Хүмүүс: Д Лүндээжанцан | М Энхболд | |
Өчигдөрийн хуралдаанаар УИХ-ын даргын суудлыг хэнд өвлүүлэх талаар хэлэлцлээ. Энэ суудлын төлөө М.Энхболд, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын нэр өрсөлдөж байгаа. Мэдээж алх цохихоос өөр ажил бараг хийдэггүй энэ суудал улс төрийн бялууны томоохон хэрчимд тооцогддог нь нууц биш. Гэвч Улаанбаатарын хотын захирагч байхаасаа газрын асуудал, авлигын хэрэгт нэр холбогдож эхэлсэн нэг нөхөр, УИХ-ын сонгуулиар тойрогтоо мөнгө тарааж байгаа нь илчлэгдэж, монголоор нэг шуугисан ч төвөггүй гараад ирсэн нэг нөхөр... Иймэрхүү хүмүүсийг МАХН энэ суудлын төлөө өрсөлдүүлж байх юм. Харин хамгийн цэвэрхэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд гэж байгаа. Гэвч тэдний дийлэнх гишүүдийн үзэж байгаагаар бол Д.Лүндээжанцан энэ суудалдаа улирах магадлал хамгийн өндөр байгаа юм байх. Хорвоо гэж...
www.factnews.mn