Клеопатрагийн хайр сэтгэл vхлийнх нь шалтгаан байсан уу . . .

2008/08/28
Share |
Хүмүүс:
 Клеопатрагийн хайр сэтгэл vхлийнх нь шалтгаан байсан уу . . .

Египетийн сvvлийн фараон Клеопатрагийн тухай олон сонирхолтой баримтууд байдгийг бид мэднэ.

Гоо vзэсгэлэнтэй, хvч чадалтай энэ эмэгтэй Египетийн хааны хоёр дахь охин болон мэндэлсэн сурвалжит язгуурт байжээ. Тэрбээр эцгийнхээ нєлєєн дор египет, израил, араб, сири, перс, грек зэрэг маш олон хэлээр ярьдаг маш боловсролтой нэгэн байжээ. Тиймээс ч эцэг нь тvvнд маш их хайртай байсан гэдэг. Египет Ромын харьяанд байх тэр vед Клеопатра хаан ширээнд гарах нь нэгэнт тодорхой байжээ. Ингээд МЭЄ 51 онд Клеопатра ахтайгаа хамт хаан ширээнд гарч, мєн тэр vеийн заншлаар ахтайгаа гэрлэсэн байна. Гэвч албан ёсоор хаан ширээнд залгамжлагдах хvртлээ мєн хаан болох гэж тэмцсэн ах дvv нартайгаа ширvvн тэмцэл хийн єєрийн хатуу зан тэвчээрээр ялжээ. Клеопатра тэр vед хамгийн хvчирхэг байсан Ромтой vргэлж сайн харьцаатай байхыг эрмэлзэж байв.

Египетэд єлсгєлєн, эмх замбараагvй байдал ноёрхож, МЭЄ 49 онд Птолемайос XIII хаан ширээнд гарч ирснээр Клеопатрагийн ганцаар захирах эрх vгvй болов. МЄЭ 49 онд Ромын Цезарь Египетэд ирж, удалгvй Клеопатрагийн идэвхээр хоорондоо хувийн холбоо харьцаатай болжээ. Ингээд Клеопатра Цезарийн дэмжлэгээр хуучин хаан ширээндээ буцаж гарлаа.Єєрийн эрхийг буцаан авсан Клеопатра єєрийг нь хаан ширээнээс унагаасан бvхнээс хайр найргvй хонзонгоо авч замаасаа зайлуулжээ. Дайснууд нь тэр vед мєн машид хvчирхэг байсан Грекийн хаан руу тусламж хvссэнээр Александрийн дайн эхлэв. Энэ дайны vед Клеопатра зєвхєн хvлээхээс єєр ямар ч аргагvй байлаа. Учир нь цуг хаан суудлыг залгамжилсан ах нь /эр нєхєр нь/ нас нєгчиж Клеопатра хаан ширээнд ганцаараа vлдэв.

Улс тєрийн байдлаас болж Ромын Цезарьтай гэрлэх ямар ч боломж байсангvй. Харин МЭЄ 47 онд Цезарийн хvvг тєрvvлэн ирээдvйн хаан гэж єргємжилсєн болоЪч Цезарь албан ёсны бичигтээ тvvнийг "єргємєл хvv" гээд гэрээслэл бичигтээ "миний єв залгамжлагч" гэж нэрлэсэн байна. МЭЄ 44 онд Клеопатра Цезарийн амиа алдахыг нvдээрээ vзсэний хойно нутаг руугаа буцжээ. Ирээд дотоодыг эмх замбараатай болгож байх vедээ Клеопатра анхаарлаа "гадагш" хандуулсаар байлаа. Тэгэхээс ч аргагvй байсан юм. Учир нь Цезарийг алах хуйвалдааны толгой нь Маркус Антониус байсан ба тэрээр МЭЄ 44 онд Ромын хаан болон єргємжлєгдєв. Энэ vед болсон дайнд Клеопатра Ром тийш тусламж vзvvлэхийг азнан байдлыг харан єнжиж байв. МЭЄ 41 онд Антониус Клеопатраг Ромд урьжээ.

Клеопатра урилгыг хvлээн авч маш дэгжин тансаг гоёмсог хувцаслан Ромд ирснээр тэдний хооронд маш дотно хувийн харьцаа тогтсон байна. Антониус Клеопатратай ийнхvv холбоо тогтоосондоо маш их бардамнаж бахархаж байсан ба Клеопатра ч Ромын хааны хvчийг ашиглан єєрийн дайснуудаа замаасаа зайлуулж чадав. Антониус МЭЄ 40 онд Египетээс гарахад Клеопатра тvvний ихэр хvv охин хоёрыг гаргажээ. Улмаар Цезарь Помпеитэй хийсэн дайны vед хааны сайхан хатанд сэтгэл алдарснаас Клеопатраг тєдийлэн чухалд тооцох нь багасчээ. Гэвч тэрээр дайнаас буцаж ирээд Клеопатраг дахин урьж бvх холбоогоо сэргээв. Антониусын хувьд хvчирхэг баян улсын хатан хаантай холбоотой байх нь тvvнд ашигтай байсан учраас єєрийн хоёр хvvхдээ албан ёсоор хvлээн зєвшєєрчээ. Vvний дараахан Клеопатра тvvнд дахин нэг хvv тєрvvлж єгчээ. Клеопатра улам хvчирхэгжиж ард иргэд нь тvvнийг Исvе бурхантай зvйрлэх болжээ. Тэрээр Александр хотыг соёл боловеролын тєв болгон хєгжvvлэхийг зорьж байлаа.

Энэ хооронд Антониус маш олон дайн хййж сvvлд Клеопатрагийн тушаалаар, "Клеопатра нас барсан" гэсэн хуурамч мэдээг авснаар єєрийнхєє амийг хорлох гэж оролдов. Улмаар Клеопатра руу хvргэгдэн ирж цєхрєн гуньсан хатан хааны гар дээр насан эцэслэжээ. /Дээрх захиаг хуурамч захиа байсан гэдэгт тvvхчид одоо хvртэл эргэлздэг байна. Тvvхчид vзэхдээ магадгvй Клеопатра Антониуст нэр хvндтэй vхэлд хvрэхэд тусалсан байж магад гэдэг. Учир нь тvvний дайснууд нэгэнт хvчирхэгжиж, Антониусыг амьд орхихгvй нь тодорхой болсон байжээ./ Клеопатра Антониусын араас гашуудан хоол унднаас ч гарч vхлээ хvлээн суух болов. Яг тэр vед Ромын шинэ хаан, Антониусын дайсан Октавиус ирж Египетэд ирж хvvхдvvдийг нь зайлуулна хэмээн сvрдvvлснээр Клеопатра vхэх тухай бодлоосоо салж, амьд явах хvсэлтэй хэмээн Октавианд чтгvvлсэн нь хуурамч хэрэг байжээ.

Эктавиан ч Клеопатрад сайхан амьдрал бvхнийг хэвээр байлгахаар амласан боловч Клеопатра єєрийн хvvхдvvдээ хаан ширээнд гарах ямар ч боломжгvй гэдгийг нэгэнт ойлгосон байв. Тэрээр МЭЄ 30 оны наймдугаар сарын 12-нд 39-нд нас эцэслэжээ. Тэгэхэд Клеопатра 39 настай байв. Хаадын тансаг ёсоор зассан усан санд сvvлчийн удаа орж, могойн хор бvхий сагстай жимс авчруулаад Октавиуст сvvлчийн хvсэлтээ бичиж илгээжээ. Клеопатра захидалдаа єєрийг нь Антониусийн дэргэд оршуулахыг гуйсан байв. Октавиус захиаг унших vед тэрээр аль хэдийн амьгvй болсон байлаа, Захидлыг авмагц Октавиус яаран эмч нарыг дуудаж могойн хорыг биеэс нь гаргасан боловч Клеопатра сэрсэнгvй. Клеопатрагийн vхлийн талаар маш олон таамаглал байдаг. Орчин vеийн таамаглалаар Клеопатра амиа хорлоогvй, харин Октавиусын гарт алагдсан байж магад гэж vздэг байна. Учир нь Клеопатра Ромын эсрэг хамгийн хvчтэй дайсанд тооцогддог байжээ.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва Крюково купить Марки LSD 170мкг Москва ÐÐ°Ð³Ð°Ñ‚Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ затон купить LSD-25 (HQ) 170мкг Арзамас купить кокаин Москва БибиревР¾ купить MDPV Коды ключей вездехоР´Ð¾Ð² СолигалР¸Ñ‡ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐº купить Mephedrone: Мука HQ Москва ÐÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ купить Марки LSD Москва ВАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [Euro Cube] Москва Бутово Южное купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [LV] ДалматоР²Ð¾ купить Ecstasy - UPS БуйнаксРº купить Метадон, чистота 99% Ð—Ð°Ð¾Ð·Ñ‘Ñ€Ð½Ñ ‹Ð¹ купить Альфа ЗакладкР¸ в харьковРµ Москва ÐÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ купить Порох 999 (HQ) Афган НовокузР½ÐµÑ†Ðº купить Гашиш [Soft Hash] Меленки купить Шишки White Widow Москва ДегунинР¾ ВосточнР¾Ðµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Марки LSD 170мкг кокаин шоп Москва Щукино купить Ecstasy Rolls Royce Москва МолжаниР½Ð¾Ð²ÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Amnesia Haze] Москва ТаганскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин Москва СоколинР°Ñ гора купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Марки LSD Москва МожайскР¸Ð¹ купить АК-47 - Бошки Шишки Эфедрин из чего делают Москва ТаганскР¸Ð¹ купить MQ Cocaine Mexico Спасск-Д
IP:5.8.47.65  2018-07-19 19:44:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.