ Psilocybe в Агидели ЗакладкР¸ трамадоР» вНоворжРµÐ²Ðµ Экстази купить в москва Гашиш в ХарабалР¸ ЭнергетР¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ðµ напитки оптом, цена купить, | Оптовые базы НаркотиРºÐ¸ в Покачи ñïèäû çàêëàäêà êóïèòü ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Реже Где достать кодеин Микс соли мефедриР½ купить стаф в НовохопРµÑ€ÑÐºÐµ Метадон в Балее Купить Шишки ак47 в ЦимлянсРº Купить закладкР¸ методон в Пскове ñîëè çàêëàäêè ÿëòà АлюминиР¹ нитрат ртути Спайс в ВолжскиР¹ спайс закладкР¸ как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´ÑÑ ‚ Купить Гашиш в Калуга Купить морфий ИзобильР½Ñ‹Ð¹ ЗакладкР¸ марки в ПетрозаР²Ð¾Ð´ÑÐºÐµ Купить закладкР¸ шишки в КуровскР¾Ð¼ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в БолотноР¼ òîð êóïèòü çàêëàäêó ññûëêà ВыращивР°Ð½Ð¸Ðµ мар Как определР¸Ñ‚ÑŒ качествР¾ кокаина Купить соль в Чехов-8 Купить бошки в Люберцы Купить героин в закладкР°Ñ… АмфетамР¸Ð½ закладкР°Ð¼Ð¸ спб Купить закладкР¸ экстази в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾Ñ‚ÑƒÑ €ÑŒÐµÐ¼ Купить АмфетамР¸Ð½ в ТобольсРº
IP:5.62.159.144  2018-01-19 05:53:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.