Олимпийн медалийн баяр тэмдэглэсэн хүүхдүүд нэгнийхээ аминд хүрлээ

2008/09/01
Share |
Хүмүүс:
 Олимпийн медалийн баяр тэмдэглэсэн хүүхдүүд нэгнийхээ аминд хүрлээ

Бээжинд болсон зуны 29-р наадмаас монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгө авч элэг нэгтнүүдээ баярлуулсан. Харин хос алт мөнгөн медалийг авсан энэ өдрүүдэд монголчууд ёстой л бултаараа баярлаж хотын төв хэсэгт хөл хөдөлгөөн ихэссэн. Олимпийн медаль авсан баярын энэ өдрүүдэд монголчууд архийг ходоодныхоо хэмжээгээр хүртэцгээж байсан. Олимпоос боксын тамирчид алт, мөнгө авсан өдөр 240 хүн бэртэж гэмтсэн байна. Энэ өдөр Гэмтэлийн эмнэлэг дээр ийм хэмжээний хүн гэмтэж бүртгэгдсэнээс 21 хүн нь хэвтэн эмчлүүлжээ. Мөн монголчууд олимпийн баяр тэмдэглэсэн өдөр 21 дүгээр сургуулийн 11-р ангийн хүүхдүүд архи уун хоорондоо зодолдон нэгнийхээ амийг егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан байна. Мөн энэ өдрүүд авто замын осол нилээд гарсан ч жолооч нар хоорондоо зохицон салцгааж байжээ. Ямартаа ч олимпийн алт мөнгөн медалийн баярыг хэтрүүлж тэмдэглэснээс болж 19 настай хүүхэд амиа алдсан хэрэг гарсан аж.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.