Асрамжийн газарын хүчирхийлэл буюу харанхуй ирээдүй

2008/08/28
Share |
Хүмүүс:
Асрамжийн газарын хүчирхийлэл буюу харанхуй ирээдүй

Монгол ард түмний ирээдүй болсон нялх хүүхэдүүд нь өнөөдөр гудамжинд уйлж, хулгайд алдагдаж, эд эрхтэнээ цөлмүүлж, асрамжийн газарт амьдардаг өсөж яваа охид нь багш нарынхаа хүчирхийлэлд өртөж, жаахан нялх үрс нь шээстэй даавуу болон хувцастайгаа нулимс дүүрэн өсөж торниж байна. Асрамжийн газарын үйл ажиллагаатай, манай улс төр нээх их танилцаад яваад байдаггүй бололтой гэтэл цаагуур нь асрамжийн газарын багш нар нь хүүхдүүдийнхээ хоолыг өөрсдөө битгий хэл, өөрсдийнхөө үр хүүхэдтэй хамтдаа идэж, улсаас бариад өгсөн байранд нь гэр бүлээрээ байрлаж байна. Өнөөдөр асмаржийн газараас хүүхэдүүд оргож зугтаж, гудамжинд амьдарч байна. Өдөрт 2-3 тэр битгий хэл 4н хоол идчихдэг асрамжийн газараас яагаад хүүхдүүд оргож зугтаагаад байна? энэ шалтгааныг яагаад улс төрийн хүчнийхэн шалгаж үзэхгүй байна. Асрамжийн газар амьдардаг хүүхдүүд тэнд байрладаг багш нарынхаа гарын шүүс, зодуурын мод болоод зогсохгүй, гэнэн жаахан охид нь бэлгийн хүчийрхэлэлд өртөж байна. Үнэн чанрартаа асрамжийн газарын үйл ажиллагааны ард хүний наймааны том асуудал байгааг ч нуухын хэрэггүй биз. Нүдний минь өмнө уйлаад зогсож байсан өнчин тэр охины гунигтай дүр өдгөө хүртэл намайг зовооно. Багшынхаа зодуур, үргэлж бэлгийн харьцаанд хүчээр оруулах тэр л зовлонг тэвчиж үл чадсандаа тэр жаахан охин асрамжийн газарыг орхин зугтсан, энэ бол нэг л охины түүх. Гэвч цаана нь хэдэн арав тэр битгий хэл зуугаараа бэлгийн хучирхийлэл болон, бие оюун санааны хүчирхийлэлд өртөж байгааг хэн мэдэх вэ?. Хүн хүнээ түшиж амьдардаг орчлонд, Монгол маань өөрөө өөрийнхөө мах цусны тасархайг араатнаас дор үзэж амьдрах гэж үү дээ. Төр нь харж хандахаа болилоо гэхэд түмэн олоны шашин нь яачихсан юм. Өдөртөө хэдэн арван саяар орлого олдог Гандан Тэгчилэн хийд нэр дээрээ ганц асрамжийн газартай болчиходоггүй, тэр битгий хэл эх үрсийн баяраар өнчин хүүхдүүдээ ганц хоололчихдоггүй хирнээ, сахил санваартангууд нь том том үнэтэй машин унаж, архи ууж хүүхэн эргүүлж явдаг нь ямар учиртай юм? Хүмүүсийн итгэл үнэмшилийг ашиглан ном уншуулж буй гэж өдөртөө хэдэн сая төгрөг олдог юм гэнэ лээ, гэтэл яагаад нэг асрамжийн газарыг дэмжээд аваад явж болдоггүй юм бэ? Би Христэд итгэдэг хүн гэхдээ Христэд итгэлээ гээд би Буддизмын сүм болон итгэгч нарыг муулж бичиж байгаа юм биш гэвч өнөөдөр Монголд буддизмын байгууллагууд тусламжын үйл ажиллагаа явуулж байна уу? Хэдэн ядуу иргэдээ идэж уухаас биш үнэндээ тэр буян хийж буй номоо ч үнэгүй уншаад өгдөггүй биз дээ? За шашин ч яахав эргээд нялх нярай хүүхэддээ орьёо, өнөөдөр Монголд байгаа асрамжийн газаруудын ихэнх нь бэлгийн болон зүй бус харилцааны эх үүсвэр болж байна. Мэдээж сайн сайхан багш нар ном журамынхаа дагуу ажилаа хийгээд л явж байгаа байх гэвч сайны цаана муу нь нүднээс далдуур их болж ээ. Асрамжын газаруудыг гэнэтийн шалгалтаар нэг шалгаж үзмээр тэр тусмаа хүүхдүүдээс нь нууц ярилцлага авч ер нь манай асрамжийн газарынхан ямаршуухан үйл ажиллагаа явуулдагийг нэг сайн судалах цаг болсон гэж бодож байна. Үр хүүхдээ, ирээдүйгээ хайхардаггүй төр засаг гэж байх уу даа? Асрамжийн газарын хүчирхийлэлийн талаар сонссон чинь зүрх дэлсээд бүр байж суух газар олдохгүй бухимдаж байна. Танил найзаас минь өөр хүн энэ хүнд амьдралаар нулимс дуслуулсан явж буй бол нэрээ нууцлаад ч болсон сэтгэгдэл үлдээнэ үү. Монголын ард түмэн зүрх сэтгэлтэй юм бол ойлгог тэр тусмаа, буян ном хурж яваа сахил хүртсэн санваартангууд нь бүр ч ойлгог!!!!!

http://tumlee.blog.banjig.net/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.