Хүмүүс: Ш Сайхансамбуу | Л Гүндалай | |
УИХ-ын чуулган бүр хэрүүл, маргаантай үргэлжилсээр энэнд нь ч ард түмэн дасал болж дээ. Өчигдөрийн анхны чуулган ч бас... Өнгөрсөн найман жилийн турш хавьтсан ойртсон бүхэнтэйгээ хэрэлдэж, чуулганы танхимд үүргэлэж суугаа нөхдөө болон телевиз үзэгчдийн уйдааг гаргадаг Л.Гүндалай гишүүний хамгийн идэвхтэй хамтрагч болох Б.Жаргалсайхан шинэ УИХ-д сонгогдоогүй. Тиймээс ч түүнийг уйдаж үхэх нь дээ гэж зарим хүмүүс бодож байсан байх. Тэгвэл эндүүрчээ. Тэрээр анхны чуулган дээр л шинэ хамтрагчаа олоод авчихсан байна. Тэр нь Ш.Сайхансамбуу. Анхны чуулганаар тэр хоёр `гал маналзтал` хэрэлдэж, сүүлдээ бүр танхимаас гарч зодолдохдоо тулаад, түр `завсарлав`. Энэ ч ахиад дөрвөн жил үргэлжилнэ шүү.
www.factnews.mn