Ш.Мєнгєн-Эрдэнэ: Буриадын оюутнууд мансууруулах бодис хойд хилээр их оруулж ирдэг нь нууц биш

2008/08/27
Share |
Хүмүүс:
Ш.Мєнгєн-Эрдэнэ: Буриадын оюутнууд мансууруулах бодис хойд хилээр их оруулж ирдэг нь нууц биш

Бvргэд шувуу, хас тэмдгээр єєрсдийгєє илэрхийлэх хэсэг залуус Монгол ундэстний нэгдэл хэмээх тєрийн бус байгууллага байгуулсан тухайгаа албан ёсоор тунхаглан хэвлэлийн бага хурал хийлээ.

Ш.Мєнгєн-Эрдэнэ тэргvvнтэй энэ ТББ ємнє нь сэтгэл санаа, хvсэл зоригоороо нэгдсэн хэсэг бvлэг залуусын бvлэг байсан гэнэ. Тэд монгол vндэстний цэвэр цусыг хамгаалах талаар, ерєєс монгол vндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын тєлєє гэх туйлын зорилгын дор олон vйл ажиллагаа явуулахаа илэрхийлж байлаа. Хас тэмдэг, цагаан бvргэд, халзан толгой тэдний имидж гэмээр этгээд содон байсан тэдгээр залуус эх орондоо хаа сайгvй бугшин бээрлэсэн ёс бус vйл ажиллагаа, хээл хахууль, хууль зєрчсєн асуудлуудыг хууль хяналтын байгууллагуудтай хамтран идээ, бээрийг нь шахна хэмээж байлаа. Vйл ажиллагаа, цаашдын зорилго хийхээр тєлєвлєж буй ажлынх нь талаар Ш.Мєнгєн-Эрдэнээс тодруулга авлаа.

-Танай байгууллагын vйл ажиллагааны чиг нь хаашаа хандах вэ?
-Бид зєвхєн монгол vндэстэнд vйлчилнэ. Бидний vйл ажиллагаа Монгол Улсад мєрдєгдєж буй хууль тогтоомжуудын хvрээнд явагдана.

-Яагаад ийм байгууллага байгуулахаар шийдэв. Монголд иймэрхvv байгууллага хангалттай олон байна шvv дээ?
-Монголчууд тэр тусмаа залуус бидэнд тулгараад байгаа олон бэрхшээлтэй асуудлууд байгаа ч тэр бvхнийг шийдвэрлэх талаар тунхаг тєдий яригдаад байхаас бодитой хийгдэж байгаа зvйл хомс байна.

-Та бvхэн олон зvйлийг хийхээр тєлєвлєж байгаа юм байна. Энэ бvхнийгээ ганцхан vгэнд багтаагаач гэвэл юу гэж хэлэх вэ?
-Цэвэр монгол цусны асуудал гэж ойлгож болно.

-Энэ талаараа тэгвэл жаахан дэлгэрvvлж яриач?
-Монголын ирээдvйг авч явж, хадгалж vлдэх охид бvсгvйчvvд минь харийнхантай нєхцєж, садарлан биеэ vнэлэх, гэр бvл болох зэрэг ёс бус vйлдлvvдийг байх л ёстой зvйл шиг гаргасаар байгаа нь харийн этгээдvvдэд санаатайгаар олзлуулж монгол vндэстний цэвэр цус бохирдох, vр удам тасрах аюул нvvрлээд байгаа гэж бид vзэж байгаа. Манай монголын охид, бvсгvйчvvд хvvхэд асрагчаар ч гэдэг юмуу хэлний курс дамжаанд суралцах нэрийдлээр нэлээдгvй нь хvний наймаа, бэлгийн мєлжлєгт єртддєг нь одоо нэгэнт нууц биш болсон байна шvv дээ. Тэр битгий хэл зуны амралтаараа хилийн дээс алхаж, тэнд биеэ vнэлээд олсон мєнгєєрєє сургалтын мєнгєє тєлдєг тийм охид хvvхнvvд ч цєєнгvй байна.

-Энэ бvхэн та нарт баримттай юм байгаа биз дээ?
-Би хэзээ ч баримтгvй зvйлээр бусдыг буруутгахгvй.

-Тvрvvн таны ярианд хар тамхи мансууруулах бодисын талаар дурьдлаа. Энэ талаараа тодруулахгvй юу?
-Хар тамхи мансууруулах бодисын асуудал манай орны хувьд анхаарал татах зvйл болоод байгаа. Манай улсын хоёр хилээр сэргээшийн тєрлийн євс ургамал, гашиш, канабис зэрэг зvйлсийг маш ихээр оруулж ирж байгаа нь нууц биш. Ялангуяа бурядын оюутнууд хармаандаа хийгээд ирдэг байсан бол цvнхлээд ирдэг болсон. Одоо бvр цавь сугандаа хавчуулаад орж ирэх боллоо. Манайд маш олон тооны буриад оюутнууд суралцдаг. Тэд оюутны автобус гэсэн тодотголтой нэгдсэн автобус унаагаар орж ирэхдээ ийм тєрлийн бодисыг ихээр оруулж ирдэг нь нэгэнт тодорхой болсон. Энэ бvхэнтэй уялдаад садар самууны хуулийн заалтад ч зарим нэгэн єєрчлєлт оруулах талаар хуулийн тєсєл єргєн барихыг ч vгvйсгэхгvй. Эрvvгийн хуулийн зарим нэгэн зvйл заалтуудад єєрчлєлт орсон ч хvний наймаа, биеэ vнэлэх бvхий л процесст оролцож байгаа этгээдvvдэд оногдох хариуцлагыг єшєє илvv чангатгах нь зvйтэй гэж бидний зvгээс vздэг.

-Хєх Монгол, Даяар Монгол зэрэг хєдєлгєєнvvдээс нэлээд арга хэмжээ авдаг. Та бvхэн тэдэнтэй нэгдэж болоогvй юм уу, тэдэн шиг хятад, солонгос эзэдтэй гуанз хоолны газруудтай хэр их тэмцэх вэ?
-Vзэл бодол, эвлэлдэн нэгдэх эрх чєлєє манайд нээлттэй гэж ойлгож байгаа. Бидний хувьд бие даасан байгууллага байх нь зvйтэй гэж vзсэн. Хятад, Солонгос хоолны газруудын тухай хэзээ ч монгол хvн монгол хvндээ vйлчилдэг шиг сэтгэл гаргаж хийхгvй нь хэнд ч ойлгомжтой. Манайханд нэг муухай хэвшил тогтох гээд байх шиг байна. Энэ нь аливаа баяр ёслол болоход гэр бvл ахан дvvсээрээ бєєгнєж аваад хятад, солонгос хоолны газруудад ордог гаж vзэгдэл газар авах шинжтэй боллоо. Яагаад монгол хvн монголчуудынхаа эрхэлж буй зоогийн газруудаар vйлчилж, монгол эх орондоо хєрєнгє оруулж болохгvй гэж. Тэрнийхээ оронд єєрсдийнхєє хэдэн бор тєгрєгийг гадагш нь урсгаж байна шvv дээ. Хятад, Солонгос зоогийн газруудын хоолны чанар, ариун цэвэр, эрvvл ахуйн шаардлага Монголчуудын шаардлагыг хангахаар биш байна шvv дээ. Єтгэй, жоомтой, ялаатай хоол, муудсан хvнсээр vйлчилж, дээр нь бас айлын гэрт зочноор ирчихээд эзэн шиг аашилж даварч, зарим vед Монголчуудыг хvнээс дор vзэх нь холгvй байгаа олон газрууд байна. Тэдний тухай мэдээлэл бидэнд хангалттай цугларч байгаа. Энэ бvхнийг бид зохих хууль журмынх нь дагуу хамааралтай газруудад хандаж, гvйцэтгэлд нь хяналт тавьж ажиллана. Жишээ нь баруун дєрвєн замд орших Хуа Шин ресторан, Чин Хуа гэх мэт газруудыг нэрлэхэд хангалтгай.

-Биеэ vнэлэгчид, тэр дундаа гадаадад биеэ vнэлэгчид гэдэг дээр та тоо хэлэх vv?
-Монгол охид гадагшаа гарч биеэ vнэлээд байгаа тухай асуудал єнєєдєр яригдаж буй зvйл биш гэдгийг хэн хvнгvй ойлгож байгаа. Яг одоогоор гадаадад биеэ vнэлж буй 3000 шахам охидын судалгаа бидэнд бий. Эдний талаас илvv нь шахуу БНХАУ-ын Эрээнд биеэ vнэлж байгаа. Бидний мэдэхгvй єшєє олон охид бvсгvйчvvд харийнханд биеэ vнэлж байна гээд бодохоор харамсмаар байдаг.

-Та бvгдийн туйлын зорилтыг цєєн vеэр юу гэж тодорхойлох вэ?
-Эмх цэгц ёс зvйг цогцлооно гэсэн туйлын зорилготой. Монголын гэсэн тодотголтой бvхнийг хамгаалахын тєлєє тэмцэнэ.

-Та бvхэн хууль бус бvхэнтэй тэмцэнэ гэлээ. Манай нийгэмд хууль бус зvйл хийлээ гэдгийг хэн хvнгvй мэддэг. Тэр ч бvv хэл хууль хяналтын байгууллагад шалгуулж хянуулах явцдаа замхрах тохиолдол бишгvй байдаг шvv дээ. Хэрэв та бvхний илчилсэн зvйлvvд ийм байдалд орж, нэг ёсондоо та бvхний ажил гацаанд орвол яах вэ?
-Бид хаана ямар хууль бус vйл ажиллагаа илрvvлэв, цаашид юу хийх гэж байна, ер нь юу хийв гэдгээ cap бvр хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан олон нийтэд цацах болно. Тэр зvг олны анхаарлыг хандуулах болно. Эцсээ хvртэл тэмцэх болно. Бидэнд хvсэл тэмvvлэл, зорилго байна. Бид тvvндээ хvрч эх сайхан Монгол. орондоо сайн цагийг авчралцахад єєрсдийн хувь нэмрийг оруулах болно.

-Танай энэ тєрийн бус байгууллагын яг одоогинн гишvvнчлэлийн тоо хэд вэ. Цэвэр монгол цустай хvн бvрт гишvvнчлэл нээлттэй гэсэн. Танай ТББ байгууллагад нэгдэн орох хvсэл зорвлготой, Монголоо гэсэн зvрх сэтгэлтэй 2-3, тvvнээс дээш vедээ аль нэг улс vндэстний эрлийз хурлийз залууст танай vvд хаалттай гэж vзэж болох уу?
-Манайх одоогоор 300 гаруй гишvvнтэй. Хэрэв энэ монгол улсын тєлєє цохилох зvрхтэй хэнд ч бай манай гишvvнчлэл нээлттэй. Одоо цаг дээр ярьж байна. Тэдний євєг дээдэс эрлийз хурлийз байсанд тэдгээр залуус буруугvй. Манайх заавал залуу хvн гэхгvй нас харгалзахгvй шvv дээ.

-Жинхэнэ монгол ааваас бvрэлдэж жинхэнэ монгол ээжээс тєрчихєєд сайхан сэтгэлтэй харийнхнаас ч дор хvмvvс цєєнгvй байгаа, нєгєєтэйгvvр би жинхэнэ монгол хvн хэмээн танай нэгдэлд “танай шалгуурт vл нийцэгсэд” элсэхийг та бvхэн хэрхэн ялгах вэ?
-Бид хэн нь хэн бэ гэдгийг маш сайн судалдаг. “Монгол Vндэстний Нэгдэл” хэмээх манай энэ байгууллагын эх орон ирээдvй хойч vеийнхээ тєлєє хийж буй vйлсэд минь Монголоо гэх чин сэтгэлтэн бvхэн хэрэгтэй байна. Бидэнтэй сэтгэл санаа vзэл бодлоороо нэгдэн биднийг дэмжихийг нийт Монголчууддаа уриалж байна.

-Та бvхний энэ хийх гээд байгаа vйл ажиллагаа чинь цагдаагийнхан, эрvvгийнхэн, гаалийнхан, тагнуулынхан хийх ажил бус уу?
-Хэдийгээр vvрэг функц нь тэдний хамааралтай ч энэ их єргєн дэлгэр газар нутагт иргэн бид єєрсєє єєрсдийнхєє газар шороо, эрх чєлєєний эзэн байж бие биедээ туслах ёстой гэж ойлгож байгаа. Бид эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах болно. Дахин хэлье бид Монгол Улсынхаа хууль тогтоомжийн дагуу хуулийн хvрээнд vйл ажиллагаа явуулна. Хийх ёстой улс нь ажлаа хийнэ биз гээд иргэд бид зvгээр хараад суугаад байх юм бол хэн бидэнд тайван амгалан нийгмийг бэлэглэж, хэдийд бид амар сайхан жаргах вэ. Тиймээс бид энэ зvгт анхаарал хандуулж байна. Залуус бид зориглон орох ёстой гэж бодсон дээрээс энэ ажлыг эхлvvлсэн.

-Эхлvvлсэн гэж та хэллээ. Хэдэн жилийн дараа улстєрийн карьерь хєєгєєд “их хуралд нэр дэвшинэ”‘ гээд сууж байх юм биш биз дээ?
-Vгvй, тийм юм байхгvй.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
scrsnkqvpg o7qVg7ovfyvulfwsju, [url=http://viweomjhbmxd.com/] viweomjhbmxd[/url], [link=http://uuquzpuuryxv.com/ ]uuquzpuuryxv[/link], http://rvrmaoxzsiyz.com/
IP:46.161.9.32  2016-04-28 08:15:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.