“Ганц худаг” гэмт хэрэгтнvvдийн гарын чилээгээ гаргах газар мєн vv?

2008/08/28
Share |
Хүмүүс:
“Ганц худаг” гэмт хэрэгтнvvдийн гарын чилээгээ гаргах газар мєн vv?

"Монгол хvн амьд явах эрхтэй" гэсэн Vндсэн хуулийн заалт хvчингvйджээ. Монголчууд бид vр хvvхэд нь эцэг эхгvй єнчирч, эцэг эх нь vр хvvхдийнхээ vргэлжлэл болох эмгэнэлт амьдралын хэв маягт хvлэгдчихлээ...

Эргэн тойрны уул хад нь цаа наа ёозгvй ангайж онгойн харагдах "Ганц худаг" хэмээх зэвхий газарт хичнээн аавын хvv, охин гэмт хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа єнєєдрийн хувьд оньсого болов. Бид хууль мэддэггvйгээсээ ялих, ялихгvй асуудалд орооцолдон хэрэггний эгнээнд шилжсээр байна. Єєрийн биеэр узэж байж хууль, хуулийн заалт юу вэ гэдгийг ойлгодог нь бидний монголчуудын гэм биш зан. ...Сонгинохайрхан дуvргийн Цагдаагийн хэлтсийн мєрдєн байцаах тасгийн мєрдєн байцаагч н.Сvрэн мєрдєн байцаалтын шатанд хєтєлж асуусаар байгаад Г.Гантулга гэх эрийг хvн амины хэрэгт холбогдуулан бvтэн 3 жил 6 сарын турш "Ганц худаг"-ийн урьдчилан хорих тєвд суулгажээ. Ингэхдээ Vндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлvvлэх нь битгий хэл хєсєрдvvлж "Ганц"-ын муу муухай бvхнийг биеэр нь амсуулсан байна. Г.Гантулга байцаагч нарын дарамтыг амссанаас гадна камерт хоригдож буй гэмт хэрэгтнvvдийн гарын чилээг багагvй хугацаанд гаргасан байх юм.

"Ганц худаг"-ийн урьдчилан хорих тєвийн байр хvн байхын эцэсгvй бохир заваан хэвээр. Эв эрvvл хvнийг сvрьеэтэй хvмvvстэй нэг єрєєнд удаан хугацаагаар хорьж, улмаар удаа дараа гэмт хэрэг vйлдэж, шоронгоор гэр хийсэн хvмvvсийн камерт оруулан зодуулж, нvдvvлж, дарамтлуулах нь "Ганц худаг"-ийн хэрэг хvлээлгэх шилдэг арга гэлтэй. Г.Гантулга хэвлэлийнхэнд хандаж "Би хилс хэрэгт гvтгэгдээд 3 жил "Ганц худаг"-т хоригдож гарч ирээд 1 жил болж байна. Байцаагчийн дарамт, ер нь янз янзын юм vзсэн. Надад холбогдуулсан хэрэт єнєєдрийг хvртэл шийдэгдэхгvй, хууль надад vйлчлэхгvй, би эрхээ эдэлж чадахгvй байна. Би хийсэн хэрэггvй. Сэтгэл санааны дарамт ихтэй, маш хэцvv байдалд байгаа учир хууль хяналтынханд маш их гомдолтой байна. Єнєєдєр яллах дvгнэлтээ ав гэж дарамтлаад байгаа. Энэ хэргийг vнэн зєв, шударгаар шийдvvлмээр байна. Иргэд та бvхэн хуулиа сайн судал. Судлахгvй бол над шиг худал гvжирдлэгт орно шvv. Ємгєєлєгчгvй байцаалт бvv єг.

Миний бvтэн 3 жил 6 сарын амьдралаар тоглосон, цаашдаа хэдэн жилийн ч амьдралаар минь тоглох юм билээ. Ємгєєлєгч авсан чинь хуулийн хvн биш, ємгєєлєх эрхгvй хvн гээд хавтаст хэрэгтэй танилцуулахгvй байна" гэхэд тvvний эгч "Намайг Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн хэлтэс дээр "Дvvгээ хvн амины хэрэг хийсэн гэдгийг хэл. Хvн амины хэрэг нуун дарагдуулсан гэж чамайг хорино" гээд бvтэн хоёр єдєр хоол ундгvй хорьсон. Миний дvvд хийсэн хэрэг байхгvй. Миний дvvгийн амь амьдралаар тоглосон. Дvv минь хvнтэй хэг ёг харьцах хvн биш. Хамт явсан хvмvvсийг нь адилхан шалгаж єгєєч. Vнэн зєвєєр шийдээрэй" хэмээн хvсч байв. Энэ явдал ганц Г.Гантулга гэх энэ эрд тохиолдоогvй... Vнэнийг туйлдтал нь гуйвуулдаг Монголын хуулийн тогтолцоог шударга ажилладаг ємгєєлєгч, мєрдєн байцаагч, шvvгч нар зєв тийш нь залах учиртай. Гэтэл єнєєдєр мєнгєтэй хvн л хvн гэсэн зарчмыг баримталж байгаа нь харамсалтай. Аливаа гэмт хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж, хоригдож, шалгагдаж буй хvмvvстэй араатан лугаа харьцахгvй байх нь хvнлэг нийгмийн шударга ёсонд нийцэх билээ.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.