Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
Ээжээсээ чихэр нэхэн газар унан тийчигнэх гурван настай хүү шиг бие биендээ тунисан тунилтаар удаан сунжируулсны эцэст өчигдөр шинэ УИХ анхны чуулганаа хийлээ. Гэвч АН-ын дарга Ц.Элбэгдоржийн тунилт дуусаагүй бололтой. Тэрээр шинэ гишүүдээс ганцаарханаа тангарагаа өргөлгүй гүрийсэн. Тиймээс ч Чингэлтэй дүүргээс иргэд утасдаж төрийн ажилд том `шавар хааж байгаа` түүнийг эргүүлэн татах тухай санал ч оруулаад амжжээ.
Ц.Элбэгдоржид ард түмэн итгэл хүлээлгэн сонгосон нь үнэн. Харин тэр албан тушаалын төлөө сонгогчдын итгэлийг хөсөр хаясан нь үнэн. Тэгэхээр ноён Ц.Элбэгдорж та `том тэнэгтэх`-ээ больж, ард түмнээ хүндэтгэн, УИХ-даа суу, эсвэл ажил хийх хүнд суудлаа тавьж өг.
www.factnews.mn