УИХ-ын гишүүн Х.Баттулга: Цагаанбаатарын барилдаан судлагдчихсан, Түвшинбаярыг хэн ч мэдэхгүй байсан

2008/08/27
Share |
УИХ-ын гишүүн Х.Баттулга: Цагаанбаатарын барилдаан судлагдчихсан, Түвшинбаярыг хэн ч мэдэхгүй байсан

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай “Олимп” студийн сэтгүүлч Батжаргалын хийсэн ярилцлагыг толилуулж байна.
Бээжингийн опимпод жүдо бөхийн тамирчид амжилттай оропцож, Монгол улсаас анх удаа олимпын алтан медалийг жүдо бвхийн тамирчин Н.Түвшинбаяр авчирлаа. Энэ гайхам амжилт нь УИХ-ын гишүүн, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай салшгүй холбоотой. Ямартаа ч Х.Баттулга гишүүний энэхүү гавъяаг үнэлж МУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаар тодорхойлжээ. Энэ нь ч биелнэ гэдэгт Монголчууд итгэж байна.

-Ер нь манай тамирчид сэтгэл зүйн хувьд ямархуу байсан бэ?
-Манай тамирчид том тэмцээнд орохдоо сэтгэл зүйн тал дээр алдаа гаргадаг л даа. Зөвхөн тамирчдын гаргаж байгаа сэтгэл зүйн дайралтуудыг дийлэхгүйгээс болж жаахан алдаа гаргаж сүүлийн 10, 20 секундад хожигдох явдал их байдаг. Үүнийг эвдэхийн тулд Орос Солонгосын тамирчдыг урьж авчирч бид ялж болдог юм байна гэдэг үзүүлэлтийг тамирчиндаа суулгахын тулд бооцоот тэмцээнүүд хийж байсан.
-Олимпын аваргатай болсон торгон мөчид та юу хийсэн бэ?
-Энэ торгон мөчийн дараа бид Бээжинд хурал хийсэн. Түвшинбаярын барилдааны дараа манай хоёр бөх барилдах байсан юм чинь бид маш даруухнаар бэлтгэлээ хийгээд явж байсан. Бусад орны тамирчид гайхаад “Та нар чинь Олимпын аварга болчихоод ямар хачин хүмүүс вэ” гэж байсан. “Бид баярлах болоогүй. Дахиад хоёр барилдаан байгаа” гэсэн. Олимпын аваргыг жүдочид дахиад авах боломж бий. Манай долоон жин ерөнхийдөө их жигд олон өрсөлдөгчтэй.
Түвшинбаяр бол улсынхаа аварга дээр илт тасархай түрүүлж чаддаггүй ш дээ. 73 кг-д барилдсан Дашдаваа ч шууд улсын аварга болж чаддаггүй хүн ш дээ. Ялах ялагдах юм бий. Монгол улс чинь бөхийн орон. Манай тамирчдад гараад материал бий, дээр нь барьцтай барилдаанаар барилддаг.
-Өөр бусад тамирчдынхаа барилдаануудын тухайд юу хэлэх вэ?
-Жүдо бөхөд торгуулах их хүнд байдаг. Энэ нь шүүгчидтэй их холбоотой. Олимпод манайх жүдогийн нэг ч шүүгчгүй. Ер нь өөрийн шүүгчгүй орон медаль авах их хүнд л дээ. Дашдаваа Ираны бөхтэй барилдахад гарангуутаа үнэлгээ авсан ш дээ, хонгодоод. Түүний дараагаас угсраа торгууль орж ирээд, тэнцүү өрсөлдөж байгаа үед торгууль орж ирэхээр хүн пааникт орчихдог. Түүнээсээ гарах гэсээр байтал цаг явчихдаг, оноо алддаг. Японы тамирчинтай барилдахад 10 секундын дотор хоёр торгочихож байгаа юм. Энэ мэт шударга бус явдал олон гардаг. Одоо шууд үздэг болохоор амар юм. Урьд шүүгч рүү бурууг түлхлээ гэж шүүмжилж дарамталдаг байсан. Бичлэгүүдийг харахад Японы бөх барилдах ямар ч чадваргүй байхад торгохгүй, манай бөхийг торгоод л. Ер нь олон улсын 2-3 шүүгчтэй болж байж тэр ориы зиндаанд очно, амжилт улам баталгаажна. 81 килограммын жинд Нямхүү Голландын дэлхийн аварга сайн тамирчинтай барилдсан. Нөгөө тамирчин нь ажиллахгүй байхад манай тамирчинг юкогоор торгоод зоноосоо хоёроор гарсан. Голландыг ялаад дараа нь Олимпийн менгөн медальт Дэлхийн аварга Польш Голландын гэх мэт гурав цэвэр ялсан. Эхний тойрогтоо таарсан Голландыг үнэхээр зөв шүүгээд манай бөхөд ялалт өгсөн бол алтан медалийн төлөө барилдах боломж байсан. Хүрэл медалийн төлөө Украйны бөхтэй барилдсан. Хэтэрхий их улайрч заавал медаль авах ёстой гэсэн сэтгэлээсээ болоод том алдсан.Тэрийгээ нөхөж хөөгөөд, сүүлдээ Украйны бөх барилдаагүй зугтаасаар байгаад тоглолт дууссан.
-Түвшинбаярыг янз янзаар ярьж байна. Та өөрөө бөх хүний хувьд тодорхойлж хэлэхэд барилдааны тал, сэтгэл зүйн тал дээр ямар байна?
-Түвшинбаярын нэг авах тал нь өөрөөсөө том цолтой хүнтэй их сайн барилддаг. Барилдах ч дуртай. Өөрөө -100-д барилддаг байж үнэмлэхүй жин рүү орчихдог. “Энийг л нэг давмаар байна багшаа” гэдэг. Тийм хүн чинь цаашаа явахад амар. Сэтгэл зүйн хувьд тийм бэлтгэлтэй хүн чинь барилдаанаа их зөв хуваарилдаг.
-Алтан медалийн төлөө барилдах эрх авчих үед та бүхэн юу гэж зөвлөж байв?
-Том барилдааны үед олуулаа ордоггүй л дээ. Массажист, ерөнхий дасгалжуулагч, гарын дасгалжуулагч гээд цөөхөн хүн ороод сэтгэл зүйн бэлтгэл хийдэг. Мөнгөн медаль авах болзол хангахад баярлаж болохгүй шүү гэж байсан. Ер нь Бээжин Монголтой ойрхон цагийн зөрөө байхгүй зэрзг давуу талаа ашиглана гэж ярьдаг байсан. Маш олон бэлтгэл хангагчтай явсан. Урьд манайх бэлтгэл хангагчгүй яваад, гурван тамирчин явлаа гэхэд гурвуулаа өөр жинтэй зарим нь эмчтэйгээ хүртэл бэлтгэл хангаж байлаа. Сиднейн олимпод тийм юм болсон ш дээ. Массажистаа “барьж аваад” өөр ноцолдох хүн байхгүй. /инээв/ Би хүртэл бэлтгэл хангагч болж байсан. Солонгос Япон бусад оронд бэлтгэл хангагч тусдаа явдаг. Нэмэх 100 килограммд түрүүлсэн Хятадын Тонг гээд эмэгтэй жүдоч байна даа, түүний бэлтгэл хангагч гээд 10 залуу явж байна. Бүгд 100 гаруй кг жинтэй. Зөвхөн нэг хүнд шүү. Японы Олимп дэлхийн аваргууд бэлтгэл хангагч, мэх давтагч, массажист эмч гээд 10 гаруй хүнтэй бригад дагуулж бөөцийлүүлж явна. Сая манай жүдочид олон очсон. Нэгдүгээрт том тэмцээнийг үзэж байна, бэлтгэл хангаж байсан тамирчин нь том медаль авахад дараагийн барилдаанд сэтгэл зүйн хувьд бэлдэж байгаа хэрэг.
-Та шагнал гардуулахад өөрөө гарч ирсэн дээ?
-Яахав манай жүдочдын нэр хүнд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өсөхөөр Дэлхийн Жүдогийн холбоо анхаарал тавиад “Танай -100 кг-ын тамирчин сайн барилдаж байна, Монгол улсаа төлөөлж Олимпийн аптан медаль гардуулах ёслолд оролц” гэсэн урилга ирсэн л дээ. Тэр нь сайхан л санагдаж байлаа. Ер нь Түвшээ сүүлийн хоёр жилд гарч ирсэн учраас барилдаан нь судлагдаагүй. Хоёр гурван том тэмцээнд оруулж оноог нь авахуулчихаад зогсоочихсон юм. Барилдаан нь судлагдана гээд. Цагаанбаатарын барилдаан бол Афины олимпоос хойш судлагдаад Цагаанбаатараас сугалаагаа сольж орж байна гэдэг бусад амжилт гаргах тамирчдад эхний ялалт байсан л даа. Манай Монголчуудаас дэлхийн бөхчүүд айдаг аа. Хамтын хүчээр аваргын алтан медаль авсан. Ялангуяа Насантогтох багш байна. Намайг 18, 19-тэй байхад маш сайн дасгалжуулагч байсан. Одоо хүртэл энэ буухиаг аваад явч байгаа багш нар олон бий. Манай Түвшинбаяр УАШТ-д зовж байж төрүүлдэг. Саяын олимпод түрүүлдэг шигээ түрүүлж чаддаггүй. Бидний залуу халаа үе үедээ бэлтгэгдчихсэн байгаа. Монголд 3-4 хүн нэг жинд өрсөлдөж байгаа. Цагаанбаатарт ч улсад жиндээ түрүүлэхэд хэцүү ш дээ. Бөхчүүд их сайжирч байгаа. Цэрэнханд өмнө нь ялдаг байсан учраас би түрүүлчихлээ гээд бодсон. Уг нь хүрэл мөдаль авах боломж байсан.

Эх сурвалж: Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.