МУГТ Т.Үйтүмэн: Бидний үед төр засаг спортоо дэмждэг байсан бол нэг байтугай нэлээд хэдэн олимпийн аварга төрөх байсан гэдгийг баталсан ч чадна

2008/09/01
Share |
Хүмүүс: Үйтүмэн | 
МУГТ Т.Үйтүмэн: Бидний үед төр засаг спортоо дэмждэг байсан бол нэг байтугай нэлээд хэдэн олимпийн аварга төрөх байсан гэдгийг баталсан ч чадна

-Баяр хүргэе. Манай боксчид Олимпид үнэхээр амжилттай оролцож алт мөнгөн медальтай ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Энэ жил манай монголчууд үнэхээр азтай одтой байлаа. Олимпоос хос алт, мөнгөн медальтай ирнэ гэдэг үнэхээр бидний хувьд олон жил хүсэн хүлээж байсан зүйл шүү дээ. Монголчууд маань баярлаж, бахархаж, хөөрч бас онгирч байна. Яадгийм, ийм баярт мөч болж байхад гэж би дотроо өмөөрч сууна.

-Та арын алба хариуцаж үлдсэн хүн. Хэр амжилтай даав даа?
-Хүндхэн л байлаа. Олон ажил амжуулах гээд. Хажуугаар нь боксоо тайлбарлана. Бас аваргуудаа угтаж авах ажлыг зохион байгуулах гээд энэ өдрүүдэд үнэхээр завгүй явлаа. Гэхдээ яахав, бүх юмны ард гарлаа.

-Та боксын тэмцээн тайлбарлаж байхдаа яг л өөрөө рингэн дээр байгаа юм шиг догдолж байгаа нь боксын фенүүдэд их таалагдаж байсан. Ялалтын агшинд өөрийн ялалт байгуулж байсан үе эрхгүй дурсагдана биз?
-Мэдээж тэгэлгүй яахав. Ялж, ялагдаж байх тэр агшин тамирчин хүний хувьд бүгд л сайхан байдаг. Тэмцээн тайлбарлаж байхад мэргэжлийн хүний хувьд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд “тэг ингэ” гээд орилчихдог. Тухайн үед би чинь очиж тоглоогүй хэрнээ өөрөө зурагт руу ороод тоглоодог хүн. Манай хэд рингин дээр, би зурагтан дотор, ард түмэн зурагтны гадна талд тоглоод л олимпоо дуусгалаа. Гэхдээ тэгж кайфтай байх сайхан ш дээ.

-Ингэхэд танд гарын шавь бий юу. Та бичиг цаас хөөцөлдөөд л яваад байх юм?
-Надад гарын шавь байхгүй ээ. Үнэнийг хэлэхэд тэгж явах зав алга. Би боксын холбооны нарийн бичгийн даргын ажилтай болохоор манай хэд нарийн бичгийн хүн нарийхан байх ёстой гээд намайг их гүйлгээд тураагаад байх юм. /инээв.сур/ Би бичиг цаастай орооцолдож, гадаад дотоод орнуудтай харилцах, тамирчдынхаа зардал мөнгийг олох гээд их нарийн ажилтай хүн шүү дээ. Уг нь миний гарын шавь гээд сайн тамирчин дагуулаад явж байвал сайхан л байна. Гэхдээ боксын холбооныхон надад итгээд энэ ажилд тавьсан болохоор чадлаараа сайн хийх гээд явж байна.

-Сая олимпын ялалтуудыг тайлбарлаж суухад рингэн дээр дахин гарах юмсан гэсэн бодол төрөв үү?
-Тамирчидтайгаа бэлтгэл сургуулилтийг нь хийлгэн, тэмцээн уралдаанд дагаад явж байхад хааяа дагаад бэлтгэл хийх юмсан гэж бодогдоно. Тэр үед ганц нэг цохих үе гардаг ч эрсдэлтэй спорт болохоор тэгж улайрдаггүй. Магадгүй байнгын бэлтгэл хийж байгаагүй хүн эрэмдэг болж ч мэднэ. Боксыг муу сурах юм бол үхэж мэднэ. Сурвал сайн сурах хэрэгтэй. Тэгээд ч боксыг 34 нас хүрэнгүүт хүчээр болиулдаг спорт.

-Сая алт мөнгөн медаль авсан хоёр тамирчиндаа хэр итгэж байсан бэ. Мэргэжлийн хүний хувьд?
-Ер нь би итгэлтэй байсан. Олимпын эрх авсан дөрвөн тамирчин төдийгүй энд үлдсэн манай тамирчид бүгд сайн байсан. Өшөө олон олимпод орох хүн ч байгаа. Тамирчин хүний аз од гэж байс байдаг юм. Магадгүй дөрвүүлээ медаль зүүгээд ирэх боломж байсан гэхэд хилсдэхгүй. Боксын спорт хамгийн луйвартай спорт. Ялуулъя гэсэн хүнээ ялуулдаг, ялагдуулъя гэсэн хүнээ ялагдуулдаг тийм л зүйл. Гэхдээ манай Банди багшийн тактик гэж шал өөр. Өрсөлдөгч тамирчиных нь нэг үеийн тоглолтыг үзээд л бүх юмыг нүдэнд харагдтал ярьж өгдөг, ялах зөвөлгөө өгч чаддаг болохоор багшдаа итгэж байсан. Итгэл маань ч талаар болсонгүй. Бид ялахаар барахгүй олимпын аваргатай, түүнээс дутахгүй мөнгөн медальтай боллоо. Харин ялагдсан Энхзориг Мөнх-Эрдэнэ хоёрын хувьд зарим оноо ороогүй гэж хэлж болохоор зүйл ажиглагдаж байсан. Яг мэргэжлийн хүний нүдээр харах юм бол манай хоёр өрсөлдөгчөөсөө дутуу тоглох нь тоглосон. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэхдээ манай хоёр сайн байсан.

-Бээжингийн олимп ойрхон болоод ч тэр үү их өгөөжөө өглөө. Ер нь олимп хол ойр болж байгаасаас амжилт хамаарах уу?
-Маш их хамаарна. Яагаад гэвэл цагийн зөрүү гэж юм бий. Австралид очоод олимпод оролцохоор цагийн зөрүүнээс болоод лох цагтаа унтаад, унтах цагтаа тоглодог. Бээжинд болохоор тийм зүйл байхгүй. Тоглох цагтаа тоглоод, унтах цагтаа унтаад амар байсан. Манайхны амжилт гаргасан нь энэ цагийн зөрүүтэй маш их холбоотой. Тэгээд ч ойрхон болсон болохоор олон ч үзэгч, хөгжөөн дэмжигч байсан нь сэтгэл зүйн хувьд их дэм болсон гэж болно.

-Боксыг эр зоригийн спорт гэдэг ч эрсдэлийг нь бодоод тэр болгон хүн хичээллээд байдаггүй. Та яаж яваад энэ спорт луу орчихсон юм бэ?
-Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумынх. Намайг жаахан байхад манай нутагт бокс тоглодог нэг ах байлаа. Тэр хүний бэлтгэл хийж байхыг хараад боксчин болох хүсэл төрсөн юм уу даа гэж одоо боддог юм. Гадаа хашаан дотор шуудайд элс хийгээд труникнээс дүүжилчихнэ. Тэр нь бороонд нороод цемент шиг хатуу болчихсон. Тэр ахыг явсны хойгуур нөгөөхийг нь гараа шалбартал тоглодог байлаа. Тэгээд байж байтал Банди багш 1985 онд Сэлэнгэд очоод 1986 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохиож, Шаамар сумаас би очиж тэр тэмцээнд оролцсон. Шууд л гудамжны зодооноор зодолдож түрүүлээд Банди багшийн нүдэнд өртсөн дөө. 1986 оноос өнөөдрийг хүртэл багштайгаа хамт явж байна. Энэ дашрамд намайг өдий зэрэгтэй хүргэсэн Банди багшдаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулъя.

-Та олон жил Монголын нэрийг дэлхийд гаргасан хүн. Өнөөдөр танд юу үлдсэн бэ?
-Надад үлдсэн юм гэвэл тэмцээн уралдаанд ороод авсан энэ олон одон медаль байна. Ард түмний өгсөн сайхан нэр хүнд, хүндэтгэл байна. Хэдийгээр надад улс орон их юм өгөөгүй ч гэсэн би өнөөдөр сайхан байртай, гэр бүлтэй боломжийн амьдарч байна. Харин сая олимпийн аваргадаа төр засгаас эхлээд хувь хүн, пүүс компаниуд хөдөлмөрийг нь үнэлж их ч юм өгч байна. Өгөх ч ёстой, Миний үед тийм зүйл байгаагүй. Сайхан цэцэг өгөөд гавъяа шагнал авдаг байсан. Би амьдралдаа мөнгөн шагнал авч үзээгүй. Засгийн газрын шинэ тогтоолоос арай л түрүүлээд төрчихсөн байхгүй юу / инээв.сур/ Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд манай төр засаг спортоо маш сайн дэмждэг болоод байна. Саяхан манай хэдэн найз нар “Бидний үед ийм хангамжтай байсан бол нэг биш нэлээд хэдэн олимпын аварга төрөхөөр байсан” гэж ярьж байсан. Энэ үнэн гэдгийг би баталсан ч чадна. Бидний үед автобусанд алалцаж, алалцаж спортын ордон дээр ирж бэлтгэлээ хийчихээд буцаад алалцаж алалцаж хариад аяга хоол идээд унтдаг л байлаа. Гэтэл сая олимпод явсан манай тамирчдыг тусгайлан байр бэлтгэн, Германаас тогооч ирж хоолыг нь хийж, спортын ордон байр хоёрын дунд зориулалтын автобусаар зөөж байхад хариуд нь ийм амжилт гаргалгүй яахав дээ.

-Боксын тамирчид дотор спортоо харамсалтайгаар орхисон тамирчид хэр олон байдаг вэ?
-Бэртэл гэмтлээс болоод спортоо орхисон хүн бий. Гэхдээ цагтаа төрийнхөө далбааг маш их өргөж байсан, их олон медаль авч байсан настай хүмүүс зөндөө байна. Одоо бол гудамжаар нэг архичин, тамхичин болчихсон явж байна. Тэднийг тоодог хүн алга. Залуу нас, бие сэтгэлээ бокст зориулчихаад одоо тоогдож чадахгүй нөгөө төрөөс өгсөн хэдэн төмрөө зардаг юм уу яадгийм гээд л явж байна. Тэдний ихэнх нь сэтгэлээр унаад архи уугаад үхээд дуусаж байна. Тэгэхэд гадаадын ахмад тамирчид хөдөө эдлэн газартаа хаус барьчихаад, тэтгэврийн мөнгөө аваад сууж байна. Харин манайд тэтгэвэр авдаг ахмад тамирчин ганц ч байхгүй. Цагтаа гавъяа байгуулсан хүн зөндөө байна. Төр засаг тэднийг марталгүй жаахан ч гэсэн амьдралыг нь дэмжээсэй гэж бодох юм.

-Үүнийг боксын холбооны нарийн бичгийн дарга хүний хувьд та хийх ёстой юм биш үү?
-Сая олимп гээд ажил ихтэй байлаа. Одоо үүнийг хийе, санаачилъя гэж бодож байгаа. Хэлэх, хүргэх газарт нь хүргэнэ. Эцсийн эцэст бидэнд ямар ч амьдралын баталгаа алга. Би өнөөдөр нарийн бичгийн даргын ажил хийгээд, энд тэнд очиж компаниас мөнгө зардал гуйгаад яваад л байдаг. Хэрвээ энэ ажлыг боль гэвэл би болчихно. Дараа нь хаачихаа мэдэхгүй байна. Харин энэ зүйл бидний үеэр дуусаж байгаад баярлаж байна.

эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pqbzgs cjSFR8tlvkhbvumeha, [url=http://veajrffnmdik.com/] veajrffnmdik[/url], [link=http://zuxtuutilndr.com/ ]zuxtuutilndr[/link], http://ddibkqctelko.com/
IP:5.188.211.13  2018-04-16 05:58:53
mike11 f6k5IG https://www.genericpharmacydru g.com
IP:5.188.211.22  2018-04-18 10:10:18
Judi EXRrtz https://www.genericpharmacydru g.com
IP:5.188.211.22  2018-05-12 20:04:43
vtswlgomebr dyF9Ksokawnwlbndwz, [url=http://wqbixnfpsxqy.com/] wqbixnfpsxqy[/url], [link=http://dozvwwdtywpx.com/ ]dozvwwdtywpx[/link], http://yqtmucijejgn.com/
IP:5.188.211.21  2018-05-13 20:39:16
mtaohcuys kc71cJpmddldsmknio, [url=http://asxsfcnsdqve.com/] asxsfcnsdqve[/url], [link=http://tkuvgcbjiddd.com/ ]tkuvgcbjiddd[/link], http://vmthxgqtiwkr.com/
IP:5.188.211.21  2018-05-13 22:19:55
wyipavn T1Jtgnyzeowjvtxdqt, [url=http://peqbvusbgrkc.com/] peqbvusbgrkc[/url], [link=http://iuewvxrgdygu.com/ ]iuewvxrgdygu[/link], http://ukaqtlpmnnwm.com/
IP:5.188.211.21  2018-05-14 00:00:18
nedfsbx VeqDZEywkciguhtmoa, [url=http://mdbstjxnjfat.com/] mdbstjxnjfat[/url], [link=http://heewlbkepxjb.com/ ]heewlbkepxjb[/link], http://azqjibvvycuu.com/
IP:5.188.211.21  2018-05-14 01:42:19
jyplatcrlna hrL09uhnsokfoujgep, [url=http://fbpdbtvzulsn.com/] fbpdbtvzulsn[/url], [link=http://utnwgyrdqild.com/ ]utnwgyrdqild[/link], http://hlgrqduxposr.com/
IP:5.188.211.13  2018-05-14 02:09:34
fhamoxninw fhgTSHjnqiihwihfuk, [url=http://bshbeziqdhql.com/] bshbeziqdhql[/url], [link=http://vxvathilfwwf.com/ ]vxvathilfwwf[/link], http://pnrgkftxgssq.com/
IP:5.188.211.22  2018-05-15 03:25:05
dpinxz LoLoMbuyeclrdlavxq, [url=http://mmrjtlphwnka.com/] mmrjtlphwnka[/url], [link=http://fyhwpnjqumoy.com/ ]fyhwpnjqumoy[/link], http://hiayflwgnigk.com/
IP:5.188.211.22  2018-05-15 09:56:38
bkqdlka SsmKa1aflppwavvmff, [url=http://vfplayykfmdl.com/] vfplayykfmdl[/url], [link=http://biedwzddpmsw.com/ ]biedwzddpmsw[/link], http://betydkravwxr.com/
IP:5.188.211.22  2018-05-15 16:32:46
qxoydavjaw VGVLXUbrymlturwxkc, [url=http://sfbyqufdwthm.com/] sfbyqufdwthm[/url], [link=http://mxmcldameuzv.com/ ]mxmcldameuzv[/link], http://krjgntdvanff.com/
IP:5.188.211.22  2018-05-18 17:07:52
gpfqlltehu RK3ulVqaxtjjurrbmb, [url=http://cgakfnigixbf.com/] cgakfnigixbf[/url], [link=http://crmmsdgmjhgl.com/ ]crmmsdgmjhgl[/link], http://hnpuilwjrkwj.com/
IP:5.188.211.22  2018-05-18 19:01:30
gkcgne 71bn7azxqusnlcmill, [url=http://rcmbxoacqcvv.com/] rcmbxoacqcvv[/url], [link=http://rahckeekvtip.com/ ]rahckeekvtip[/link], http://phrtdentokud.com/
IP:5.188.211.10  2018-06-10 00:23:20
flepfkds OjpGf8sssadbebblqc, [url=http://pyqkmqegobeq.com/] pyqkmqegobeq[/url], [link=http://tsofbiorxcqx.com/ ]tsofbiorxcqx[/link], http://njclphsgumkq.com/
IP:5.188.211.13  2018-06-10 03:06:14
nxlozjebmu oaQclkltiqpwfonhdn, [url=http://cnvtmbadzbdr.com/] cnvtmbadzbdr[/url], [link=http://jfkosnlmrjwi.com/ ]jfkosnlmrjwi[/link], http://imrweshlyhjc.com/
IP:5.188.211.10  2018-06-27 05:44:02
rbbegpm bHFYFwqdvyacktylfk, [url=http://vzixkznwtxju.com/] vzixkznwtxju[/url], [link=http://lvjzvuoiulwj.com/ ]lvjzvuoiulwj[/link], http://achjatdlienb.com/
IP:5.188.211.13  2018-08-08 22:14:19
qatsdm ESo0VFxlkifdttwhrn, [url=http://bhfugrqyoqgm.com/] bhfugrqyoqgm[/url], [link=http://zeoobroyfgrh.com/ ]zeoobroyfgrh[/link], http://kwsxfkzzkzwn.com/
IP:5.188.211.13  2018-08-08 23:49:18
elswsn 6IuNjrfrddxszvppsj, [url=http://ieittostvdkd.com/] ieittostvdkd[/url], [link=http://kmrhzvrmfybn.com/ ]kmrhzvrmfybn[/link], http://wnsjetdrfkxx.com/
IP:5.188.211.13  2018-08-09 01:24:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.