МУИС уналтад орж байна

2008/08/29
Share |
Хүмүүс:
МУИС уналтад орж байна

Эцэг, эхчүүд хүүхдээ МУИС-д сургах хүсэлтэй байдаг. Гэвч энэ сургуулийн үйл ажиллагаа уналтад ороод байгаа гэнэ. Энэ талаар өчигдөр МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн багш Ч.Чойсамба, Хууль зүйн сургуулийн багш Б.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээллээ. Тэд "Чанартай боловсон хучин бэлтгэхийн тулд сайн багштай байх, сайн багштай байхын тулд багш нарынхаа нийгмийн асуудал, боловсролд анхаарал тавих нь чухал- Манай сургууль 13 мянга гаруй оюутан, 600 гаруй багш, мөн тооны ажилтантай. Гэвч энэ жил багш нарынхаа мэргэжил дээшлүүлэх зардалд 30 орчим, аж ахуй, бичиг хэрэгт 80-ад, оюутны зөвлөлд 40 шахам сая төгрөг төсөвлөсөн. Энэ бол багш оюутны мэргэжил, нийгмийн ажилд хүрэлцэхгүй мөнгө. Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг бол сургуулийн өмнө тулгараад байгаа чөдөр, тушааг арилгадаг байтал манай сургуулийн Удирдах зөвлөл чөдөр, тушаа болж байна. 2004 онд л гэхэд хоёр хүний суултууртай жорлон засахад 5.6 сая төгрөг зарцуулсан. Хувийн компанид мөнгө зээлдүүлчихээд авч чадалгүй оронд нь эрдэнийн чулуу авч байсан. Ингээд бодохоор энэ сургууль ломбард болж хувирсан" гэв, Хурлын үеэр сэтгүүлчид цөөн хэдэн асуулт тавьсан юм.

-Төлөөлөн удирдах зөвлөлдөө ямар шаардлага хүргүүлэв. Ямар бүрэлдэхүүнтэй байдаг юм бэ?
-Цалингаа нэм. Багш ажилчдын ар гэр, нийгмийн асуудлыг анхаар гэсэн шаардлага хүргүүлсэн. Удирдах зөвлөл төр, багш, оюутны гээд 20 гаруй гишүүнтэй. Оюутны төлбөр нэмсэн, нэмээгүй дотоод бололцоогоо ашиглаж цалин нэмэх боломжтой .

-Танай сургуулийн багш нарын дундаж цалин хэд вэ. Хэрвээ нэмбэл хэд болох боломжтой вэ?
-Багш нарын үндсэн цалин цол, зэргээсээ хамаараад 300-500 мянган төгрөг. Үүнийг хоёр дахин нэмэх боломжтой.

Г.Даваа

   Сургалтын төлбөрөө эцэслэн тогтоожээ
МУИС-ийн Удирдах зөвлөл уржигдар хуралдаж, 2008-2009 оны хичээлийн жилд оюутан суралцуулах сургалтын төлбөрөө эцэслэн тогтоосон байна. Тус сургуулийн салбар сургуулиудын сургалтын төлбөр нь эзэмшүүлж буй мэргэжлээс хамаараад анги бүрт харилцан адилгүй байх аж. Төлбөрийн хэмжээг дунджаар баталсныг танилцуулъя.

Хууль зүйн сургууль 817000
Математикийн сургууль 747000
Монгол хэл судлал, соёлын сургууль 780000
Гадаад хэлний сургууль 817000
Эдийн засгийн сургууль 817000
Физик технологийн сургууль 747000
Нийгмийн шинжлэх ухааны сургууль 780000

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.