Германд хорлогдсон монгол залуучууд мафийнхны нууц ажиллагааг мэддэг байжээ

2008/09/01
Share |
Хүмүүс:
Германд хорлогдсон монгол залуучууд мафийнхны нууц ажиллагааг мэддэг байжээ

Энэ сарын 18-нд монголын хоёр иргэн Германы нийслэл Берлин хотын Лихтинберг хотод амиа алдсан хэрэг гарсан. Монголын хоёр иргэн хутгалуулж нас барсан талаар тус улсын Эрүүгийн цагдаагийн газрынхан манай ЭСЯ-д мэдэгдсэн байна. Талийгаачид хоорондоо зодолдож харилцан бие биеэ хутгалсан байж магадгүй бөгөөд хэргийн газар гуравдагч этгээд байгаагүй гэдгийг тогтоосон талаар манайд мэдэгджээ. Амиа алдсан хоёр иргэний нэрийг Германы ЭЦГ-ынхан хэргийн илрүүлэлтэнд сөргөөр нөлөөлөх учраас нууцлахыг манай ЭСЯ-д мэдэгдсэн гэнэ. Харийн нутагт тодорхой бус шалтгаанаар амиа алдсан иргэд гэр бүлийн хүмүүсийн урилгаар тус улсад очсон 37,39 настай хүмүүс байжээ. Тэд сүүлийн нэг жил тус улсад хараар амьдарч байсан гэнэ. Сүүлийн хэдэн жил монголчууд гадаадад амиа алдсан хэрэг олон удаа гарсан. Эдгээр иргэдийн хувьд тэднийг мафийнханы гарт амь үрэгдсэн гэсэн яриа гарчээ. Энэ яриа Германд ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд тархжээ. Германы мафийнханы нууц ажиллагааг мэддэг байсан учраас тэдний амийг хороосон байж болзошгүй гэнэ. Ямартаа ч одоогоор манай улсын ГХЯ-д нэг нэгнийхээ амийг хороосон гэж албан ёсоор мэдэгдэж байгаа ч үүний цаана бусдад хорлогдсон байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа аж. Хэрвээ эдгээр иргэд мафийнханы золиосонд амь үрэгдсэн бол энэ хэргийн үнэн мөнийг манайд хэзээ ч мэдээлэхгүй. Монгол Герман улсын хоорондын харилцаанд сэв суулгана хэмээн тус улсынхан тэднийг өөрсдөө амиа хорлосон гэж мэдээлэн хэргийг хааж магадгүй. Ер нь монгол иргэд гадаадад амиа алдсан хэрэг гардаг ч тэр бүр эзэн холбогдогчийг олж тогтоодоггүй чимээгүй өнгөрдөг. Тухайлбал хоёр жилийн өмнө Малайзид амиа алдсан Ш.Алтантуяаг тус улсын нөлөө бүхий улс төр судлаач цагдаагийн ажилтнуудад захилга өгч амийг хороосон. Гэтэл энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй олон удаа шүүх хурал нь хойшлогдон бараг замхарах тийшээгээ хандсан. Ийнхүү амьдралын шаардлагаар гадаад руу гарсан ядуу монголчууд харийн нутагт цаг бусаар амиа алдсаар байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Edward Enter your PIN purchase nizoral shampooFor investors, the promise of a return is enough to offset any qualms about instability. coumadin levels too lowThe United Nations began using surveillance drones in theDemocratic Republic of the Congo in December 2013 lopressor 25 mg priceSIR – MPs are calling for reduced hours, and at the same time more pay because of their workload
IP:188.143.232.72  2016-11-22 21:44:51
gdwiecrz EAwtyUqzweyusboetz, [url=http://xdgdbgyolsoz.com/] xdgdbgyolsoz[/url], [link=http://mozdaakdgytx.com/ ]mozdaakdgytx[/link], http://dthnhqwtbadp.com/
IP:46.161.9.8  2016-11-29 18:42:13
ErickVes wh0cd7193977 cost of viagra
IP:46.161.9.20  2017-06-22 16:15:36
ErickVes wh0cd481374 eldepryl namenda buy zyrtec
IP:46.161.9.20  2017-08-07 00:39:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.