Хүмүүс: Мөнхбат Даваажаргал | Долгорсүрэн Дагвадорж | |
Монгол башё-гийн тойргийн барилдааны түрүү бөхөд Алтай констракшны захирал Д.Бат-эрдэнэ 3 сая төгрөг, нэрэмжит цомоор шагнасан юм. Энэхүү шагналыг эхний өдөр М.Даваажаргал, хоёр дахь өдөр Д.Дагвадорж хүртсэн юм. Харин башёгийн үнэмлэхүй аварга шалгаруулах барилдаанд асашёорюү түрүүлснээр 5 сая төгрөг, хакухо үзүүрлэж нэг сая төгрөгөөр шагнагдлаа. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын шагналуудыг дагалдуулан өгсөн юм. Ингээд бэлэн мөнгөөр бол Д.Дагваа 8 сая төгрөг, М.Даваажаргал 4 сая төгрөг Монгол башёгоос халааслалаа.
www.factnews.mn