Жижигхэн монгол зан ба сумогийн ерєнхийлєгчгvй vзvvлэх тоглолт

2008/08/30
Share |
Жижигхэн монгол зан ба сумогийн ерєнхийлєгчгvй vзvvлэх тоглолт

Японы хэвлэлvvдэд Монголд болсон сумогийн vзvvлэх тоглолтын vеэр их аварга Асашёорюv Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал нар эвлэрсэн баярт явдал боллоо хэмээн тэдний том зургийг нийтэлж эхэлжээ.

Япончуудын санааг зовоож, бас баярлахад хvргэж буй энэ асуудал єнєєх л монголчуудын тєрєлх зантай холбоотой гэдгийг хэлvvлэх юун. Хэдийгээр "Монгол башё" манай эх оронд амжилттай зохиогдсон єдрvvдийн дараа энэ талаар єгvvлэх нь тохиромжгvй мэт боловч манайхны нэг нэгийгээ ойлгодоггvй, хvндэтгэлгvй ханддаг зан гадныхны гайхашийг барж, цєхрєлийг нь бараад байгааг хэлэх хэрэгтэй. "Монгол башё" эхэлсэн эхний єдрєєс л vзэгчид, сэтгvvлчид сумо гэж юу болохыг монголчуудад ойлгуулсан, бас монгол хєвгvvд ямар хvчтэй болохыг арлын орныхонд мэдvvлсэн Д.Кёкvшюvзан Батбаярыг хайж эхэлсэн билээ. Улс тєрд ороод завгvй болсон юм байна гээд эхний єдєр нь байдаггvй гэхэд дараагийн єдєр нь ч харагдсангvй.

Харин vнэн хэрэгтээ Д.Кёкvшюvзан Батбаяр завгvйдээ биш, тvvнд эх оронд нь анх удаа болж буй сумо бєхийн vзvvлэх тоглолтын урилга ирээгvйд ажээ. Уг нь Японы Мэргэжлийн сумогийн vзvvлэх тоглолт болж буй улс орнуудад тухайн орон дахь сумогийн холбооны ерєнхийлєгчид нь нээлтийн vгийг хэлж, албан ёсоор нээж байгаа харагддаг. Харин энэ удаад тvvний vvргийг Улсын Ерєнхийлєгч биелvvлсэн. Тэглээ гэхэд сумод монголчуудын аваргалах зам мєрийг нээсэн хvнийх нь хувьд биш юм гэхэд холбоог тэргvvлдэг албан тушаалтных нь хувьд тvvнд ганц урилга єгч болох л байсан билээ. "Монгол башё"-г зохион байгуулах талаар Мэргэжлийн сумогийн холбоо, Монголын сумогийн холбоотой эртнээс ярьж, зохион байгуулалтын талаар ярьж байжээ.

Харин зохион байгуулагдах газраар Аса цирк сонгогдож эхэлснээс хойш энэ тухай бvхий л яриа Долгорсvрэнгийн хєвгvvдийн гараар дамжих болсон байна. Уг нь эл арга хэмжээ тэдний хариуцдаг циркт болж байгаагаас бус єєрєєр хамаарал тэдэнд vгvй. Яахав, мэргэжлийн сумод амжилттай барилдаж байгаа хоёр их аваргын нэгнийх нь ах дvvс гэж хамаатуулж болно л доо. Японы хэвлэлvvдэд "Монголд хийх vзvvлэх тоглолт Асашёорvгийн ах дvvсийн компанийн байранд болох гэнэ. Энэ нь тэдний хувьд компаниа сурталчлах том боломж болох нь" хэмээн бичсэн байсан. Vнэндээ тэдний хувьд оролцоо энэ мэт л байх ёстой байсан ч гол дvрд тоглож эхэлжээ. Анхнаасаа хєтєлбєрт нь орсон байсан нээж Д.Кёкvшюvзан Батбаяр vг хэлнэ гэж байсан нь нэг мэдэхэд алга болж єєрчлєгджээ.

Монгол дахь бяцхан улс тєр ийм байдалд хvргэснийг ойлгохгvй япончууд ч тvvнийг баахан хайсан юм байх. Д.Кёкvшюvзан Батбаярын багш Ошима, Сумогийн холбооны удирдлагууд эл байдалд гайхаж байгаа ч зохион байгуулалтын асуудалд нь элдэв бэрхшээл гарахгvй болохоор янз бvрийн юм ярихгvй байсан бололтой. Д.Кёкvшюvзан Батбаярыг vлгэрлэж, тvvний нєлєєгєєр сумод орсон Хакухо М.Даваажаргалаас эхлээд олон шавь нар, найзууд нь тvvнтэй гадуур уулзаж байгаа сураг байсан. Д.Батбаярын хувьд Д.Дагвадоржтой єрсєлдєх их аваргыг Монголоос дагуулж очсон "буруу"-тай ч монголчуудын жижигхэн занг хил дамнуулан зарлах шаардлагагvйгээр энэ арга хэмжээг сайхан зохион байгуулж болох л байсан билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.