Хүмүүс: |
Монгол банкны дэд ерөнхийлөгчөөс дэвшиж жинхэлсэн СБатсүхийг Ховд, Увсынхны улс төр бизнесийн бүлэглэлд багтдаг гэлцдэг. Ц.Нямдоржийн татаасаар гарч ирсэн түүний эзэмшилд “Транс капитал” банк,” Начин заан” ломбардны сүлжээ гээд цөөнгүй ашиг орлого сайтай компаниуд байдаг. Барилгын инженер мэргэжилтэй түүнийг том банкны захирал болоход нь нутаг нэгтэй “Ардын багш” УИХ-ын гишүүн Ч.Авдай “Чи барилгачин гэсэн.Энэ ажлыг хийж чадах юм уу?” гэж амыг нь тагласан удаатай. Түүнийг “Монгол банк”-ны ерөнхийлөгчөөр ирснээс хойш цөөнгүй чадалтай ажилтнууд нь ажлаасаа гарч арилжааны банкуудад удирдах ажилд шилжжээ. Ажилтнуудтайгаа зүй бус харьцдаг .зан харьцааны соёлгүй, хов живээр ажлаа явуулдаг зэргээс нь хамт олон нь залхаж эхэлсэн гэнэ. Тэрээр сүүлд санхүүгийн мэргэжил эзэмшсэн бөгөөд банкныхаа ажилтан Ө.Баттулга гэдэг залуугаар эрдмийн ажлаа бичүүлж хөлсөнд нь Норвеги улсад сургуульд явуулсан гэж банкныхан нь ам дамжин ярилцаж байна. Тус банкныхан О.Чулуунбат ерөнхийлөгчөөсөө хойш нар өөд хараагүй, нэг хүн ч байранд ороогүй төдийгүй жолоочоосоо эхлээд бүгд л айдас хүйдэстэй явдаг болсон гэнэ. А.Батсүх хэн ч харсан үг дуу цөөнтэй харц доогуур нэгэн. Ажил үүргийнхээ хуваариар УИХ-ын нэгдсэн чуулган дээр байн байн дуудагдаж, гишүүдэд тархиа эргэтэл загнуулж өөдөөс нь ганц ч үг дуугарч чаддаггүй. Харин Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүх банкныхаа бор байранд очихоор дуу нь чангарч ажилтнууддаа арслан бар шиг л загнадаг гэнэ. О.Чулуунбат ерөнхийлөгч хүний зовлон жаргалыг ойлгодог, сайхан харьцдаг, олон хүний нийгмийн асуудлыг нь шийдсэн гэж ярьж сууна. Батсүх ерөнхийлөгч хурал хийхдээ ажлаа сайн мэддэггүйгээс өөрөө ярьдаггүй, хариуцсан хүмүүсээрээ яриулдаг төдийгүй дарга болсноосоо хойш тав зургаан нарийн бичиг сольжээ. Их хурлаас өгсөн хугацаатай даалгавар болох Оросын хувийн банкинд алдсан 10 сая долларыг олж авчрах ажлыг хөөцөлдөхгүй хойш суугаа нь тэднийг ихэд бухимдуулж байгаа сурагтай.
Эх сурвалж: Сэрүүлэг