С.Сэрчмаа: Есүс миний сэтгэл зүрхэнд том байр суурийг эзэлдэг

2008/08/27
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
С.Сэрчмаа: Есүс миний сэтгэл зүрхэнд том байр суурийг эзэлдэг

Дуучин С.СЭРЧМААТАЙ ярилцлаа.
-Он гарснаас хойш хэсэг хугацаанд эх орондоо байгаагүй гэж дуулсан. Таны явсан орны сониноос яриагаа эхэлье?
-Өнгөрсөн гурван сард Австри, Герман зэрэг Европын хэд хэдэн орноор, мөн дөрвөн сард Японы Токиод байгаа Монголчууддаа зориулж тоглолт хийлээ. Тоглолтын дундуур шилмэл загварын үндэстний хувцасны үзүүлбэр үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг нэлээд татаж байсан.-Тэнд монголчууд хэр олон байв?
-Хаа ч явсан монголчууд олон байдаг. Дийлэнх нь эх орондоо эргэж очно, эх орноо хөгжүүлэхэд гар бие оролцоно гэсэн өөдрөг үзэлтэй хүмүүс. Хэдийгээр хүний нутагт сайхан байгаа ч төрсөн нутаг гэдэг бол хүний зүрх сэтгэлийн мөнхийн дуудлага байдаг гэдгийг гадаадад байгаа монголчууд маш сайн ойлгосон байдаг юм билээ. Надад сайхан санагдаж байсан.

-Ихэнх нь ажил хийж байгаа биз дээ. Амьдралын төвшин ямар байна?
-Тэнд ажилгүй бол мэдээж амьдрал байхгүй. Ерөнхийдөө боломжийн, тодорхой хэмжээгээр хөл дээрээ босоцгоосон байна. Эндээс л монголчууд хэзээнээс дайчин, эрэмгий ард түмэн гэдэг нь харагдаж байсан. Энэ бол эцэг өвгөдөөс уламжилсан сайхан удмын илэрхийлэл. Түүх соёлын минь нэг хэсэг. Бүр мэргэжлийн урлагийн хүмүүс ч олон байгаа нь сонирхол татаж байв. Сэрчмаагийн олон сайхан үдэш харийн тэнгэрт үлдэж, элэг нэгт нөхөд минь хайр, баяслын дуунд бүүвэйлэгдсэн байх. 

 -Тэгэхээр дэлхийн монголчуудаас “хайрын дууч” гэсэн зарлиггүй алдрыг хэдийнэ хүртжээ. Ийнхүү хүндлэгдэх болтлоо ямархан зам мөрийг туулав?
-Хайрын дуучийн хувьд цагийн цагт хайрыг хүндэлж, нандигнаж явдаг. Би хэдийгээр эрх нялцгай байгаагүй ч их хайранд бөмбөрч өссөн. Багаасаа л олны хайранд өлгийдүүлж сургууль соёлтой боллоо, дэлхийн хөгжмийн хатан хаан гэж нэрлэгддэг хийл хөгжмийг эзэмшлээ. Үзэгчдийн алга ташилт бол миний хүлээсэн хайр мөн. “Хайрыг даана гэдэг шагнуулахаас хэцүү, ханаж сагасан байвал үхсэнээс дор…” хэмээн яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн хэлсэнчлэн энэ их хайрыг дааж явахсан, эх орныхоо ширхэг чулууг ч худалдахгүйсэн гэж хичээж явна даа. Хамтлагаасаа гарч бие дааж дуулаад одоо арваад жил болж байна.
 -Саяхан л Монголын эстрадын урлагт нэгэн жаахан охин хийл барин орж ирсэн?
-Энэ хооронд нэлээд зүйлд суралцаж дууны анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон. Хүн ер нь олон жилийн туршлагаар аливаа зүйлд суралцаж, мэргэшдэг юм байна гэдгийг ойлголоо. Арван жилийн мэдлэг бол миний дөнгөж бага сургууль төгссөн дайны санагдаж, дуулсан арван жилийн хугацаа бол миний дуулах урлагийн бага сургууль төгссөнтэй ижил юм. Амжилтад хүрэхэд хүн тодорхой хэмжээний зарчимч байх хэрэгтэй.
 -Таны хувьд ямар зарчим баримталдаг вэ?
-Надад цаг хугацааны мэдрэмжтэй байх юунаас ч чухал. Мөн хөдөлмөрч дайчин байдал. Манай соёлын сургууль намайг энд л сургасан. Байрныхаа хүүхдүүдтэй тоглох ч зав чөлөөгүй хичээллэдэг байсан. Тухайн үедээ хэцүү санагддаг байсан ч тоглох цаг зав гарна гэж бодоод шантраагүй. Ингэснээрээ ч би алдаагүй. Ер нь уран бүттээлч хүн их тэсвэр тэвчээр, хатуужилтай байж амжилтад хүрдэг. Аливаа салбарт хүчээ үзэж байгаа хүмүүс үүнийг баримталдаг байх гэж бодож байна. Нэг ёсондоо би цаг хугацааны үнэ цэнийг хамгийн түрүүнд мэдэрсэн. Ер нь хүнд өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж байх ёстой гэж боддог. Би муу юм чинь гээд суугаад байвал хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс миний сэтгэлийн хүч намайг урагшлуулж, амжилтад хүрэхэд хөтөлж байдаг.
 -Сэтгэл зүрхэндээ олзолсон хамгийн том, эрхэм зүйл тань юу вэ?
-Эх орон. Энэ бол миний насан туршийн бахархал.
 -Нэлээд эх оронч үзэлтэй хүн байх нь ээ?
-Монгол Улсын иргэн бүр эх оронч байдаг байх. Гадаадын аль ч орны соёл, түүхэн гайхамшигт бүтээлүүд, өндөр сайхан орд харштай танилцаж явахад сайхан байдаг ч яалт ч үгүй элгэн садан минь энд байдаг гэдгийг мэдэрдэг. Манайхан хэдийгээр зундаа шороотой, өвөлдөө утаатай байна гэж яриад байдаг ч унасан газар гэдэг бол өөр. Улаанбаатарт онгоцоор буухаар сэтгэлд нэг л нөмөр дулаан, элгэмсэг санагдаж, Ц.Хулангийн “зүлгэн дээр гэрээ барьж зүгээр л нэг амьдрахсан” гэдэг мөр бадгууд өөрийн эрхгүй санаанд ордог.
 -Таныг хоёр дахь оршин суух газраа сонго гэвэл хаана амьдрах вэ?
-Би Монголдоо л баймаар байна. Гадаадад бол тодорхой хугацаанд амьдарна гэхээс насаараа байна гэвэл худал.
 -Эх орныхоо өнцөг булан бүрт хүрч тоглов уу?
-Амжаагүй л байна. Хэсэгчлэн явж байлаа. Баянхонгор, Дорнод аймгаар явж үзээгүй байсан, сая явж ирлээ.
 -Орон нутгийн үзэгчид аль дуунд тань илүү сонирхолтой байх юм?
-Сүүлд шинэ стилиэр дуулсан дуунуудыг илүү сонирхож байна лээ. “Жалам хар”-ыг л гэхэд хэд дахиулсан. Дуулсан дуу минь хүнд хүрэхгүй, сонсох гэж догдолдоггүй байвал хөдөлмөрлөж, цаг заваа гаргасны үр дүн харагдахгүй шүү дээ. Тиймээс ард түмэн халуун дотноор хүлээж авч байгаад урам орж, эерэг энерги, эрч хүчийг авсан.
 -Хөдөө нутгийн талаар ямар бодол тээж явдаг вэ?
-Хөдөөгийн амьдралыг сайн мэдэхгүй ч би байгаль дэлхий, уул усаа тодорхой хэмжээгээр таньдаг. Тэндэхийн ажил ямар их цаг наргүй, хүнд хүчир байдгийг би мэднэ. Өөрийн эрхгүй хөдөөгийн хүмүүсийг хайрлаж, юунд ч адгаж тэвдэхгүй уужим сайхан сэтгэлийг нь бодохоор хотын гудамж давчдах мэт санагддаг. Хамгийн их хүсч явдаг зүйл минь гэвэл хүмүүс хөдөөний хүмүүсийг битгий ялгаварлаасай, хот, хөдөөгийн ялгаа хурдан арилаасай гэж бодож байна. Би багаасаа л хөдөө явах дуртай хүүхэд байж билээ.
 -Бага насаа хаана өнгөрөөсөн бэ. Анхны цас шиг хал үзээгүй, тортог суугаагүй сэтгэлдээ ямар нэгэн зүйлийг зураглан санаад түүндээ хүрэхсэн гэсэн бодол тээж явсан л байх?
-Хотод төрж өссөн ч эцгийнхээ нутгийг зорин нисэх дуртай тогоруухай байлаа, би. Аав Архангайн Батцэнгэл сумынх. Арын сайхан хангай бол хэзээнээс үзэсгэлэнтэй, сэтгэл булаам нутаг.
 Хотын соёл, хөдөөгийн үзэсгэлэн надад багаас минь л урлагийг мэдрүүлсэн. Дөрөв, таван настайгаасаа ээжийн тухай дуу дуулж, зургаан настай байхаасаа тайзан дээр гарч хийл хөгжим тоглож байлаа. Дэлхийд алдартай хөгжимчин болохсон гэж мөрөөддөг байсан.
 -Одоо ч түүнийгээ мөрөөдсөөр үү, эсвэл…?
-Би ер нь их мөрөөдөмтгий. Мөрөөдөж явсан зүйлээ тавин хувь биелүүлсэн. Гэхдээ хөгжим биш дуу намайг хаашаа ч юм хөтлөөд байна. Мэдээж биелшгүй мөрөөдөл хүүхэд ахуй насанд байсан, одоо бол харин биелж болохоор, утга учиртай мөрөөддөг болсон.
 -Багадаа хэн шиг болъё гэж боддог байв?
-Манай соёлын сургуулиас “Никитон”, “Камертон” гэх мэт том хамтлаг төрөн гарсан. Тэр үед “Никитон” хамтлагийн ах нарыг хараад ийм сайхан дуулж, хөгжмийг ингэж солиортол нь дардаг болохсон гэж боддог байсан. Тэднийг тоглоход бид орилж, чарлаж их л кайфтай хүлээж авдагсан. Багш нар хүртэл уйлдаг байсан гээд бод доо. Мөн “Харанга”, “Хурд”, “Соёл Эрдэнэ” хамтлаг, Сараа эгч, Ариунаа эгчийг сонсдог. Тэд яах аргагүй рок, попын алтан үеийнхний түүхийг бичсэн хүмүүс. Бидэнд өмнөх үеийнхнээсээ суралцах зүйл их бий.
-Сэрчмаагийн дотоод ертөнцөд зочилж болохсон болов уу, тэндээс би ямар нэгэн зүйл мэдрэхийг хүсч байна?
-Би бурхантай ярьж, түүнд бүхий л зүйлээ даатгадаг. Бурхантайгаа хэсэг хоромд ярихад л сэтгэл онгойгоод, аливаад ул суурьтай хандах төлөвшлийг олох шиг болдог. Нэг үгээр хэлбэл сэтгэлийн эрч хүч, тэнхээг авдаг.
 -Ямар бурхан?
-Христийн шашинтай. Миний зүрх сэтгэлд энэ бурхан том байр суурийг эзэлдэг.
 -Хэзээнээс шүтдэг болчихов оо?
-Өнгөрсөн оноос ертөнцийн эзэнд итгэсэн. Түүнээс хойш миний ажил сайн бүтэж байгаа. Үзэн ядалт гэж надад байхгүй болсон. Би их өөрчлөгдсөн. Хүмүүс ч тэгж ярьдаг. Өмнө нь би буддын шашинтай байсан л даа. Харин энэ бурхан миний явж болохгүй буруу хаалгыг хааж, зөвийг нь нээж өгсөн.
 -Монголчуудын эртнээс уламжилж ирсэн шашин гэж бий шүү дээ, бид эцэг тэнгэр, эх газраа дээдэлсээр ирсэн ард түмэн?
-Бөөгийн шашныг бол манайх хүлээн зөвшөөрдөг, бусдыг нь үгүй юм билээ. Бусад бурхан гартай боловч хүнд хүрдэггүй, нүдтэй боловч хардаггүй, хамартай боловч үнэрлэдэггүй, амтай боловч ярьдаггүй. Бид ижилхэн тэнгэрээ шүтдэг.
 -Уучлаарай, миний бодлоор ямар ч бурханд итгэхгүйгээр өөрөө өөрийнхөө оюун ухаан, хүч чадалд найдах нь амар юм шиг санагддаг?
-Үнэн хэрэгтээ хүний амьдралд өөрийн хэр хэмжээнээс давсан, өөрөө шийдэж боломгүй зүйл тулгардаг. Тэр үед ямар нэгэн зүйлээс бид аврал хүсдэг шүү дээ. Миний хувьд лав хүн болгон ламд очдог, бурханд ханддаг гэж бодож байна.
 -Тэгвэл бурхны авралаас наагуур шийдэж болох алжаалаа яаж хамгийн сайнаар тайлдаг вэ?
-Эрүүл агаарт гарахад бие хөнгөрөөд явчихдаг. Ус урсах, мод шуугих чимээ сонсоод цэлмэг хөх тэнгэрээ ширтээд хэвтэж байхад заримдаа энэ насны жаргал юм шиг санагддаг. Ирэх зун Цэнхэрийн рашаанд очиж амрах санаатай. Би ер нь амьдралаа утга учиртай, санасан хэмжээндээ сэтгэл хангалуун авч явах дуртай.
 -Таны хамгийн сайн хийж чадах зүйл юу вэ?
-
Хүн шоолохдоо сайн. Намайг гаднаас нь харахад их зантай юм шиг санагддаг гэж олон хүнээс сонссон. Цуг суугаад ярихад нүд ам нь гялалзаад, хүн хүнийг шоолсон, хөгжилтэй гэж дүнэх юм билээ. Тэгэхээр би гаднаасаа дотоод төрх нь анзаарагддаггүй, хамелеон багтай юм шиг байна л даа. Урлагийнхан дотроосоо хамгийн их алиа, шооч нь би.
 -Өөрийнхөө юунд дургүйцэж, шоолмоор байна?
-Өөртөө дургүйцээд байх юм байдаггүй ш дээ. Түргэн баярлаж, уурладаг муу зуршилтай байх.
 -Тэгвэл бусдаас юугаараа онцгой вэ?
-Хүн болгон давтагдашгүй. Тиймээс хүмүүсийн яриад байгаа уянгалаг, зөөлөн дуу хоолой минь давтагдашгүй, онцгой шинж чанар юм болов уу.
 -Өөрөө “Удам” кинонд гол дүрийг бүтээгээд амжсан байх аа. Түүнээс хойш кинонд тоглов уу?
-Олон санал ирсэн. Гэхдээ би дуучин хүн. Би амьдралдаа кино урлагт ганц л дүрийг бүтээчихвэл болох нь тэр. Өөр илүү зүйл хэрэггүй. Кино урлаг бол миний хийх ажил биш. Олон туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэгчлэн хүн ер нь өөрийн төгс хийж чаддаг юмаа хийж, түүндээ амжилт олох нь сайхан. Кино бүтээнэ гэдэг ямар хүнд ажил болохыг би биеэрээ мэдэрсэн. Киноны зураг авалтын үеэр олон зүйлийг сурч мэдсэн.  
 -Уран бүтээлийн ямар тоглолтыг мөнгө гамналгүй үздэг вэ?
-Mюзикл, дуурь үзэх дуртай. Сонгодог урлагаас хүн маш их зүйлийг өөртөө авч болдог. Шинэ бүхнийг мэдэрдэг гэж хэлж болно.
-Ярианыхаа сэдвийг өөрчилж, залуу хүнээс гэр бүл, хайр сэтгэлийн тухай асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Би найз залуутай. Одоогоор хуримаа товлоогүй байна. Хэдийгээр үерхэж нөхөрлөөд дөрвөн жил болж байгаа ч гэр бүл зохиоход яараагүй. Амьдралд хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий болгоомжилсоор сайхан хайрыг алдаж болохгүй байх.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Fihhyfqv go fuck with their work!, http://archive.is/Mer8I buying_2000_word_essay_sample_ annotated_bibliography_online_ article, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 431261-write-my-10-steps-in-wr iting-a-research-paper-outline -best-p write_my_10_steps_in_writing_a _research_paper_outline_best_p ractice, http://archive.is/t8Bow buy_cheap_1984_introduction_es say_personal_statement_best_pr actice, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 431824-pay-to-write-123-help-e ssays-thesis-best-practices pay_to_write_123_help_essays_t hesis_best_practices, http://archive.is/4c9M3 order_an_1200_word_essay_admis sion_best_practices, http://archive.is/mINtZ to_order_creative_writing_100_ word_essay_example_best_practi ce, http://archive.is/ImADW where_can_i_buy_code_10_page_e ssay_example_cheaper, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 430872-pay-annotated-bibliogra phy-1960s-coursework-services pay_annotated_bibliography_196 0s_coursework_services, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 430652-pay-outline-15-august-i ndependence-day-essay-in-hindi -online pay_outline_15_august_independ ence_day_essay_in_hindi_online _movies, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 432916-pay-20-page-research-pa per-coursework-best-websites pay_20_page_research_paper_cou rsework_best_websites, http://archive.is/EiEVH how_to_write_a_outline_12th_gr ade_math_problems_money_2nd_gr ade, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 432819-write-my-reports-10000- word-essay-services write_my_reports_10000_word_es say_services, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 430950-pay-movie-review-1984-t hemes-essay-online-reviews pay_movie_review_1984_themes_e ssay_online_reviews, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 431849-to-order-15-august-essa y-essay-online-free to_order_15_august_essay_essay _online_free, http://archive.is/sKKKF pay_to_write_11_minute_essay_p roofreading_cheaper, http://archive.is/uptMj buy_an_research_paper_100_essa y_best_websites, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 430960-pay-to-write-1984-essay -thesis-term-paper-cheaper pay_to_write_1984_essay_thesis _term_paper_cheaper, http://archive.is/JBbaZ buy_1984_literary_analysis_ess ay_non-word_assignments_cheape r, http://archive.is/mdmz6 buying_10_page_paper_outline_e ssay_best_websites, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 431697-order-an-10-page-essay- topics-reports-servicenow order_an_10_page_essay_topics_ reports_servicenow, http://archive.is/xWApf to_order_11_plus_english_test_ papers_reports_cheapest, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 432482-where-can-i-buy-researc h-proposal-10-paragraph-essay- service where_can_i_buy_research_propo sal_10_paragraph_essay_service s, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 429684-buy-cheap-code-1st-puc- mid-term-question-papers-best- practic buy_cheap_code_1st_puc_mid_ter m_question_papers_best_practic e, http://archive.is/SH5sv pay_to_write_100_page_essay_ma th_assignment_best_practices, http://archive.is/AMtY2 to_order_1_paragraph_essay_pro ofreading_online_jobs, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 433351-buy-cheap-10th-grade-es say-article-best-practices buy_cheap_10th_grade_essay_art icle_best_practices, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 429268-order-an-speech-present ation-100-college-essays-for-m oney order_an_speech_/_presentation _100_college_essays_for_money, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 433170-order-an-150-words-essa y-on-health-is-wealth-article- best-pr order_an_150_words_essay_on_he alth_is_wealth_article_best_pr actices, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 431219-buying-thesis-1-malaysi a-essay-writing-competition-be st-prac buying_thesis_1_malaysia_essay _writing_competition_best_prac tices, http://archive.is/YuywO pay_to_write_proofreading_1250 _word_essay_best_practice, http://archive.is/RqIyC order_an_19th_century_essayist _movie_review_services, http://archive.is/PaRci pay_to_write_100_word_essay_me me_speech_/_presentation_best_ practices, http://archive.is/iLeyq order_an_article_12th_grade_es says_for_money_online_free, http://archive.is/jrMfG where_can_i_buy_proofreading_1 1th_grade_essays_services, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 430648-to-order-movie-review-1 1-creative-writing-examples-be st-prac to_order_movie_review_11_creat ive_writing_examples_best_prac tices, http://archive.is/wL5cZ pay_100th_day_of_school_writin g_paper_article_online_apa, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 429420-pay-10th-2nd-midterm-qu estion-paper-outline-serviceno w pay_10th_2nd_midterm_question_ paper_outline_servicenow, http://archive.is/Rowkc buy_cheap_admission_1000_words _essay_online_free, http://archive.is/wibbD how_to_write_a_case_study_1_pa ge_essays_for_money_reddit, http://archive.is/i1VPi buy_article_11_plus_english_es says_for_money, http://archive.is/5T3ji to_order_powerpoint_presentati on_1984_room_101_essay_online_ free, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 430029-buy-personal-statement- 180-words-essay-best-website-b uilder buy_personal_statement_180_wor ds_essay_best_website_builder_ for_small_business, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 432161-buy-cheap-dissertation- proposal-10th-grade-essay-best -practi buy_cheap_dissertation_proposa l_10th_grade_essay_best_practi ce, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 432987-order-an-admission-11-c reative-writing-online-class order_an_admission_11_creative _writing_online_class, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 433326-pay-case-study-1984-tot alitarianism-essay-best-answer -key pay_case_study_1984_totalitari anism_essay_best_answer_key, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 431843-buy-case-study-12th-gra de-math-problems-for-money buy_case_study_12th_grade_math _problems_for_money, http://archive.is/2txnC to_order_admission_1984_essays _for_money_reddit, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 432097-buy-an-personal-stateme nt-19th-amendment-essay-online -free buy_an_personal_statement_19th _amendment_essay_online_free, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 430975-how-to-write-a-100-coll ege-essays-essay-best-website- builder how_to_write_a_100_college_ess ays_essay_best_website_builder s,
IP:37.9.41.33  2018-10-18 10:00:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.