Байцаалт

2008/08/29
Share |
Хүмүүс: О Магнай | 
Байцаалт

Уншигч таны ємнє хоёр баримтыг дэлгэж байна. Эхнийх нь 1933 онд манай Дотоодыг хамгаалахын ажилтнууд, ногоон малгайтнууд Монголын шилдэг хєвгvvд, хувьсгалчдыг Японы тагнуул, хувьсгалын эсэргvv бvлгийн толгойлогч, оролцогч хэмээн баривчлан байцааж байсан тухай бодит баримт. Тэд хэрэг хvлээлгэхийн тулд эрvvдэн шvvх, тамлах, удаан хугацаагаар хоол ундгvй хорих, канцлер буюу агааргvй орчинд удтал хориод мартах, єндєр сандалд суулгах, эгц урдаас нь хурц гэрэл тусгах, хэрэг хvлээвэл, хэн нэгнийг японы тагнуул эсэргvv бvлгийн хvн гэж нэрлэвэл суллана хэмээн тарчилган тамладаг байж. Энэ бол баримт.

Харин дараагийнх нь єнєєдрийн ардчилсан нийгэм дэх манай цагдаагийн байгууллагын vйл ажиллагааны тухай тvvнийг биеэрээ туулж мэдэрч байгаа ИХН-ын дэд дарга О.Магнай гэдэг залуу улстєрч, тvvний ээж хоёрын захидлын хэсэг. Энэ захидлууд яг єнєєдрийн цаг vеэр єчигдєр уржигдраар огноолсон байгааг уншигч та харж байна.

Хэдийгээр энэ хоёр баримтын хооронд яг 75 жилийн цаг хугацааны орон зай байгаа ч дотоодыг хамгаалахын ажилтнууд, зєвлєлтийн КГБ-ын зєвлєхvvд хийгээд манай орчин vеийн цагдаагийн ажилтнууд, мєрдєн байцаагч, прокурорын ажилтны ажиллагааны арга барил ямар байгаа яаж єєрчлєгдсєнийг олж харж болно.

1933 он
МАХН-ын Тєв Хорооны тэргvvлэгч гишvvн, МVЭ-ийн Тєв Зєвлєлийн дарга Ж.Лхvмбийг хувьсгалын эсэргvv, японы тагнуул гэж анх илрvvлэн мэдvvлсэн С.Эрэнцэн, М.Цэвээн ңартай нvvрэлдvvлэхэд Лхvмбэ огт хэрэг хvлээгээгvй бєгєєд энэ тухай С.Эрэнцэнгээс 1961 онд тодорхойлон єчихдєє "...гэтэл Мандал даргаас надад "За чи урьд гаргасан мэдvvлгийнхээ ёсоор ухралтгvй хэлэх хэрэгтэй. Чингэвэл чиний хэрэг дуусч маргaаш, нєгєєдєр гэртээ буцах болно. Гэтэл би урьд нь гаргасан мэдvvлгээ дэс дараагаар нь учрыг олж санадаггvй. Огт оргvй худал зvйл, ер санаж бодоогvй юмыг хvлээж мэдvvлсэн болохоор тэр нь тэр бvр сэтгэлд орж єгєхгvй байв. Гэтэл зєвлєх Григорьев, Церенов, байцаагч Мандал нараас надад Чи одоо Лхvмбэтэй нvvрэлдэхдээ Цэвэгжав, Єндєрхаанд цэрэгт татагдаж очоод байхдаа энэ Лхvмбийг Хэнтийд очоод буцахад нь Улаанбаатарт байгаа Мархайн Цэвээн, Тогтохын Юмдорж нарт хувьсгалын эсэргvv тагнуулын байгууллагын харилцаа бичгийг Лхvмбээр явуулсан гэдгийг нь шууд хэлээд єгєєрэй. Чи ороод Лхvмбийг мєн биш гэж гайхах хэрэггvй. Энэ Лхvмбэ мєн байна гэж шууд заагаарай гэж хэлэв. Ингээд дээд давхарт гарч нэг том тасалгаанд ороход нєгєє Лхvмбэ гэгч нь нэг байцаагчийн хамт сууж байв. Мандалаас чи энэ хvнийг таних уу, хэн бэ гэхэд нь би Лхvмбэ байна гэв. Лхvмбэ намайг танихгvй гэв. Мандалаас надад "Чи Лхvмбийг юу гэж мэдvvлдэг билээ" гэхэд нь би тvрvvчийн зааж єгсєн ёсоор хэлэхэд Лхvмбэ "Би тийм захиа аваагvй" гэв.
Лхvмбэ намайг эгцэлж харахад би айгаад нvд хальтирч байлаа. Би ер нь Лхvмбийг урьд нь огт vзээгvй юм шvv дээ. Ингэж худал нvvрэлдэж байсан юм" гэжээ.

/ ТЕГ-ын Тєв архив. Ф-Ц. 464. боть V, х. 29/Д.Єлзийбаатар. Яагаад 1937 он. УБ. 2004 он. 57-р тал.

2008 он
-Нийслэлийн прокурорын орлогч /М.Гантулга/ "Маргааш, нєгєєдєр гаргана, долоо хоногийң дараа" хэмээн хувийн болон улс тєрийн шалтгаанаар хууран мэхэлж єнєєдрийг хvргэлээ. Мєн УМБГ-ын II тасгийн дарга хошууч Г.Отгонжаргал гэгч нь "УИХ-ын чуулган хуралдвал Жаргалсайханыг хийгээд чамайг гаргана" гэж, мєн УМБГ-ын Тєгс-Улаан гэгч этгээд Ц.Элбэгдорж, МоАХ-ны дарга, УИХ-ын гишvvн Х.Баттулга нартай ямар харилцаатай болох талаар албан бусаар 3-4 удаа асууж байсан. Энэ бvхнээс цагдаагийн байгууллага улс тєржиж долдугаар сарын 1-ний vйл явдлаар зохиомол хэрэг vvсгэн хэлмэгдvvлэлт явуулах гэж байгаа нь илтэд мэдэгдэж байна. Намайг єнєєдєр "Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар долдугаар сарын 1-ний vйл ажиллагааг зохион байгуулсан" гэж хэлбэл эндээс гаргана гэсэн байр суурь мэдрэгдэж байна. Сvvлдээ зарим асуултад цагдаагийн нєхдvvд Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяртай хувийн харилцаа бий эсэхийг тодруулж байгаа нь цэвэр улс тєрийн хэрэг гэж vзэхээс аргагvй байдалд хvргэлээ.

О.Магнай. 2008 оны наймдугаар сарын 26. Ганц худаг." "Тvvнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дvгээр ангийн цонхгvй, коридор руу харсан ханандаа 20x10 см-ийн хэмжээтэй сараалжин тор бvхий 3x3 метрийн хэмжээтэй камерт эрvvгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн хоригдож буй тамхи ихээр татдаг гурван хvний хамт хорьж байгаад тус ангийн эмнэлэгт хэвтvvлсэн хэдий ч єнгєрєгч баасан гаригт тус эмнэлгээс хvчээр гаргаж камерт буцаан шилжvvлж бvтэн хоёр хоног хоол ундыг нь хорьжээ. Энэ бvх залхаан цээрлvvлэлтийн улмаас тvvний биеийн байдал улам дордож одоо vхлийн ирмэг дээр ирээд байна..."

О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын захидлаас. 2008.08.27.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Жукове Купить mdma в Новый Уренгой Героин в НовочебР¾ÐºÑÐ°Ñ€ÑÐºÐµ Героин в ÐÑ…Ñ‚ÑƒÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ МарихуаР½Ð° гидропоР½Ð¸ÐºÐ° Лирика в Новой Ляле Купить НаркотиРºÐ¸ в ФеодосиР¸ Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КогалымРµ закладкР¸ в ДмитриеР²Ðµ Купить закладкР¸ шишки в ЛюдиновРµ Купить закладкР¸ LSD в Касли КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв СафоновРµ купить закладкР¸ в ВоткинсРºÐµ Купить соль в КоролевРµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в НижнекаР¼ÑÐº Купить закладкР¸ лирика в КомсомоР»ÑŒÑÐºÐµ Купить героин в Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ЖирновсРºÐµ Открыть скотобаР·Ð° в обход блокироР²ÐºÐ¸ Купить закладкР¸ бошки в Даниле Купить закладкР¸ метадон в МамоновРµ Спайс в ШарыповРµ Купить НаркотиРºÐ¸ в Перми Купить закладкР¸ лирика в ГулькевР¸Ñ‡Ð¸ Шишки в ÐšÑƒÐ´Ñ‹Ð¼ÐºÐ°Ñ €Ðµ Купить Шишки в Верхний Уфалей ЗакладкР¸ MDMA в ШарыповРµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в БиробидР¶Ð°Ð½Ðµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ХотьковР¾
IP:5.101.219.137  2018-03-21 15:32:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.