Хүмүүс: Гаваасүрэн Эрдэнэтунгалаг | |
Дуучин маань 8 сарын 13-д Ганцхудагт саатуулагдан 14-д суллагджээ. Олны танил дуучинг хэцүү нэртэд морилоход тэнд хоригдож байсан мянгаад сэжигтэнгүүд гайхан харцгааж, итгэж ядаж байсан гэнэ. Харин өөрөө үүнийг огт тоосон шинжгүй, хэнэггүй зогсож байсан байна. Одоо энэ талаар ихэд нууцалж байгаа хэдий ч хэргийн учир өнгөрсөн хавар хүн амины хэрэгтэй холбоотой юм байна. Дуучин бүсгүй оюутны байранд амьдарч байгаад төлбөрөө коммендатын удаа дараагийн шаардлагын дагуу хэлсэний дараахан хүн амины хэрэг гарсан байдаг. Цагдаагийнхан дуучныг тухайн үед байцааж мэдүүлэг авсан ч тэгэсгээд асуудал намжжээ. Хамгийн ноцтой нь талийгаачийн утасны сүүлийн дуудлага нь дуучин бүсгүйгийнх байсан байна. Тэгээд мөн Эрдэнэтунгалаг багагүй хэмжээний мөнгийг дуудуулан байж хэрэг үйлдэгдэхээс өмнөхөн тушаасан тухай баримт байна. Гэмт хэргийн дараахан тэр уг асуудалд ач холбогдол өгөлгүй уран бүтээлдээ шамдан орсон байна. Зарим нь дуучныг дахин шинээр амьдрал зохиох гэж байгаа мэтээр ярих болсон. Гадаад үзэмжиндээ илт анхаардаг тэрээр сайнаар ч муугаар ч хамаагүй бичүүлээд од болохсон гэж ойр дотныхондоо ярьдаг гэнэ. Ямартай ч хувь заяагаар түүний амьдрал тийм ч дардан байсангүй. Гэхдээ түмэн олныг уянгат сайхан дуугаараа уяраасан түүнийг ханийн заяа ивээж, түвшин амгалан бүтээлээ туурвих цаг ирэх биз ээ.
Эх сурвалж: Монголын нэг өдөр