Берлинд нас барсан монгол иргэдийг бие биенээ хөнөөсөн хэмээн үзжээ

2008/08/28
Share |
Хүмүүс:
Берлинд нас барсан монгол иргэдийг бие биенээ хөнөөсөн хэмээн үзжээ

Берлинд манай улсын хоёр иргэн цаг бусаар амь насаа алдсан. Энэ харамсалтай явдлын талаар ГХЯ-нд Берлин дэх манай улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ мэдээлэл ирүүлжээ. Ямар мэдээлэл ирүүлсэн болон талийгаач яагаад нас барсан болохыг ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Н.Батаагаас тодрууллаа.

-Берлиний ЭСЯ-наас ямар мэдээлэл ирэв. Чухам юу болсон юм бол?
-Хэрэг гарсны дараа манайхан байнга Берлин дэхь ЭСЯ-наасаа мэдээлэл авч байсан. Энэ сарын 18-ны өдөр Берлин хотын Лихтэнбэрг дүүргийн Коппи штрассэ оюутны байрны орон сууцанд манай улсын хоёр иргэн хутгалуулж амь насаа алдсан тухай тус хотын эрүүгийн цагдаагийн газраас албан ёсоор хэрэг гарсны маргааш мэдэгдсэн. Гуравдагч этгээд энэ хэрэгт холбогдолгүй бөгөөд тэд хоорондоо зодолдож, бие биенээ хөнөөсөн хэмээн мэдээлэл ирүүллээ. Үүнээс илүү нарийн мэдээлэл бидэнд өгөөгүй байгаа.

-Берлинд манай улсаас хэдэн иргэн оршин суудаг юм бэ. Амиа алдсан эдгээр хүмүүс ямар чиглэлийн визтэй байсан юм бол. Наймаа хийдэг байсан гэсэн мэдээлэл ирээд байгаа?
-ХБНГУ-д манай улын дөрвөн мянга гаруй иргэн амьдардаг гэсэн мэдээлэл байгаа. Ихэнхи нь тэндхийн иргэдтэй гэр бүл болсон хүмүүс байдаг. Сүүлийн үед Европын холбооны орнууд руу гарахдаа манайхан Герман улсаар дамждаг болсон. Амиа алдсан энэ хоёр иргэний хувьд нэг жилийн өмнө гэр бүлийн хүмүүсийнхээ урилгаар очиж “хар”-аар амьдарч байсан юм билээ.

-Эхнэрүүд нь хууль ёсны визтэй байсан юм уу. Яагаад оюутны байранд байсан юм бол?
-Эдгээр залуус 37-39 настай. Тэдний эхнэр Герман улсад албан ёсоор сурч, ажилладаг. Нэг нь оюутны байранд түрээсээр амьдарч байсан юм билээ.

 -Манай улсын цөөнгүй иргэд бусдад залилагдан хүний нутагт хүнд байдалд орсон хэрэг удаа дараа гараад байгаа гэсэн?
-Тийм ээ. Манай улсын иргэд гадагшаа гарах сонирхолтой байдаг болохоор залиалагчдад амархан хууртаад байна. Саяхан Турк, Энэтхэгт залилуулсан хэрэг гарлаа. Туркийн Анкара хотод хөдөлмөр эрхлүүлэх нэрээр хэсэг хүмүүс очсон боловч ажлын байр байхгүй, хүнд байдалд орон ЭСЯ-ндаа хандаад байна. Эдгээр хүмүүст туслан яаралтай эх оронд нь авчрахаар болоод байгаа. Мөн Дели хотод гадаад хэлний сургалтад хамруулна хэмээн “Жонон гоулд” компани иргэдийг аваачсан. Гэтэл тэднийг мөнгө нь орж ирээгүй гэсэн үндэслэлээр сургалтад хамруулалгүй олон сараар хүнд байдалд байлгасан. Энэ мэтчилэн иргэд маань хохирсоор байна.

 -Хүний наймаанд өртсөн нэг эмэгтэйн тухай танайд мэдээлэл ирэв үү?
-Ирсэн. Истанбул хотод нэг Монгол эмэгтэй ухаан алдсан байдалтай гудамжнаас олдсон. Тэрээр сэтгэцийн өөрчлөлттэй болсон бөгөөд хүний наймааны хохирогч болсон бололтой. Хувь хүний нууцтай холбоотой болохоор нэрийг нь хэлэх боломжгүй гэв.

Манай Улсын 34 мянган иргэн БНСУ-д, 27 мянга нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа бол Чех улсад 13 мянган иргэн амьдардаг юм байна. Чехийн ЭСЯ-тай холбоотой асуудал манай иргэдийг хохироож байгаа талаар иргэд байнга ярьдаг. Саяхан Чехийн Элчин сайдтай Гадаад харилцааны сайд С.Оюун уулзаж нааштай арга хэмжээ авч ажиллахыг санал болгожээ. Тус ЭСЯ есдүгээр сараас эхлэн шуурхай утас ажиллуулан ажилтануудынхаа тоог нэмэх гэнэ.
 Эх сурвалж: Зууны мэдээ
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda ЗакладкР¸ набережР½Ñ‹Ðµ челны Пабло Эскобар — самый богатый в мире Ð½Ð°Ñ€ÐºÐ¾Ð±Ð°Ñ €Ð¾Ð½ и убийца этилфенР¸Ð»ÐºÐµÑ‚Ð¾Ð½ купить ЭйфоретР¸Ðº Ачинск Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ПолярныРµ Зори купить Метод ЖирновсРº Бошки в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ÑÐºÐµ произвоР´ÑÑ‚Ð²Ð¾ героина Соль фен ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ купить жидкий экстази Алейск нарко трип адреса и фото закладоРº магазинР¾Ð² в телеграР¼Ð¼Ðµ Купить Шишки в Щёлково купить МефедроР½ Ð‘Ñ€Ð¾Ð½Ð½Ð¸Ñ†Ñ ‹ Litmir обход блокироР²ÐºÐ¸ Купить БеленькР¸Ð¹ Данков Купить бошки в ЛомоносР¾Ð² купить Шишки Горячий Ключ купить Бутик ДальнегР¾Ñ€ÑÐº Атырау закладкР°Ð¼Ð¸ миксы ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ мда наркотиРº Как перекумР°Ñ€Ð¸Ñ‚ÑŒÑÑ от ширки купить Мет Бор Купить соль в ГеленджР¸ÐºÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Малмыже закладкР¸ солей по спбу купить морфий Порхов Россыпь в БуденноР²ÑÐºÐµ Как убили пабло эскобарР° видео закладкР¸ qiwi кошелек фен соль купить molly Ветлуга ÐœÐµÑ‚Ð°Ð»Ð»Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ°Ñ бочка в Перми Купить закладкР¸ шишки ак47 в ЮбилейнР¾Ð¼
IP:95.181.176.117  2018-02-26 00:06:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.