Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
МУ-ын ерөнхийлөгч СЕХ -ноос өргөн барьсан `тахир дутуу` дүнг хүлээн аваад УИХ-ын анхдугаар чуулганыг зарлахаасаа өмнө улс төрийн намуудыг зөвшилцөхийг уриалсан. Харин энэ зөвшилцлийн үйл явц хоёр том нам буюу АН, МАХН -ын хооронд болж янз бүрийн асуудлуудаар `зөвшилцөж` байгаа ч зарим нэг асуудлаар тохироонд хүрч чадахгүй УИХ-ыг гацаасаар байна. Нөгөө зөвшилцөл нэртэй албан тушаал, ашиг сонирхлын тохироонд ИЗН-ыг оролцохгүй байгаа олон хүн гайхаж эхлээд байгаа аж. Гэтэл ерөнхийлөгчийг уриалах зэрэгцээд л Ц.Элбэгдорж хоёр том нам зөвшилцөнө хэмээн `сандарч` гүйсээр С.Оюуныг жийсэн гэнэ. С.Оюун ч ганц жараахай `хоёр акулын хажууд идүүлэхийн нэмэр` гээд зайгаа барьсан сурагтай.
Эх сурвалж: Зиндаа