ВХ: Би өөрийгөө царайлаг гэж хэлэхгүй

2008/08/27
Share |
Хүмүүс: ВХ | 
ВХ: Би өөрийгөө царайлаг гэж хэлэхгүй

Залуу дуучин ВХ-тэй ярилцлага хийх гэж ямар удаан хөөцөлдсөнөө хэлээд ч хэрэггүй байх. Аз таарч өчигдөр ВХ Их засаг сургууль дээр ярилцлага өгөхөөр ирсэн юм. Хүзүүгээрээ улаан алчуур ороож, дэгжин малгай духдуулжээ.

Ойртоод ирмэгц нь жижиг,жижиг цагаан таван хошуутай хар цүнх нь нүд булааж байлаа. Золтой л хаанаас авсан юм гээд асуучихсангүй.

-За сайн байна уу, ВХ ээ. Хоёулаа ямар ч их хөөцөлдөв дөө. Та ер нь сэтгүүлчидтэй муур, хулгана болж тоглох дуртай юм аа даа?

 -Энд, тэнд очоод долоон булчирхайгаа тоочоод явах сонирхол төрдөггүй л дээ. Жаахан хаалттай байх дуртай.
 -Юуны өмнө шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
 -Шинэ цомгийнхоо ажилд орчихсон байгаа. R&B урсгалаар дуулж байсан бол одоо поп тал руугаа уран бүтээл туурвиж эхлээд байна.
 -Дуулж байгаа дууны стилл өөрчлөгдөж байгаа юм бол хувцаслах хэв маягаа өөрчлөх үү?
 -Өөрчлөгдөхгүй байх аа.
 -Сүүлийн үед ВХ байнга л хоосон хүний дуу дуулаад байна гэж хүмүүс ярих болж. Өөрийгөө өмөөрч ганц хоёр үг хэлэхгүй юм уу?
 -Нийгмээ дагаад л уран бүтээлээ туурвиж байна шүү дээ. Сүүлийн үед ард иргэд, оюутан залуусын хувьд амьдрал нэлээд хүнд болоод байгаа. Өнөөдөр хайр дурлалын асуудал хүртэл мөнгөнөөс хамаарч байна ш дээ. Энэ нь эцэстээ гэр бүлийн хэрүүл маргаан гээд л явж өгнө. Би ердөө л нийгэмдээ уусч хийийг хичээсэн бүтээлүүд маань зарим нэгэнд нь тиймэрхүү сэтгэгдэл төрүүлсэн юм байлгүй.
 -Яруу найрагчид онгод гэж ярьдаг. Танд тэр зүйл нь байдаг уу?
 -Мэдээж байж л таараа. Сэтгэл хөдөлсөн үед яруу үгс урсаад л ороод ирнэ. Заримдаа бүр үзэг цаасаа барьчихаад, бичихэд бэлэн суугаад байхад юу ч орж ирдэггүй.
 -Анхны дурлалынхаа эзэнд хэрхэн сэтгэлээ илчилж байв аа? Бодвол их л уран цэцэн үг урсгаж байсан байх?
 -Наймдугаар ангид байхдаа нэг охинд хайрын захидал бичиж байлаа. Тэр үед хаанаас ч юм гоё үгнүүд толгойд орж ирээд л цаасан дээр шүлэг болоод буучихсан... Тэр үеэс эхлээд шүлэг бичих авьяас илэрч байсан юм шиг санагддаг.
 -Бүтэлтэй болсон уу?
 -Харамсалтай нь бүтээгүй.
 -Тэгвэл анхны хайр бүтдэггүй гэдэг үгтэй санал нийлдэг хүмүүсийн нэг байх нь ээ?
 -Яг ч тийм биш л дээ. Миний хувьд л жаахан бүтэлгүй таарчихсан юм. Хайр гэдэг олон янзаар тайлбарлагддаг, өргөн хүрээтэй зүйл. Анхны хайр нь бүтээд одоо болтол хамтдаа байдаг хосууд зөндөө ш дээ.
 -Маралжингоо та хоёрыг үерхдэг байсан гэж сонссон юм байна. Үнэн үү?
 -Аан, тийм яриа байсан. "Хонхны дуу"-ны клипэн дээр жаахан дотно харагдахаар үйлдэл хийсэн юм шиг байна лээ. Тэрнээс биш Маралжингоо бид хоёр найзууд. Би түүнийг уран бүтээлч гэдэг утгаар нь хүндэлдэг.
 -Тэгвэл ВХ одоо найз охинтой юу?
 -Одоогоор байхгүй л байна. Сүүлийн үед сэтгэл санаа тогтворжоод, нэг хүнтэй удаан хугацаагаар хамт байх талаар бодох болсон. Магадгүй хоёр жилийн дараа ч юм уу, сэтгэл булаасан эмэгтэй гарч ирвэл цаашдаа амьдран сууна гэж бодож л байна.
 -Өөрийнхөө биеийн аль хэсэгт илүү дуртай байдаг вэ?
 -Дуртай нь ч хаашаа юм бэ.
 -Таалагддагдаг вэ?
 -Хүмүүс бол уруул л гэж ярих юм билээ. Би өөрийгөө царайлаг гэж хэлэхгүй. Гэхдээ надаас авах юм байгаа.
 -Урууландаа персингтэй байсан юм уу. Битүүрээгүй юм байна?
 -Оюутан байхдаа цоолж байсан юм. Зүүн чихэндээ гурван ээмэг зүүчихсэн, гаран дээрээ галны шивээстэй, рок маягийн стиллтэй явдаг байлаа. Дараа нь кореа, R&B гээд л...
 -Шуун дээр чинь байгаа шивээс ямар учиртай юм бэ? Эсвэл ямар ч утгагүй, хүүхэд насны алдаа юу?
 -Энэ шивээсийг бас л жаахан байхдаа хийлгэж байлаа. Тухайн үед Linkin park их сонсдог байсан юм. Гоцлол дуучин Chester-ын гаран дээрх галны шивээсийг дууриаж, өөрийнхөө гар дээр бичил хэлбэрийг нь хийлгэсэн юм.
 -Хувцсаа өөрөө угаадаг уу?
 -Шаардлага гарвал өөрөө угаана. Хоёр эмэгтэй дүүтэйгээ амьдардаг учраас тэр зэргийн зүйл дээр санаа зовоод байдаггүй л дээ.
 -Хөмсгөө засдаг уу?
 -Гоо сайханч маань миний стиллийг тодорхойлж өгдөг юм. Гоо зүйн талаасаа ганц хоёр зэрлэг зулгаана аа бас. Хэ хэ.
 -Пудр түрхчихсэн юм шиг санагдаад л тэгж асуусан юм?
 -Аан, тийм тийм. Би сая Монгол шилтгээн дээр очиж дуулсан юм. Үзэгчдийг хүндэтгэх үүднээс өө дарагч түрхчихсэн явж байгаа.
 -ВХ чамин юманд дуртай хүн шиг санагдлаа. Янз бүрийн гялгар гоёл, эрээн алчуур энэ тэр гээд л...
 -Урлагийн хүн гэдэг утгаараа гоёл чимэглэл хэрэглэлгүй яахав. Сая гадаадаар явж ирээд нэлээд хэдэн дуучдаас гялгар чимэглэл олж харлаа. Гэхдээ надад их таалагддаг шүү.
 -Сүүлийн үед "Хотын соёлыг түгээе" гэдэг тухай Quiza байнга ярьж байгаа. Үүнийг дэмждэг гол хүн нь ВХ гэх юм билээ?
 -Өө, дэмжинэ дэмжинэ. Ийм сайхан санаануудыг мэдээж дэмжиж л таараа. Бид чинь залуу хүмүүс. Манай хот ч бас харьцангүй залуу хот. Тун удахгүй цэв цэвэрхэн хотоор алхаж явдаг болно гэдэг итгэл өвөрлөн яваа ш дээ. Өөрийнхөө төлөө бусдыг хүндэтгэж чадах залуус манай Монголд хэдэн зуун мянгаараа байгаа гэдэгт итгэж байна.
 -Хамгийн сүүлд хэзээ нүцгэнээрээ толинд харсан бэ?
 -Аа, ёстой мэдэхгүй. Тиймэрхүү юм хийж зогсдоггүй ш дээ.
 -Харж байгаагүй гэж үү?
 -Мэдэхгүй ээ. Харах шалтгаан байхгүй гэж бодож байна. Өөрийгөө байнга л харж байдаг болохоор нэг их сонин санагддаггүй.
 -Тамхи татдаг уу?
 -Сэтгэл санаагаар гундуухан явахдаа хааяа нэг сорно оо. Тэрнээс биш байнга татвал хоолойнд өөрчлөлт орно, болохгүй.
 -За би явах болчихлоо. Одоо хүнтэй уулзах гээд тохирчихсон.
 -Та тэгж их цаг барьдаг хүн үү?
 -Миний нэг том дутагдал цаг барихдаа тааруу. Гэхдээ энэ дутагдлаа засах гэж их л хичээж байна даа.
 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.