Баянзүрх дүүрэгт 13 хүүхэд сураггүй болжээ

2008/08/29
Share |
Хүмүүс:
Баянзүрх дүүрэгт 13 хүүхэд сураггүй болжээ

Сүүлийн үед орон гэрээсээ дайжиж, орц хонгилд хоноглож явдаг хүүхдүүд алга болж буй тухай мэдээлэл цацагдах болсон.
Тэднийг хүний наймааны золиос болсон байж мэднэ гэх таамаг яриа ч бий. Тэгвэл наймдугаар сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар нийслэлийн зөвхөн нэг дүүргийн хэмжээнд 6-8 насны 13 хүүхэд сураггүй алга болоод байгаа аж. Баянзүрх дүүрэгт оршин суудаг эдгээр хүүхдийн дийлэнх нь “Тэнгис” кино театрын орчмоос алга болсон тухай, эцэг эх нь ярьж байна. Одоогоор хүүхдүүдийг эрж хайх ажлыг нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гүйцэтгэж байгаа гэнэ. Насанд хүрээгүй хүүхэд олноороо сураггүй болох явдал манайд өмнө нь удаа дараа тохиолдож байсан. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь орон гэрээсээ дайжиж тэнэмэл хүүхдүүдтэй нэгдсэн байдаг гэнэ. Тиймээс цагдаагийн албан хаагчид сураггүй болсон 13 хүүхдийг тэнэмэл гэгдсэн хүүхдүүдийн дундаас хайж байгаа аж. Наймдугаар сарын 3-наас эхлэн эрж хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа ч нэг ч хүүхдийг олж чадаагүй байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах албаны ажилтан, хошууч Ч. Цогзолмаагаас тодруулахад,

-Эдгээр хүүхдүүд бүгд нэг өдөр хамтдаа алга болоогүй. Наймдугаар сарын 3-наас эхлэн нэг, хоёроороо сураггүй болсон. Бүгд эцэг, эхтэй хүүхдүүд байгаа. Тэднийг эрж хайх ажлыг манай Цагдаагийн хэлтсийн хүүхдийн хэлтэс хариуцан гүйцэтгэж байна. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Харин сураггүй болсон хүүхдүүдийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллага эрлээ буруу газраас эхлүүлсэн. Учир нь алга болсон хүүхдүүд орон гэрээсээ дайжаагүй. Иймээс тэднийг тэнэмэл хүүхдүүдийн дунд хайгаад яах юм гэж бухимдаж байлаа.

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Тэнэг цагдаа эм бэ. Бухимдахын оронд давхар шалгахгүй
IP:119.40.100.142  2015-09-07 19:27:13
pagfimo QoDP5ahiabmztnwdma, [url=http://fupzhfejyjgz.com/] fupzhfejyjgz[/url], [link=http://ndtogohaiyye.com/ ]ndtogohaiyye[/link], http://cadwjphlpwdg.com/
IP:46.161.9.32  2016-05-31 03:51:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.