Хүмүүс: Түвшинжаргал Баясгалан | |
Уран бүтээлээрээ төдийлөн сенсааци дэгдээхээ больсон дуучин Т.Баясгалан саяхан Хүүхдийн ертөнц хөгжлийн төлөө нэртэй ТББ байгуулжээ. Түүнчлэн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд генералтай саяхны нэгэн өдөр тусгайлан уулзаж, 7 дугаар сарын нэгний үймээний үеэр бэртэж гэмтсэн цагдаа нар болон түүний ар гэрийнхэнд туслах хүсэлт гаргасан байна. Мөн японд үйлдвэрлэсэн цоо шинэ 500 хос гутал бэлэглэж, тусламжийн гараа сунгасан гэнэ. Тэр ч бүү хэл дуучин бүсгүй Сонгинохайрхан дүүргийн нэн ядуу өрхийн хүүхдүүдэд туслах хөдөлгөөн өрнүүл байгаа аж. Харин Т.Баясгалан гэнэт яагаад энэрэнгүй үйлстэн болчихсон талаар эх сурвалжууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа юм.
www.factnews.mn