Элбэгдорж зүүдээ ярих гээд хулгайгаа ярив

2008/08/25
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Элбэгдорж зүүдээ ярих гээд хулгайгаа ярив

 Одоо улс төрд гоё гоё юм их болж байна. Ц.Элбэгдоржийн тавьсан төлгөөр бол парламентийн ирц АН-ынхнаас болоод бүрдэхгүй байгаа юм биш гэнэ. МАХН –ынхан л албан тушаалын төлөө алалдан тулалдсаны хар гайгаар Монгол төр гацаж орхисоныг ноё Ц.Элбэгдорж мэргэ төлгөндөө буулгажээ. Тэрээр ийн гэмгүй хүний дүр эсгэн хумсаа нууж ард түмнийг аюултай муухай хошгоруулсан нь нарийн учир жанцантай. МАХН-ынхан албан тушаалд хайртай дуртай, харин АН-ынхан албан тушаалд аягүй дургүй гэдэгт одоо нэгэнт итгэх хүнгүй болсоныг `тавага хошгоруулагч` Элдэгдорж тооцсон ч сумаа тавьж нумаа нуув. Үнэн хэрэгтээ засаг төрийг илбэн тохинуулахад ханцуй шумалсан АН-ын ажлын хэсгийнхэн өөрсддөө суудал хайн өлөн нүдэлж, явсаныг шударга зарчимчаараа алдартай буурал Э.Бат-Үүл илчилсэн нь нэгийг хэлж нөгөөг бодогдуулна. Чухам энэ л цаг үе дор албан тушаалын хэнээтнүүдийн толгойлогч Ц.Элбэгдорж гэнэт гарч ирж ихэд гэмгүй царайлсан. Шинэ засгийн газраас нэгээс хоёр сайдын суудлыг заавал авна хэмээн албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй АН-ын хүнд гарууд тууж явсан нь одоо нэгэнт ил болсон агаад мань хашируудад хэрчим бялуу оногдохгүй болохоор аргаа бараад аавынхаа тогойг илж байгаа нь энэ.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.