Хөөрхий, О.Магнайг тоож байгаа ч хүн алга даа

2008/08/30
Share |
Хүмүүс: Ж Батзандан |  О Магнай | 
Хөөрхий, О.Магнайг тоож байгаа ч хүн алга даа

ИХ намын дэд дарга О.Магнай Ганц худаг-ийн урьдчилан хорих төвд тавь гаруй хоног саатуулагдаад биеийн байдал муудснаас Нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдээд байгаа билээ. Тэрээр бүтэн дөрөв хоног хуурай өлсгөлөн зарлаж, бүхий л аргаа хэрэглэсэн ч түүнийг авч хэлэлцсэн хүн цөөхөн. Тиймдээ ч өдий байдалд хүртэл биеийг нь муутгачихаад байгаа. Үүнээс арав гаруй хоногийн өмнө тус намын дарга Ж.Батзандан суллагдсан ч түүнийг өмөөрч олон юм яриагүй. Одоо ч мөн адил. Харин ч О.Магнайг яагаад суллахгүй байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд Би түүнээс түрүүлж хоригдсон. Тэгэхэд та нар О.Магнайг яагаад хорихгүй байна вэ гэж асуугаагүй л биз дээ хэмээн хариулсан нь зарим хүнийг бүр алмайруулж орхисон юм. Энэ бүхнээс шалтгаалаад, Ж.Батзандан амиа бодож, хамт тэмцэж явсан нөхрөөсөө нүүр буруулав уу хэмээн хардах болжээ.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.