О.Магнай: Би шийдсэн. Амьсгалынхаа сүүлчийн хором хүртэл тэмцэнэ

2008/08/29
Share |
Хүмүүс: О Магнай | 
О.Магнай: Би шийдсэн. Амьсгалынхаа сүүлчийн хором хүртэл тэмцэнэ

Ганцхудагт хоригдоод байсан ИХ намын дэд дарга О.Магнайн бие гэнэт муудан Клиникийн нэгдүгээр эмнэлэгт өчигдөр хүргэгдэж ирсэн байлаа. Манай сурвалжлах хэсэг 14 цагийн үед очиход О.Магнай зүрхний бичлэг хийлгээд уушигны эмчид үзүүлж зөвлөгөө авч байсан юм. Хар хөх цамц, хар өнгийн өмд өмсөн О.Магнай тэргэнцэр дээр түрүүлсээр гарч ирсэн. Тэрбээр маш их турж эцэн, ихэд ядарсан байдалтай харагдаж байлаа. О.Магнайн ээж С.Отгонжаргал, хамаатан ах дүүс нь, өмгөөлөгч Д.Энхзул болон иргэний хөдөлгөөний хэсэг хүмүүс ирсэн байсан.


-Хүүгийн чинь бие их хүнд байгаа бололтой?

-Харин тиймээ. Их хэцүү байна. Миний хүүг санаатай хилс хэрэгт холбогдуулан шалгаж, ийн залхааж байна.

-Өчигдөр орой гэнэт бие нь муудсан гэсэн үү?

-Тэгсэн . Ганцхудагийнхан бүр болохоо байхаар гаргасан. Хариуцлагаас айж байгаа юм гэв.

О.Магнайн нүүр, гар нь харлаж, уруул нь омголтон арай ядан амьсгаа авч байлаа. Түүнийг үзсэн эмч нар биеийн байдлынх нь талаар мэдээлэл өгөхийг эрс эсэргүүцэж байсан юм. Уушгины тэргүүлэх зэргийн их эмч Д.Туяа О.Магнайг үзсэн боловч “Дүгнэлтээ гаргаад өгсөн. Манай дарга нар мэднэ” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Сэтгүүлч нар О.Магнайтай уулзахаар цугларсан байсан ч эмч нар зөвшөөрсөнгүй, хаана байгааг нь бас хэлэхээс татгалзаж байв. Бид О.Магнайн өмгөөлөгчөөр дамжуулан хийж байгаа эмч болон өөрийнх нь зөвшөөрсний дагуу түүнтэй уулзаж ярилцлаа.

-Хэзээнээс бие чинь өвдөж эхэлсэн бэ, Одоо ямархуу байна?

-Би 25-наас эхлэн хуурай өлсгөлөн зарласан. 26-ны орой 01 цагийн үед гэнэт амьсгал давчдаж эхэлсэн. Надтай хамт байсан хүн “Магнай үхлээ шүү дээ” гээд орилоход хянагч нар ирж намайг агаартай газар гаргасан. Анх байсан өрөө агааргүй битүү өрөө байсан юм. Ингээд жижиг цонхтой, дотроо камертай өрөөнд намйаг шилжүүлэн оруулсан. Гэтэл өчигдөр орой 02 цагт гэнэт бие муудсан. Намайг ямар байгааг камераар харж байсан болохоор эмч нар нь шууд ирээд албадан эмчилгээ хийнэ гэсэн. Би хийлгээгүй. Дөрөв хоног ганц ч дусал ус уугаагүй болохоор бие их сульдсан. Эдэнд муугаа үзүүлэхгүй юм шүү гэж их хичээсэн.

-Таныг энэ хугацаанд хэдэн удаа байцаав. Ер нь юу асууж байх юм бэ?

-Хорьж эхэлсэн эхний долоон хоногт л гурван удаа байцаалт авсан. Түүнээс хойш нэг ч удаа байцаалт аваагүй. Намайг маш их тарчлаан зовоолоо.

-Тухайлбал яасан бэ. Хаанахын хэн гэдэг байцаагч зовоож байсныг нэр, албан тушаалтай нь хэлж өгөөч?

-Бололгүй яахав. Улсын мөрдөн байцаах газрын /УМБГ/ II хэлтсийн байцаагч Төгс-Ухаан гэдэг хүн анхнаасаа л намайг дарамталж байсан. Тэр намайг 30 гарсан гэж боддог байсан бололтой. Миний насыг мэдээд “Чи чинь мангар бацаан байсан юм байна. Чамайг алж өгнөө” гэж байсан. Надаас ерөнхийлөгч Н.Энхбаяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж байсан. Заримдаа эрүүгийн төлөөлгч нар ирнэ. “Та нар мөрдөн байцаах ажиллагаа явуулах эрхгүй” гэхээр “Чи тэнэг байна даа. Тэр тэр намайг ийм зүйл хийлгэсэн гээд л хэлээд, эндээс  гараач ” гэдэг байсан.

-УМБГ-ын II хэлтсийн дарга С.Отгонжаргал таныг “УИХ хуралдахаар гаргана ” гэж хэлж байсан гэсэн үү?

-Тиймээ.  Энэ сарын 20-нд намайг эмнэлэгт байхад тэр орж ирсэн. Мэдээж нарсанд, тийм хүнд нөхцөлд байгаа хүний үс, сахал нь ургаад, хумсаа ч авах боломжгүй байгааг тэр мэднэ. Би түүнд инээдтэй л харагдсан байх. Намайг хараад инээгээд байсан. Миний уур үнэхээр их хүрч “Чамайг ингэж инээсний чинь төлөө буудмаар байна” гэж хэлж байсан. Тэр миний утас руу хэн хэн ярьж, хэн хэн рүү залгасан бүх жагсаалтыг барьчихсан байсан. Энхбаярыг таних уу гэж надаас асуусан. Би “Юун Энхбаяр” гэхэд “Монголд нэг л Энхбаяр байдаг” гээд инээгээд л. Түүний санаа бол ерөнхийлөгч захиалж надаар ийм зүйл хийлгэсэн гэсэн мэдүүлэг авах сонирхолтой байсан. Би үгээ л хэлсэн хүн болохоос ,хэн нэгний захиалгаар ийм зүйл хийгээгүй, хийх ч үгүй гэдгээ хэлсэн, тэр хүнд. Аргаа барсан тэр хүмүүс намайг шууд суллаад явуулахаар өөрсдийнх нь нэр хүнд унах учир сэтгэцийн эмч нар хүртэл ирүүлж үзүүлэн, сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гаргах оролдлого  хүртэл хийж байлаа.

-Таныг камер дотроо их тансаг байгаа мэтээр мэдээлэл өгч байсан. Та ямар хоол идэж байв. Ганцхудагийн нөхцөл их хүнд үү ?

-Тэгж тансаг байна гэж хэлж байгаа хүн өөрөө Ганцхудагт ороод долоо хоноод үз гэж л хэлмээр байна. Үнэндээ тэнд чинээлэг хүмүүс ерөөсөө байдаггүй. Үнэхээр амьдралын боломжгүй, өмгөөлөгч авах чадалгүй хүмүүс л дарамтлуулж үйлээ үздэг юм байна лээ. Нэрийн данс нээгээд нийтийн бус захиалгын  хоол иддэг ч тэр нь ямар байх нь ойлгомжтой. Захиалгын хоол нь өдөр бүр ч байхгүй. Нэг камертаа 4-5 хүн байдаг юм. Өдөрт хоёр  удаа ус шахдаг. Тэр үеэр нь л хүмүүс амжиж  бие засдаг. Бүгдээрээ бие зассаны дараа л усаа татна. Тэр олон хүмүүс бие засна гээд л бодд оо. Энэ бол энгийн наад захын л асуудал. Эмнэлэг нь дотроо бие засах газар байхгүй. Гаднаас түгжинэ гээд их хэцүү дээ. Гэхдээ би Ганхудаг буюу 461 дүгээр ангийнханд баярлалаа гэж хэлмээр байна. Тэд надтай хүний ёсоор харьцаж хандаж байсан шүү.

-Одоо ч та өлсгөлөнгөө зогсоогоогүй байна уу. Бие чинь эрс муудаж байна шүү дээ. Биеэ бодвол яасан юм бэ?

-Үгүй ээ, би хэзээ ч бууж өгөхгүй. Амьсгалынхаа сүүлчийн хором  хүртэл би тэмцэх болно. Амиараа дэнчин тавьж байна. Би шийдсэн гэв.

Ингээд удаан юм ярьж, олон асуулт асууж ядрааж болохгүй гэсэн шаардлага эмч нар нь тавьсан тул яриагаа зогсоохоос өөр арга байсангүй.. О.Магнай байн байн уртаар амьсгал аван амарч байснаас харахад ярих нь ч хүртэл түүнд зовиуртай байгаа бололтой. Багтраа, амьсгалын замын хурц дутмагшилтай хүүхдэд уудаг эмийг түүнд хэрэглэж болохгүй, зүрхний үйл ажиллагаа нь даахгүй хэмээн эмч нар хэлж байгаа гэнэ.

Түүнийг бие үнэхээр хүнд байгаа бололтой. Ийм хүнд өвчтэй, биеийн байдал сул байгаа хүнийг батлан даалтад гаргах байлгүй дээ гэж ар гэрийнхэн нь найдаж, хүсэлт тавьж байгаа аж.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ñîëü çàêëàäêè ïåðìü I legal alien наркотиРºÐ¸ Ð´Ð¸Ð·Ð°Ð¹Ð½ÐµÑ €ÑÐºÐ¸Ðµ купить SKYPE ГорбатоР² ЗакладкР¸ экстази в КремёнкРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в СтавропР¾Ð»Ðµ Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в МакарьеР²Ðµ ЗакладкР¸ метадон в БелокурР¸Ñ…Ðµ Спайс россыпь в Карталы çàêëàäêàì ñïàéñ Гашиш в НорильсРºÐµ купить Хмурь Великие Луки сколько наркотиРºÐ¸ Ð²Ñ‹Ð²Ð¾Ð´ÑÑ‚Ñ Ñ из мочи Купить закладкР¸ метадон в Усть-кут
IP:5.189.205.193  2018-01-10 07:49:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.