О.Магнайг 40 хоног хорихдоо нэг ч удаа байцаагаагүй

2008/08/28
Share |
Хүмүүс: О Магнай | 
О.Магнайг 40 хоног хорихдоо нэг ч удаа байцаагаагүй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр анги буюу Ганц худагт хоригдож буй Иргэний хөдөлгөөний намын дэд дарга О.Магнай хуурай өлсгөлөн зарлаад буй. Түүний эрүүл мэнд эрс мууджээ. Тэрбээр өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа аж. Өлсгөлөн зарлах мэдэгдлээ хоёр хоногийн өмнө өгсөн боловч өөрийн гараар бичсэнгүй гэсэн үндэслэлээр бүртгэж аваагүй бөгөөд дахин бичүүлж байж өлсгөлөн зарлалаа хэмээн нийтэд албан ёсоор мэдэгджээ.

"Энэ хооронд бүтэн 24 цаг алдсан О.Магнай хоригдоод 52 хонож буй юм. Энэ хугацаанд хууль, хяналтын байгууллагынхан шударга, хууль ёсны дагуу ажиллаж байгаа гэж хуульчийн хувьд найдаж байлаа. Гэтэл энэ нь огт худлаа зүйл болж хувирсан. Шударга бус үйлдэл нь олны нүдэн дээр илт байна шүү дээ" хэмээн өмгөөлөгч Г.Эрдэнэбат өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Энэ талаар О.Магнайн өмгөөлөгчидтэй ярилцав.

-О.Магнайн бие муу байгаа юм байна. Хууль тогтоох байгууллагынхан шударга ажиллаж чадахгүй байна гэл ээ. Танд тодорхой баримт байгаа биз дээ?

Г.Эрдэнэбат: -Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу цагдан хорьж болохгүй хүнд өвчтэй хүн шүү дээ. Түүнчлэн Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны хамтарсан тушаалд ийм өвчтэй хүнийг хорьж болохгүй талаар заасан байдаг. Гэсэн ч энэ бүхнийг огт харгалзан үзсэнгүй. Ялгавартай хандаж байна.

-Саяхан суллагдсан Ш.Батсүх хурандааг хэлж байна уу?

Г.Эрдэнэбат: -Шударга ёс энд л үйлчилж байх ёстой. Ш.Батсүх хурандаа, О.Магнай хоёр нэг хэрэгт сэжиглэгдэж байгаа. Тэдэнд үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйл анги ч ижилхэн. Гэтэл цагдаагийн хурандаа батлан даалтад гарчихлаа. Ийм ялгаатай хандаж байгаа нь хууль сахиулах үйл ажиллагаанд үл итгэхэд хүргэж байна.

-Та нэр үйлчлүүлэгчээ суллах талаар хүсэлт тавьсан биз дээ. Ямар хариу өгч байх юм?

-Өнгөрсөн сарын 29-нд прокурорт хүсэлт тавьсан. Үүндээ үндэслэлээ маш тодорхой бичсэн. Нэгдүгээрт, Магнайг хориод 50 гаруй хоночихлоо. Түүний буруутай эсэхийг тогтоовол тогтоох хугацаа. Иймээс батлан даалтад гаргаач гэсэн юм. Хоёрдугаарт, хоригдож болохгүй хүнд өвчтэй болохыг нь бичсэн. Гэтэл наймдугаар сарын 8-нд "О.Магнайн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй" гэсэн хариу өгсөн.

-Яагаад?

Т.Баясгалан: -Үндэслэлээ маш тодорхой бичих хэрэгтэй шүү дээ. Ердөө л хэдхэн өгүүлбэрээс бүтсэн байгаа биз дээ. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй л гэсэн хариу өгсөн.

-Ерөнхий прокурорт хандав уу?

Д.Энхзул: -Бас л шийдэгдээгүй. Учир нь ерөнхий прокурор гадаадад яваа гэсэн. Тэр хүн гадаадад явж болно. Харин ажлыг нь өөр хүн орлож байгаа шүү дээ.

Бид хуулийн хүрээнд шийдэх гэж бичиг шидсээр 50 хонолоо. Үнэхээр Монголд шударга ёс гэж алга. Гэтэл Магнай би өөрөө тэмцье, энэ бол улс төрийн шоу. Шударгаар юу ч олж авч чадахгүй гэсэн, үнэн юм байна.

-Бие нь муу байгаа талаар та нарт өмнө нь хэлсэн үү?

Т.Баясгалан: -Хяналтыи прокурор Ц.Нямдоржоос асуухад "Магнайн бие сайн байгаа" гэсэн хариу өгсөн. Гэтэл царай нь цонхийж, уруул ам нь хатаж, үгээ зөөж хэлж байсан. Энэ талаар нь хяналтын прокурорт хэлж байж, яг одоо утасдаад асуугаач гэхэд л түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан "Үнэхээр бие нь тааруу байгаа" гэж хэлсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Энхболд, Э.Бат-Үүл нар Ганц худаг руу явлаа. Одоо тэнд уулзаж байгаа байх. О.Магнайг хорисноос хойш 40 гаруй хоноход огт байцаалт аваагүй. Өлсгөлөн зарлалаа гэснээс хойш байцаагч нь очиж биеийн байдлыг асуугаад л явсан байна. Тэгэхээр эрүүл мэндийг нь муутгах гээд байна уу гэж бодоход хүргэлээ.

Т.Баясгалан: -Өлсгөлөн зарлах өргөдлөө гурав хоногийн өмнө 20.25 цагт өгсөн. Гэтэл өчигдөр 15.16 цагт л бүртгэж аасан. Одоо тэр хүн юу ч идэлгүй хоёр хонолоо.

-Гэрээслэл бичсэн гэсэн. Ямар утгатай зүйл бичсэн юм бол. Та нарт байна уу?

Г.Эрдэнэбат: -Өглөө бидэнд өгнө гэсэн боловч авч амжаагүй л явна. Орой очиж авна аа. Бие нь муу байгаа болохоор гэрээслэл бичсэн.

эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jktoio çàêëàäêè åêàòåðèíáóðã ãåðîèí закладкР¸ старый оскол купить хмурый кайф Рыбинск Купить закладкР¸ трамадоР» в Алатыре купить КристалР»Ñ‹ Губаха метадон фото чем соль Ð¾Ñ‚Ð»Ð¸Ñ‡Ð°ÐµÑ ‚ся от фена тест на наркотиРºÐ¸ отрицатРµÐ»ÑŒÐ½Ñ‹Ð¹ Купить закладкР¸ спайс россыпь в Элисте ñïàéñ çàêëàäêè àäðåñà Купить закладкР¸ россыпь в Городе ссылки на рамп В НовосибР¸Ñ€ÑÐºÐµ рега для изготовР»ÐµÐ½Ð¸Ñ спайса трамадоР» таблеткР¸ фото дурман семена Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия продажа спайса купить Белый ЧистопоР»ÑŒ псилоциР±Ñ‹ купить çàêëàäêè øèøêà Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Сегеже Продажа авто в Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ как сделать гашиш из марихуаР½Ñ‹ готовые закладкР¸ Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок купить кокаин пунта кана ТрамадоР» Стада: аналоги закладкР¸ невинноР¼Ñ‹ÑÑÐº соль из китая ôåí ïî çàêëàäêàì â ïåðìè whonix установРºÐ° кофеин внутривРµÐ½Ð½Ð¾ сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  лсд в моче Купить соль в НикольсРºÐ¾Ð¼ НаркотиРºÐ¸ в Емве виды конопли купить Гари Гарисон Канск РусдосуР³ разблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ zazor
IP:5.62.159.254  2017-12-25 20:43:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.