Брунейн Султан Олимпийн наадмаас болж спортын сайдаа халлаа

2008/08/26
Share |
Хүмүүс:
Брунейн Султан Олимпийн наадмаас болж спортын сайдаа халлаа

Бээжингийн Олимпын наадмаас болоод Бруней улсын Спортын сайд ажилгүй болжээ. Тус улсын Үндэсний Олимпийн хороо хоёр тамирчныхаа мэдэгдлийг хугацаанд нь өгч чадаагүй юм байна. Ингээд түшмэдийн хариуцлагагүй явдлаас болж Брунейн Үндэсний шигшээ баг зуны XXIX Олимпийн наадамд оролцож чадаагүй ажээ. Брунейн султан Хассан Болкиях тушаал гаргаж, улсынхаа Спортын сайдыг албан тушаалаас нь чөлөөллөө. Одоо тус улсын Аж үйлдвэрийн сайд түр хугацаагаар Спортын яамыг давхар хариуцан ажиллаж байна. Дашрамд өгүүлэхэд Бруней улсын щигшээ баг түүхэндээ нэг ч удаа Олимпийн медаль аваагүй, тэр бүү хэл, шагналт байранд ч шалгарч үзээгүй гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.