Жоомыг устгах санаачилгаар гэрээ шатаачихлаа

2008/09/01
Share |
Хүмүүс:
Жоомыг устгах санаачилгаар гэрээ шатаачихлаа

Хүн хорвоогийн нэгэн төрлийн амьтан хэдий ч амьтнаас ялгагдах шинж нь хоосон чанарын сэтгэлтэйд байдаг. Аливаа юм бодит чанартай юм шиг нүдэнд үзэгдэж гарт баригдаж байгаа хэдий ч үнэн мөн чанар нь хоосон юм. Та нүдээ аниад гарт баригдах зүйлээ ямар өнгөтэй юу болохыг ялгаж чадах уу? Яг үүнтэй нэгэн адил үхэхийн цагт хорвоо түүнээс ч харанхуй, та нүглийнхээ нүхээр махны машинд орж машиндуулна. Энэ нь хүн бүхэнд учрах үнэн мөн чанар хэдий ч мунхгийн гайгаар анзаарахгүй мөнхийн юм шиг аашилж, туүнийгээ элдэв зүйлээр зөвтгөн хамгаалж байдаг. Хүн төрөлхтний хөгжлийн явцад аливаа юмны үнэн мөн чанар хийгээд зөв, бурууг ялгаж салгах сэтгэлийг шашнаар номхтгон дулдуйдаж байдаг байна. АНУ-ын парламент 200 жил хуралдаж, хууль зохиож, нийгмийн харилцааг зохицуулахаар оролдож байгаа хэдий ч үнэн хэрэгтээ 30 хувийг нь ч зохицуулж чадахгүй байна.гэж үздэг бөгөөд 70%-ийг нь зохицуулж байгаа шашны цаасан дээр бичигдээгүй хуульд ач холбогдол өгч, шашин сүм хийдийг татвараас чөлөөлж анхан болон дунд шатны сургуулиудыг сүмийн дэргэд байгуулж, өсвөр үе хүүхдийн хүмүүжил, ёс суртахууны асуудлаас төр өөрийгөө чөлөөлсөн байдаг. Харин Монголд эсрэгээр ардын засгийн жилүүдэд МАХН-ын засаг барьсан 100 жилд шашныг бүрэн хэмжээгээр устгаж, Монгол түмний 400 жилийн нөр их хичээл зүтгэл, хорвоогийн үнэн мөн чанарт өгөх үнэмшлийг МАХН-ын байрыг шатаасан шиг үнс, нурам болгож, Монгол түмэн үндсэн суурь программ, үзэл баримтлалгүй болж, хэн нэгний хэрэглээний программыг уншиж байдаг араатан болсны үр шимийг МАХН амсч тарьсан үр жимсээ өөрөө хурааж авч байгаа нь энэ. Монгол хүн “галдаад” гэвэл галдаж, “нураагаад” гэвэл нурааж, буудаад дэвэл буудаж, алаад гэвэл алж байгаа нь хувь хүний хууль шашингүй, цаанаа бодож санах юмгүй, амьтных нылинж давамгайлж байгаагийн нотолгоо. Тушаал өгсөн биелүүлсэн хоёр, эхнэрийн өвөрт нойртой хонож, мах идэж, 100 грамм цохиж байгаа нь гарцаагүй ч хожмын өдөр юу хийснээ амсч мэдрэхийн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэгэн адил “Би хүн алаагүй, алах тушаал өгөөгүй” гэж мэлзлээ ч бурхан тэнгэрийн доор бид бүхэн байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гараар хүн алаагүй ч хүн алах хаалгыг өөрийн гараар нээж өгсөн. Хүн алахыг хүсэмжилсэн, алахад бэлэн, түүнд бэлтгэгдсэн хүмуүс байгааг Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тэр бүү хэл С.Зоригийн аллага ч мөн л үүнтэй нэгэн адил гүйцэтгэгдсэн гэж гадуур ярьдаг. Харин энэ мэт үйлдлээ сонгуулийн цаг үеэр байнга явуулах болсон нь сүүлдээ гарших хандлагатаи болж тогтмолжоод дүлийдээ найдаж унгараг гээчийн үлгэр боллоо. Яг үүнтэй нэгэн адил цаг хугацаа Монгол Улсын хувьд урьд өмнө тохиолдож байсан. 1990 онд Ардчилал анх талбай дээр гарч ирсэн тэр цагт байдал өнөөдрөөс долоон доор, тэр буү хэл МАХН-ын гишүүд, улаан коммунистууд улаанаараа байсан цаг мөчид Б.Дэжид, П.Дамдингаар толгойлуулсан нам, Төрийн зүтгэлтнүүд дотоодый цэрэг, цагдааг бэлэн байдалд оруулж, бүтэн cap онц байдал зарлахыг ЖБатмөнхөөс шаардаж байхад өнөөдрийн цагдаагийн дарга ч өндөр алба хашиж байсан цаг. Ухаант хүний мэргэн уужим тэвчээрээр МАХН-ын төв хороог татан буулгаснаар нэг ч хүний амь насны гарзгүйгээр ардчилалд тайван замаар шилжсэн түүхийг 40-өөс дээш насныхан мартаагүй байна. Харин тэр үед үхсэн намын сүнсийг дахин босгож ирсэн. Хаа газрын гай далд орох биш. Монгол түмний үйлийн үрээр Н.Багабанди, Энэбиш нар Ардчилсан намд элсэхээр өргөдөл өгч явсан Н.Энхбаяр хүүгийн онгодыг хөглөж хамхуул хийсгээгүй жаврыг тэнгэрт хадаванаар үйлийн үр багатай хүүхэд залуучууд Монголоос зайлж, үлдсэн нь зовлонд унах учиртай байж. Хүний нийгмийн хөгжлийн явцад хүн нь амьтай, амьтны хуулиар бие сэтгэл тусаар болохын хувьд бусдыг өөрөөсөө доогуур байлгаж, дарлаж мөлжиж, дарангуйлж байх хүсэлтэй. Харин энэ шинж чанарыг хамгийн бүдүүлгээр чадамгай ашиглаж хэрэгжүүлсэн нийгэм бол социализм, коммунизм юм. Гэтэл энэ нь өнөөдөр Монголд амь бөхтэйгээр оршин тогтнож байгаад хэргийн гол гогцоо агуулагдаж байдаг. Ер нь Монгол хүн өнөөдөр МАХН-д элсэх, нөгөө бол замаа бодох салаа замын уулзвар дээр зогсч байна. ИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, хууль зүйн ухааны болон өмч хувьчлалын халаасны хулгайч сарын өмнө хүн нь сэтгэлийн дарамтад орсон үедээ хүн алж болох боломжтой гэж хуульд нэмэлт заалт оруулахаар улайрч байсныг эргэн санахад МАХН урьдаас зохион байгуулалттайгаар төлөвлөж байжээ гэж үзэхэд буруудах юм байхгүй. Мөн өнөөдөр Засгийн газар яах ёстой байсныг хэлээд аль гэж төрийн сайд ТВ-р агсарч байна. Тэгвэя буудах ёстой байсан юм уу? Ухаанд чинь ухна үхэж дээ, хөөрхий. Үймээн тарьсан тариулсан хоёр өнөөдөр аль, аль нь будлиантай байна. Энэ төрлийн гэмт хэрэгг санамсаргүй гэсэн ойлголт байдаггүй. Сонгуулийн зохион байгуулалт 100 хувь МАХН-ын гарт байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Библид хэн юу тарина, түүнийг хурааж авдаг номтой. Байцаа тариад төмс хурааж авна гэсэн ойлголт хаана ч байхгүй. Ер нь ардын засгийн жилүүдэд аргаа барсан олон түмний дийлэнх нь өнгөрсөн сонгуульд өндөр ач холбогдол өгч ардчилалд саналаа өгч мухардаад тэмцэлд татагдан орсон хэрэг. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр гарч ирснээс хойш Монгол Улсын хэмжээнд асуудал нэлээд ээдрээтэй байдалд орлоо. Ямар ч байсан төр түүний үүрэг ролийг Монгол түмэнд ойлгуулж өгөх цаад санаагаар архинд” хордуулж нэлээд хэдийт хороосон байж болох шуугиан намжиж дуусаагүй байтал иргэдийн хөдөлгөөнийг дарах зориудын будлиан зохион байгуулж, онц байдал зарлан аллага үйлдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ гэдгийг ч харууллаа. Энэ бүхэн С.Баяр дарга гарч ирснээс хойш үйлдэгдсэн бөгөөд энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн үйлдсэн гэж байнга хардагдаж байгаа арга хэмжээтэй арга барил нь нэг гэж хэлж болохоор байгаад хэргийн учир байна. АНУ-д 2001 онд хоёр өндрийг дэлбэлсэн арга хэмжээний одоо ч маргаантай байдаг асуудлын гол нь АНУ-ын тагнуулын төв газар оролцсон гэж үздэг. Учир нь тэр хоёр барилга асар богино хугацаанд нуран унасан бөгөөд урдаар цэнэглэгдсэн болохыг архитекторууд инженерүүд баталж байдаг. Бид ч энэ байдлыг газар дээр нь үзлээ. МАХН-ын байр бүтэн өдөр, шөнө хоёр шатахад нураагүйг олж харлаа. Дээрх үйл явдлын ачаар Ж.Буш АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон гэж улстөр судлаачид үздэг. 2007 оны сүүлчээр гарсан олон хүний аминд хүрсэн архинд хольсон хор 2005 оноос эхлэн Налайх, Гачуурт, Улиастайд ундааны шил нь 500-800 төгрөгөөр зарагдаж байсан болохыг тагнуул олж мэдээгүй гэж мэлзвэл бүгдийг ажлаас нь халах цаг болж. Ер нь ч Монголын тагнуул хүн алах, хэлмэгдүүлэхээс өөр хийсэн гавьяа түүхэнд байхгүй. Харин иргэд дээрх хорыг уугаагүй нүүрсэн дээр асгаж галд шатаадаг бөгөөд нүүрсний үнс бага, удаан шатдаг гэж айлууд хэрэглэж байсан болохыг бурхан ч гэрчилнэ. Гэтэл тэр хорыг хэн архинд хольж хүн алав. Өнөөдрийг хүртэл хэн ч гэж тогтоогдоогүй байна. Монгол Улсын хувьд МАХН засаг барьсан жилүүд МАХН гэдэг үгийг сонсоод айдас төрдөг, дургүй нь хүрдэг, уур хилэн нь бадардаг олон зуун мянган хүн байна. Магадгүй тэдний нэр ус, шалтаг шалгаан намын архивт байгаагүй гэж маргахад бололцоотой боллоо. УБ хотоос 1000 км-ийн цаадах алтайн цаад говь Баянхонгор аймгийн Баянлиг суманд сонгуулийн сурталчилгаан дээр 70 гарсан хөгшин “МАХН-ын тагнуул зайлаач” гээд чулуу нүүлгэж байхыг мэдээгүй гэж мэлзвэл гурван хүний нэг нь мэдээлэгч коммунист дэглэмтэй манай орны хувьд инээдэмтэй. Ер нь МАХН-ын үзэл суртал, хэлмэгдэлд өртөөгүй нутаг хушуу, аймаг сум ч гэж байхгүй. Төрөлхийн харалган эгч дүү хоёр хөгшнийхөөс авах юм олдохгүй болохоор эрхийг нь булааж аваад явсан түүхтэй. 1950-1970 онд МАХН-д хүн бүхнийг элсүүлэх кампанит ажилд нэгэн хөгшин намын батлахыг хаячихгүйн эрхэнд зүүж яваад бөөстүүлбэл яах вэ? гэж асуугаад шийтгүүлж байсан удаатай. МАХН-ын шатсан байрны шаван дээр гурван улаан модон байшин, хоёр давхар цагаан байшин байж билээ. Урьд нь “До” яам байсан гэлцдэг. Дараа нь хотын намын хороо байсан. Чөтгөртэй ч байж мэднэ, тэр газар. МАХН-ын хүлээн зөвшөөрснөөр 50000 хүний толгойг авах гол шийдвэр архивт нь байгаа биз, хөөрхий. Ямар ч байсан талбай дээр цугларсан олон нийт уур хилэн нь бадрахаар МАХН-ын байран дээр очиж асуудал үүсгэдэг. Хадгаламж зээлийнхэн, Алтжин, арай эр, эмийн хэрүүл очлоо гэж дуулдаагүй. АНУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Р.Болдыг хугацаанаас нь өмнө татан авчирч тагнуулын даргаар тавьсан нь эцэстээ СССР-т бэлтгэгдсэн дотоод яамны мэргэжилтнүүд мэргэжлийнхээ ур чадварыг үзүүлэх үзүүлбэрээр жоомоо усгах гээд гэрээ шатаачихсан байхыг хэн мэдлээ. Ер нь нүүдэлчин удмын хүмүүст нэгэн төрлийн шинж төрх агуулагдаж байдаг, тэр нь байнгын хөдөлгөөнтэй оршин сууж байдагг байна. Улаанбаатарчууд буюу Улаанбаатарт 30 жил амьдарсан хүмүүс өнөөдрийн Улаанбаатарын нийт хүн амын 20 хувьд хүрэхгүй байна. Өнгөрсөн үймээн самуунд оролцсон хүмүүс тэр урлагийн үнэт зэмсэг, зураг, гар урлалыг чинь ойлгож байна гэж хэн хэлээд байгаа юм. Тэр өдөр ч хөдөөнөөс Улаанбаатарт орж ирсэн олон зуун хүүхэд залуучууд байсны зарим нь алагдсан. Монгол түмнийг ийм болгосон нь хэн юм? 7 настай ардчилал уу, үхээд боссон 100 дөхөж яваа МАХН уу? Хэлээд аль. Монголын хөдөлмөрийн чадвартай хүн амын 30% нь гадаадад тэнэж явна. МАХН-ын 160,0 мянган гишүүдээс бусад нь Монгол Улсад амьдрах боломжгүй болсноос 50-иас доош насныхан боломж бололцоогоороо гадаадад цагаачлахаар дүрвэж байгааг МАХН удаа дараагийн сонгуулиар ашиглаж ирсэн нь буруутай юу? МАХН-ын дарга гишуүд, дэмжигчдийнхээ байрыг шатаалгачихаад төрөөс төлбөр гаргуулж, илүү өндөр барилга барьж намаа санхүүжүүлэх бизнес овсгоо гаргаж, бүтэлгүйтвэл Лениний музейн байшинд шилжинэ гэсэн холын санаатайгаар өнөөдрийг хүртэл Лениний музейн байшинг МАХН-ын хар хайрцагны бодлогоор мэдэлдээ байлгаж байсан байж. Харин түүхийн дурсгалт зүйлсийг өнөө маргаашгүй нурж унахад бэлэн болсон барилгын подвальд хөгцрүүлж байгаа нь саяын сүйтгэлээс дутахааргүй гэж хэн нэг нь хэлвэл юу гэхсэн бол. Улаанбаатар хотод МАХН-ын шатсан байрны орчимд нэг м2 газрын үнэ өнөөдөр 2000 орчим ам.долларт хүрээд байгаа. Түрээсийн үнэ ч энэ хэмжээнд хүрснийг МАХН-ын удирдлага тооцоолрогүй гэж хэн хэлж чадах юм. Яг үүнтэй Нэгэн адил бизнесийг Бээжин хотын дарга хийгээд найман жилийн өмнө цаазлуулсан болохыг дуулаагүй чих байвал дэрсээр хатга. Олдохгүй бол 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдээс ав. Харин хятад байж л мэднэ.
МАХН-ын төрийг хүчирхэг байлгах санал санаачилга нь Монгол Удсын хувьд таван ямаатай гуйлгачин бөөсөнд хутга гээчийн үлгэр. Манай хоёр хөрш бол нэг нь саятан, нөгөө нь мянгат малчид. Энэ хоёр яаж ч хашгичиж, бөөгнүүлж, алж идлээ ч, зуд турхан болсон ч 50 хувь нь үлдэнэ. Харин Монголын хувьд төр хүчтэй хашгичиж гуугачих тусам нөгөө хэд нь бөөгнөж айсаар байгаад тарга авч чадалгүй турж үхнэ. Монголын төр хэдийчинээ хүчирхэг байх тусам хоёр ахын хавчлага шахалт төдий хэмжээгээр нэмэгдэж, Монголыг худалдахад МАХН зуучилж амар сайхандаа жаргана. Монгол түмэн өнөөдрийг хүртэл зовж зүдэрч яваагийн үндсэн гол шалтгаан нь цагтаа нэрийг нь хэлэхэд, МАХН ганц худагт хатааж байсан, одоо шүтээн туг нь болоод байгаа Чингис хааны үйлдсэн үйлийн үрээр ч зовж явдаг байхыг хэн мэдлээ. Үүнээс үзэхэд МАХН нь үзэл баримтлал, үндсэн чиг гэж байхгүй, цаг үеийн хэрэглээний программуудыг уншиж байсан машин, эдийн засгийн ашиг хонжоо хайгчдын шоргоолжны үүр байсан ажээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley uvjUET http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.10  2015-08-10 07:32:52
Joesph Do you know each other?order methotrexateHe contacted David Childers, co-founder of the Delta Paranormal Project, to discuss what he found there
IP:188.143.232.72  2016-03-19 11:25:21
JimmiXzS mkqJgu http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.34  2016-10-14 06:52:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.