Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр: Барилдахаар гарахын өмнө олон улсын лабораторийн зөвшөөрөлтэй витамин уусан, түүнийг л хэлсэн байх

2008/09/01
Share |
Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр: Барилдахаар гарахын өмнө олон улсын лабораторийн зөвшөөрөлтэй витамин уусан, түүнийг л хэлсэн байх

-Яг аварга болсон тэр өдөр, тэр орой надаас ч, танаас ч үг гарахгүй байсан болохоор уулзах хугацаагаа алгуурласаар өнөөдрийг хүрлээ. Одоо хэд хоночихлоо, хэлэх үг цэгцрээд гайгүй болж байгаа биз?

-Тэгэлгүй яах вэ. Үнэндээ тэр өдөр юу хэлэхээ мэдэхгүй тэвдэж байсан. Түүнээс хойш олон хүний үгийг сонсож, тэр бүгдээс тусгаж аван, өөрөө ч гэсэн хэлэхсэн гэсэн зүйлээ тунгаалаа. Одоо уулзахад бэлэн байна.
-Энэ олимпод монголчууд медаль авна, аваргатай болно гэсэн итгэл дүүрэн байлаа. Тэр дундаа жүдогийн багт том хариуцлага ногдож байсан. Гэвч эхний өдрүүдийн барилдаанаас ёстой гал дээр ус хийх гэдэг шиг цочролд оруулж, бараг хүн болгон бухимдалтай явсан. Өдөр бүр интернетэд орж Монголын вэб-айтууд дахь мэдээлэл болон түүний доорх сэтгэгдлийг уншихаар бүр ч их мэдэрсэн. Энэ нь танд чухам яаж нөлөөлж байв?
-Эхний өдрүүдэд манайхан доогуур даваанд ялагдахад “Би багаа авч гарах ёстой, амжилт үзүүлнэ” гэж хариуцлагыг өөр дээрээ тусгаж авсан нь нөлөөлсөн байх. Мөн барилдах хүртлээ олон шилдэг тамирчинг ялж, ялагдахыг хараад энэ бол спортын хууль гэдгийг ойлгон урам зориг авч байсан.
-Оноолт чамгүй хатуу таарсан шүү?
-Энэ ч бас миний амжилтын нэг хөшүүрэг гэж болно. Олимпийн аваргаа хамгаалах гэж ирсэн хүнтэй эхний тойрогт таарсан нь өөрийгөө улам хурцалж, боломжоо зөв үнэлэн хичээж зүтгэхэд нөлөөлсөн байх. Барилдах өдрөө хүртэл бэлтгэлийнхээ хажуугаар зав чөлөөг өөртөө олголгүй бичлэг үзэх, өрсөлдөгчийнхөө дутагдлыг судлах зэргээр унтахаас бусад цагийг барилдаандаа зориулсан.
-Жүдогийн тэмцээний сугалаа наймдугаар сарын 7-нд гарсан. Харин та үүнээс хойш долоо хоногийн дараа барилдлаа. Энэ хооронд таарах хүмүүсээ тооцоолж л байсан байх. Өрсөлдөгч нар бодсоноор чинь байв уу?
-Яг л тооцоолж байсан хүмүүстэйгээ барилдсан.
-Гэхдээ Казахстаны Житкөөвтэй финалдчихна гэж тооцоогүй байх?
-Би зөвхөн өөрийнхөө хэсгийг л харж байсан. Нөгөө зооныг бол тооцоогүй ээ. Тэндээс хэн ч гарч ирж болно шүү дээ.
-Казахууд нэг таагүй цуурхал дэгдээгээд байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Монголын бөх сэргээш хэрэглэсэн гээд тэдний дасгалжуулагчид ярьж байна гэсэн. Барилдахаар гарахын өмнө улаан өнгөтэй витамин уусан. Түүнийг л хэлсэн байх. (Ингэхэд шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар цүнхнээсээ нэг зүил гаргаж ирээд надад уншууллаа. Түүн дээр нь олон улсын лабораторийн зөвшөөрөлтэй витамин гэсэн байв)
-Тэр бөхөд энэ жилийн Азийн АШТ-д будлиантайхан ялагдсан гэж дуулсан юм байна?
-Ер нь үнэлгээ өгчихөөр хэд хэдэн мэхэнд минь оноо заагаагүй. Тэгээд цаг сунгахад би өчүүлж ялагдсан. Би өөрөө мэх хийгээд үнэлгээ авчихлаа даа гээд биеэ суллатал гарт өччихсөн. Сургамжтай барилдааны нэг болсон.
-Сая таарсан хүмүүстэйгээ урьд нь барилдаж байсан уу?
-Энэ жинд барилдсан 32 бөхийн 12-той нь rap зөрүүлж, ялж ялагдаж байсан. Есийг нь ялж, мөн дөрөвт нь дийлдэж байв. Гэхдээ ихэнхтэй нь ганц удаа барилдсан.
-Аварга болох хүртлээ таван удаа дэвжээнд гарахдаа нэг барилдаанаа тэр бүр давтаагүй байх аа. Магадгүй энэ нь өрсөлдөгчийнхөө тактикийг эвдэхэд нөлөөлсөн байж болох юм?
-Тийм ээ. Миний хувьд багш нартайгаа зөвлөөд тухайн барилдаан бүрт тохирох тактикийг боловсруулж байсан.
-Японы Кэйжи Сүзүкиг давхар хамж далаар нь буулгасныг эндхийн сонинд “rugby tackle” (регбийн мэх) гэж нэрлэсэн байна лээ?
-Энэ бол П.Ганбаяр багшийн зааж сургасан мэх. Бөхийн өлгий гэгддэг Булган аймгийн Сайхан сумаас улсын цол авсан хамгийн сүүлчийн бөх болохоороо ч тэр үү, дараагийн хүнээ саргахыг тэр үнэхээр их хүсч хичээж байсан байх. 2005 оноос Э.Энхбат бид хоёрыг удирдан өглөөний бэлтгэл хийлгэх болсон. Уул нь бид нутгийнх нь гэхээс өөрөөр багштай ямар ч холбоогүй хүмүүс. Тэгэхэд хамаг л цаг заваа бидэнд зориулж байсан. Өвөл ямар ч хүйтэнд өглөө 07.00 цагт бэлтгэл хийх газраа зогсож байдагсан. Жаахан л хоцорвол. нэлээн хүнд шийтгэл хүлээнэ шүү. Ингэж биднийг хоёр жил гаруй бэлтгэл хийлгэсэн. Миний энэ амжилтад П.Ганбаяр багшийн минь хувь нэмэр бий.
-Хэсгийн аваргын төлөө барилдаан тун хүнд болсон. Ер нь цаг сунгах гэдэг алдсан боломжоо нөхөх аргагүй хэцүү шүү дээ. Эвгүйхэн суучихад л оноо алдана…?
-Би эхний таван минут дуусахад нэлээн ядарсан. Гэхдээ өөртөө “Энэ хүнд надаас хэцүү байгаа, өрсөлдөгч маань надаас илүү ядарсан шүү” гэж хэлж, зоригжуулсан. Нэмэлт цаг эхлэхэд үнэхээр тийм байсан нь мэдрэгдэн давуу байгаагаа ойлгосон болохоор хожно гэдэгтээ итгэлтэй байсан. Мовлуд Миралиевтай би урьд нь хоёр удаа барилдаж хожиж байлаа. Энэ нь сэтгэлзүйгээр давуу байхад нөлөөлсөн байх.
-Хэзээ хэрхэн барилдаж байсан бэ?
-Анх 2007 онд Парисын Супер дэлхийн цомд таараад тэр хүний хоёр гарыг биширч байлаа. Маш их бяртай, мод шиг хатуу байж билээ. Хэдий тийм ч миний барилдаан таараад хожоод байдаг юм. Тэр жилийнхээ намар Бразилд болсон ДАШТ-ний үнэмлэхүй жинд дагах барилдаанд ялсан. 1974 онд төрсөн, надаас яг арав ах бөх. Энэ олимпоор зодог тайлж байгаа юм билээ.
-ДАШТ гэснээс тэгэхэд -100 кг-д тааруухан үзээд үнэмлэхүйд медалийн төлөө барилдсан…?
-Тэгэхэд өрсөлдөгчийн судалгаа ямар их хэрэгтэй вэ гэдгийг ойлгосон. Нэг ялчихаад хоёрдугаар тойрогт гарсан. Надтай таарсан хүнийг би ерөөсөө мэдэхгүй. Тулаад үзэхэд боломжийн санагдаад бариад автал яг дархан мэхнийх нь үндсэн барьцанд орчихсон байсан. Сүүлд сонсоход намайг ялсан тэр бөх ДАШТ-ийн мөнгөн медальтай Украины Виталий Бубон байсан юм билээ.
-Хэсгийн аваргын төлөөх нөгөө талын барилдаанд Голландын Хенк Грол ялагдсан. Тэр бөхийн талаар хэр мэдэх вэ?
-Европын АШТ, Австрийн дэлхийн цомд түрүүлэхийг нь харсан. Сүүлийн нэг жилийн дотор огцом гарч ирж байгаа залуу. Олимпийн наадам хүртэлх нэг жилийн хугацаанд нийт 24 барилдаан хийхдээ ердөө хоёр ялагдсан гэсэн статистик байна лээ.
-Олимпод хэр жин хасч оров?
-106 кг-аас бэлтгэлээрээ хассаар төлөвлөгөөний дагуу жиндээ орсон. Үүнээс болж ядарсан зүйл байхгүй.
-Та урьд нь олон улсын тэмцээнд нэг ч удаа түрүүлж үзээгүй байх аа?
-Тийм ээ. Азийн АШТ, Супер дэлхийн цом болон Дэлхийн цомуудаас дандаа л мөнгө, хүрэл медаль авч байсан. Гадаадын тэмцээнд түрүүлж үзэхсэн гэсэн хүслээ ингээд олимпод биелүүлчихдэг сайхан байна аа.
-Сарын өмнө их том амлалт өгч байсан гэсэн? /Олимпийн аварга болчихоод туг барина хэмээн хэлжээ/
-Зүгээр л мөрөөдлөө хэлж байсан хэрэг.
-Гэхдээ хэр баргийн хүн олимпийн аварга болох тухай бодохгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө боломж бололцоо байгааг ойлгоод ингэж хэлсэн байх. Чухам хэзээнээс энэ боломжтой зүйл гэдгийг мэдэрсэн бэ?
-Сүүлийн нэг жилийн хугацаанд гэж хэлж болно. Олимп, ДАШТ-д сайн барилддаг, жингийнхээ” шилдэг нь гэгддэг бөхчүүдтэй ойролцоо, тэнцүүхэн үзэхээр хэрэв тохироо нь бүрдвэл юунд ч хүрнэ гэдгийг ойлгосон.
-Барилдах өдөр хүртлээ бэлтгэлээ хэрхэн базааж байв. Хэн бэлтгэлийг тань хангаж өгсөн бэ?
-Миний энэ амжилтад манай багийн бүх хүний оролцоо бий. Бүгд л өөр өөрийн чадах зүйлээрээ тусалж дэмжиж байсан. Бэлтгэлийн тухайд Э.Энхбаттай түлхүү барилддаг. Олон жил нэг дор бэлтгэл хийсэн болохоор харилцан бие биеэ сайн ойлгож, мэх давтахад үр дүнтэй байдаг.
-Алтан медаль авсан тэр шөнө Монгол даяараа баярлаж хоносон гэсэн. Энэ тухай мэдээж сонссон байх…?
-Тийм ээ. Ийм ард түмний хүү нь болсноороо, Монгол орноороо, аав, ээжээрээ, эх орныхоо бүхий л зүйлээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн.
-Өмнөх ярилцлагуудад хэлж байсан ч яг аварга болсон энэ мөчдөө анхны багшаа дурсах нь зүйтэй болов уу?
-2000 онд бөхийн секцэнд орох гээд зүрх хүрэхгүй заалны үүдэнд зогсож байхад минь Ш.Эрдэнэ-Очир багш хараад дуудаж оруулсан. Эндээс л миний бөхийн замнал эхэлсэн. Шавь нарынхаа төлөө, амжилтад здогахийн төлөө их хичээж зүтгэдэг хүн. Мөн түүнчлэн шигшээ багийн таван багш маань байна. Энэ бүх хүний тус дэмээр өдий зэрэгт хүрсэн.
-Монголчуудын хүсэн хүлээсэн алтан медалийг анх авчирсан танд Монгол Улсын ерөнхийлөгч олон шагналыг зэрэг олгох зарлиг гаргасан. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ бол маш том хариуцлага. Ард түмний хүсэн хүлээсэн олимпийн алтан медалийг авсан би цаашид үүнийгээ дааж явах ёстой. Үүнийг л гүнээ ухамсарлаж цааш цаашдын тэмцээнд амжилт гаргана.
-Аймгийн арслан цолтой хүний хувьд үндэсний бөхийн талаар ямар бодолтой байна. Олны дунд янз бүрийн яриа, таамаг явж байна л даа?
-Би ч бас сайн мэдэхгүй л байна. Ойр дотны хүмүүстэйгээ ярьж байгаад л шийднэ дээ. Уул нь үндэсний бөхийн бэлтгэл, барилдаан жүдод их сайн нөлөөтэй байдаг юм.
-За ингээд ярилцлагаа өндөрлөө. Бөхөд хайртай Монголын ард түмнээ амжилтаараа дандаа баярлуулж яваарай.
-Баярлалаа. Эцэст нь нийт Монголын ард түмэндээ, аав, ээж, ах дүүс, гэр бүлийнхэндээ, шигшээ багийнхан, найз нөхдөдөө, багш нартаа, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ахдаа талархлаа илэрхийлье.

“Таван цагариг”-ийн тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан, Ж.Батмөнх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить АмфетамР¸Ð½ ШахтёрсРº Экстази в питере Купить Мдпв Самара ЗакладкР¸ гарика Миксы tpa аромки купить МЕФ Бердск meendo обход блокироР²ÐºÐ¸ купить BARCELONA Яранск Soundation — Как сварить винт из бронхолР¸Ñ‚Ð¸Ð½Ð° купить Шишки ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº купить Айс Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº купить Белый Ухта Метадон и ломка ЗакладкР¸ гашиш в Урае купить Метод КраснодР°Ñ€ купить Твёрдый Казань купить крисы Саратов купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Луга Метадон в Тереке Форум гашиш купить купить Гердос Кизел Сколько амфетамР¸Ð½ выходит из мочи Купить Шишки Ð›Ð°Ð½Ð³ÐµÐ¿Ð°Ñ  купить Гера ПервомаР¹ÑÐº Метадон в Ð’Ñ‹ÑÐ¾ÐºÐ¾Ð²Ñ ÐºÐµ купить хмурый кайф Тула купить Говно АстрахаР½ÑŒ купить КристалР»Ñ‹ ХотьковР¾ купить марихуаР½Ñƒ НовотроР¸Ñ†Ðº
IP:95.181.218.155  2018-02-16 11:52:54
Xukpjdgh in the net you can make o_0, http://archive.is/BJxrr doska_obreznaia_sertifikat_soo tvetstviia_skachat, http://archive.is/4Nydp Gdz_po_muzyke_6_klass_sergeeva _kritskaia_uchebnik, https://www.scoop.it/t/phragun cooppho/p/4103578276/2018/11/2 5/- dnevnik_po_praktike_sestrinsko e_delo_v_pediatrii, http://archive.is/HrVQW Skhema_bp_liteon_pa_1900_24, http://archive.is/g5okM angliiskii_iazyk_8_klass_afana seva_mikheeva_skachat_besplatn o, https://www.scoop.it/t/rochufe rnse/p/4103580460/2018/11/25/- Porka_rozgami_zhenshchin_video , https://www.scoop.it/t/lipapha wo/p/4103583509/2018/11/25/6-7 Biologiia_6-7_klass_korchagina _gdz, http://seo-analytic.co.il/wr/r edirect.php?url=https%3a%2f%2f www.scoop.it%2ft%2fmomonsclimo b%2fp%2f4103579659%2f2018%2f11 %2f25%2f- inertsionno-volnovaia_tekhnika _metaniia_nozhei_skachat, http://www.adjib.dj/redirect.p hp?url=https%3a%2f%2fwww.scoop .it%2ft%2froeprimcuisu%2fp%2f4 103579730%2f2018%2f11%2f25%2f- Kak_sdelat_amfetamin_v_domashn ikh_usloviiakh, http://archive.is/d7hhK analiz_stikhotvoreniia_polchas a_do_ataki, https://seo.new-web.net/redire ct.php?url=https%3a%2f%2fwww.s coop.it%2ft%2fchrysliacive%2fp %2f4103582593%2f2018%2f11%2f25 %2f- kuran_oku_fatikha_ykylas, http://monkeytest.digitalstrat egists.tech/redirect.php?url=h ttps%3a%2f%2fwww.scoop.it%2ft% 2femarlaro%2fp%2f4103582703%2f 2018%2f11%2f25%2fpdf-jpg konverter_iz_pdf_v_jpg_onlain_ na_russkom, http://archive.is/ZieU7 a_v_poliakova_russkii_iazyk_4_ klass_reshebnik, https://phansite.net/forum/red irect.php?url=https%3a%2f%2fww w.scoop.it%2ft%2fcagfofounmusc %2fp%2f4103579453%2f2018%2f11% 2f25%2f- blagodarstvennoe_pismo_bukhgal teru_tekst, https://www.scoop.it/t/geospon emna/p/4103583696/2018/11/25/- Gazetnaia_statia_v_publitsisti cheskom_stile_primer, https://www.scoop.it/t/boililu nchsi/p/4103580754/2018/11/25/ 30 Detskii_multibuk_versiia_30_in struktsiia, https://www.scoop.it/t/linonmo ndback/p/4103579637/2018/11/25 /10 gotovii_chitatskii_shchodennik _ukransko_lteraturi_10_klas, http://archive.is/0qTqO bochonki_dlia_loto_svoimi_ruka mi, https://www.scoop.it/t/tsilbum ptise/p/4103581357/2018/11/25/ - mankurtchuluk_dilbaian, https://www.scoop.it/t/hotknad eva/p/4103579405/2018/11/25/- monastyrskaia_travnitsa_zaitse va_elena_fedorovna_kniga, http://archive.is/0F5yY gdz_po_matematike_bashmakov_10 _11_klass, http://archive.is/uX4ZK gdz_po_didakticheskomu_materia lu_po_algebre_7_klass_tkacheva , https://www.scoop.it/t/zormaki ngdis/p/4103577797/2018/11/25/ postal-2 Skachat_igru_Postal_2_na_Andro id, https://www.scoop.it/t/zormaki ngdis/p/4103582489/2018/11/25/ nc00024234 Multivarka_mulineks_nc00024234 _instruktsiia, http://archive.is/qM3Fi kotel_italtherm_oshibka_01, http://mobil.bold.dk/redirect. php?url=https%3a%2f%2fwww.scoo p.it%2ft%2fchrysliacive%2fp%2f 4103582879%2f2018%2f11%2f25%2f sony-vaio-pcg-71812v Draivera_dlia_noutbuka_sony_va io_pcg_71812v, https://www.scoop.it/t/lipapha wo/p/4103583627/2018/11/25/- Kon_ebet_devushku, https://www.scoop.it/t/lipapha wo/p/4103583707/2018/11/25/- avtoekzamenator_z_okhoroni_pra tsі_skachat_besplatno, http://archive.is/UDwp3 Porno_s_zhivotnymi_bez_registr atsii_i_sms, https://www.scoop.it/t/enmarin ggtip/p/4103585225/2018/11/25/ - bot_dlia_sbora_bitkoinov, http://archive.is/pVIiI nik_perumov_skachat_knigi_besp latno_fb2_torrent, http://archive.is/DHNAr Zoo_porno_video_skachat_na_tel efon_game, https://www.scoop.it/t/phragun cooppho/p/4103573432/2018/11/2 5/20-accordtec Printsipialnaia_skhema_BBP_20_ AccordTec, https://www.scoop.it/t/emarlar o/p/4103582729/2018/11/25/10-1 1 zagalna_bologia_10-11_klas_kuc herenko_verves_chitati_onlain, http://archive.is/RHVpt vneplanovaia_praktika_katia_ko shkina, https://www.scoop.it/t/cagfofo unmusc/p/4103579235/2018/11/25 /pdf devid_preston_povysit_samootse nku_kak_pdf, http://archive.is/acuI1 domashnee_zadanie_na_osennie_k anikuly_1_klass, http://today.kiev.ua/redirect. php?url=https%3a%2f%2fwww.scoo p.it%2ft%2ftersmochoopa%2fp%2f 4103581078%2f2018%2f11%2f25%2f 10 itogovaia_kontrolnaia_rabota_p o_vseobshchei_istorii_10_klass _otvety, https://www.scoop.it/t/blusins porci/p/4103573811/2018/11/25/ 4 a_v_poliakova_russkii_iazyk_4_ klass_reshebnik, http://www.sitedesk.net/redire ct.php?url=https%3a%2f%2fwww.s coop.it%2ft%2fchrysliacive%2fp %2f4103581960%2f2018%2f11%2f25 %2f- Nudizm_semeinyi_retro_foto, http://archive.is/RD1bB Skachat_skorostnoi_usb_2_0_kho st-kontroller_besplatno, http://www.rank.vebsayt.ru/red irect.php?url=https%3a%2f%2fww w.scoop.it%2ft%2fpogusihel%2fp %2f4103579455%2f2018%2f11%2f25 %2f2 Skachat_freddi_2_vzlom, https://www.scoop.it/t/linonmo ndback/p/4103579630/2018/11/25 /4 matematika_4_klass_geidman_mis harina_zvereva_otvety, https://www.haloliving.co.uk/h alo-functionality/stockists-re direct.php?url=https%3a%2f%2fw ww.scoop.it%2ft%2fphraguncoopp ho%2fp%2f4103579236%2f2018%2f1 1%2f25%2f- Oleg_ideal_kak_vernut_byvshuiu _devushku_skachat_besplatno,
IP:91.243.90.58  2018-11-26 13:58:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.