Хятадын олон ангит киноны гол дүрд тоглож байгаа дуучин Дашдондогт Өвөр монголын алдарт дуучин Лхасүрэнгийн дүрд тоглох санал иржээ

2008/09/01
Share |
Хүмүүс: Дашдондог | 
Хятадын олон ангит киноны гол дүрд тоглож байгаа дуучин Дашдондогт Өвөр монголын алдарт дуучин Лхасүрэнгийн дүрд тоглох санал иржээ

80-аад оны дундуур монголын урлагийн өртөнцөд нэгэн шинэ өнгө төрхийг харуулан гарч ирсэн нэгэн үеийнхэн бол дуучин Ариунаа, Сараа, Дашдондог нар. Олон жил урлагт зүтгэж дуудуулах нэр, дуурсагдах алдартай болсон тэднийг сурч мэдснээрээ бус авъяас хөдөлмөр хоёроороо өнөөдрийн амжилтанд хүрсэн гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг. Харин сүүлийн үед дуулахаасаа илүүтэйгээр дуучин бэлтгэх ажилд илүү хүч үзэх болсон дуучин Дашдондогийн “Натур саунд” студийн ажил тун амжилттай яваа. Саяхан 12 дахь төгсөлтөө хийсэн тус студиас төрсөн шавь нар нь монголын урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй болж, цахиур хагалж яваа гэхэд хилсдэхгүй. Эндээс “Киви” хамтлаг, дуучин Соко, Бичүү, Хулан, Нарка гээд олон залуус урлагийн их замд хөл тавьсан. Багшийн үүрэг гүйцэтгэхийн хажуугаар тэдэндээ зориулсан шинэ уран бүтээл хийх ажилд хамаг цаг заваа зарах болсон Дашкад нэгэнтээ Харанга хамтлагийнхан “Аав”-ын хаалга татсан дуучин Лхагваагийн оронд хамтран ажиллах хүсэлт тавьсан ч ганц нэг дууг нь дуулж үзсэн тэрээр “Би хэзээ ч найзынхаа энд хүрч дуулж чадахгүй юм байна” хэмээгээд татгалзсан хариу өгсөн тухай яригдаад өнгөрсөн. Гэтэл саяхан сонсогдсон нэгэн мэдээ олон хүний чихийг дэлдийлгэж нүдийг бүлтийлгэхэд хүргээд байна. Учир нь өөрөө ч мэдээгүй байтал түүнд өмнөд хөршийн нэгэн найруулагчаас кинонд тоглох санал ирж бүр киноны гол дүрийн жүжигчин гэсэн хүндтэй үүргийг хүлээсэн гэнэ. Хятадын 21 ангитай цуврал кинонд гол дүр болох адуучин эрийн дүрд тоглох саналыг хүлээн авсан тэрээр эхэндээ ихэд гайхаж байсан ч өөртөө итгэх итгэл, боломжийн цалин хөлс ийн зөвшөөрөхөд хүргэсэн тухай түүний ойрын эх сурвалж ярьсан юм. Түүнтэй хамт “Мөрөөдлийн хөлөг онгоц” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин Анхням, залуу жүжигчин Хонгорзул нар хамт тоглохоор явжээ. Нэрийг нь хараахан өгч амжаагүй байгаа уг киноны зураг авалт одоогийн байдлаар дундаа орсон бөгөөд манай гурван жүжигчин тун амжилтай тоглож байгаа тухай яригдаж байна. Харин саяхан түүнд бас нэгэн кинонд тоглох урилга ирсэн нь Өвөр монголын алдарт дуучин Лхасүрэнгийн тухай түүхэн киноны дунд насанд нь тоглох санал аж. Нэгэнт кинонд тоглон амтанд нь орсон түүний хувьд энэ сайхан боломжыг алдах бодол байсангүй тул шуудхан зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ манайд киноны олон сайн жүжигчин байхад чухам яагаад дуучин хүнд ийм санал тавьсан юм бол гэдэгт уг саналыг хүлээн авсаи дуучин маань өөрөө ирж байж хариулах биз. Харин Хятадын кино урлагаас гараагаа эхэлсэн дуучинд маань монгол кинонд тоглох санал ирвэл зөвшөөрөх болов уу гэдэг сонин байна.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.