Нууц амрагаасаа хэрхэн салах вэ?

2008/09/01
Share |
Хүмүүс:
Нууц амрагаасаа хэрхэн салах вэ?

Эрэгтэй, эмэгтэй хоёр дуулиан шуугиантай салах болбол ёс зүй гэх ухагдахуун гээгдэж, хэн хэнийх нь амнаас чихэнд чимэггүй үг урсдаг “жамтай”. Та хоёрын харилцаа ямар ч ирээдүйгүй болж, хамаг хүч, тамирыг тань барсан мэт санагдаж байвал энэ тухайгаа дурлалт хархүүдээ уламжлах нь зүйтэй. Түүнтэй хэрхэн ёс зүйн өндөр түвшинд харилцах вэ? Энэ маш амархан. Та хүмүүжилтэй эмэгтэйн баримталбал зохих доорх 15 зарчмыг мөрдлөг болгоорой.

1. Зэмлэлээр бүү эхэл. Таны үүрэг бол ердийнхөө хэрүүлийг үүсгэх бус. Жүжгийн тайзаа ширүүн үзэгдэл рүү оруулахгүйн тулд хүчээ хуримтлуулан “чи” гэх төлөөний үгийг хэсэг хугацаанд мартагнах нь чухал. “Чи надад тохирохгүй” гэх дорд үзсэн, түрэмгийлэлтэй өгүүлбэр хэлэхээ азнаж,”бид хоёр хэн хэндээ тохирохгүй юм байна” гэж зөөлрүүлэх хэрэгтэй.

2. Харилцаагаа салгах тухай хэлэхийнхээ өмнө түүнийг үнэлж, сайн талыг нь хэлэх хэрэгтэй. Гэхдээ бялдуучилж, хэтэрхий их магтаал урсгах хэрэггүй. “Бид хоёрт ирээдүй алга даа. Тиймээс салсан нь дээр байх” гэж аятайхан хэлээрэй.

3. Түүнд байдлыг тайлбарлахдаа “Чамд би тохирохгүй гэж бодогдмоор гайхалтай сайхан байлаа, чи” гэж хэлж болох юм. Учир нь нэгдүгээрт, энэ нь үнэнээсээ бус сонсогдоно. Тэр тусмаа хархүү чинь бид бие биедээ яг тохирох хос, чи өөрөөс нь харин ч илүү гарахаар хүн гэдгийг нотлохыг оролдох болно. Ийм тайлбар таныг гол зорилгоос чинь хол аваачиж магадгүй.

4. Эцэслэх ярианы талбар бол ор дэвсгэр биш юм шүү. Хамгийн гол нь экс амраг чинь таныг “өөр хүн” болсныг ухаарах ёстой шүү дээ. Буруу ойлголт төрүүлбэл голоосоо зэвүүцсэн эр хүн юу ч хийж мэднэ.

5. Утсаар чухал зүйлээ ярих хэрэггүй. Өмнө нь хамгийн дотно явсан хүнтэйгээ учраа олох тухай яригдаж байна. Та түүнтэй биечлэн уулзахаас зайлсхийж, үл хүндэтгэсэн байдал үзүүлэхгүй байх ёстой. Хэрвээ утсаар яривал та ийм байдалд хүссэн хүсээгүй орох болно.

6. Чухал асуудлыг явуут шийдэж болохгүй. Хэрвээ та салах тухайгаа түүнд шивнэх төдийд дуулгасан бол энэ талаар дахин ярих явдал гарна. Үүнээс болж цаад эр хүн чинь салалтад биеэ бэлтгэх ч үгүй. Харин ч та нууц амрагаа зовоож, тарчлаадаг хүүхнүүдийн тоог нэгээр нэмнэ. Хэрвээ явуут шийдмээр байвал та хоёрын өмнөх явдал танд ямар ч үнэ цэнэгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг гэсэн үг.

7. Хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаа удаан хадгалж, дурсах шаардлагагүй. Залуу чинь чухам үүгээрээ таныг уургалах гээд амдаж байгаа. Тиймээс шийдвэрээсээ бүү буцаарай. Уурганд нь орох шалтаг гаргахгүй байхыг хичээ.

8. Хоолойныхоо өнгө аялгыг сайтар хяна. Зулгуйдан, итгэл муутай шулганах, шор үгээр егөөдөх, тэр тусмаа цурхиран уйлах нь ийм нөхцөлд ердөө тохирохгүй. Үг чинь хатуу, итгэлтэй байх тусмаа та тэр эрчээрээ шийдэх болно.

9. Хойшлуулах хэрэггүй. Цаадах чинь хэдэн долоо хоног хүлээж болохгүй юм уу гэж магад. Энэ нь юунд хүргэхийг бодоорой. Харилцаагаа засах гэсэн оролдлого нь юуг өөрчлөх юм бэ? Хий дэмий удаашруулж, ирээдүйд хууртах хэрэггүй. Хэзээ нэгэн цагт салах л учраас.

10. Битгий тодотгож тайлбарла. Салах тухай сонсоо л бол эрчүүд “яагаад” гэж асуудаг. Хариуд нь учир шалтгааныг нь тайлбарлавал тэр таныг зүгээр орхихгүй. Харин ч “Дахин тийм зүйл хийхгүй” хэмээн ам гарч, цаад учир начрыг олох гэж зүтгэх вий. Тов тодорхой цөөн үгээр ярь. “Бидний бодож байснаар харилцаа минь болсонгүй” гэхэд л хангалттай.

11. “Чи өөр хүнд дурласан юм уу?” гэх асуултад бэлэн бай. Энэ тохиолдолд шууд хариултаас зайлсхий. Зөвхөн гуравдагч хүн гэж байхгүй, харин бидний харилцаа л төгсгөлдөө ирж гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Салалт гэдэг амьдралд учрах хүнд зүйлийн нэг. Тиймээс түүнийг улам шаналалтай болгох хэрэггүй шүү дээ. Цаад хүн чинь цаг нь ирээд л бидэн хоёр саллаа гэж бодог. Харин тэрбээр юу ч гэж тайлбарласан өөрийнхөөрөө зогсч, өөр хүнд хайртай болсон гэх үгийг амнаас чинь сонсохыг хүсээд байвал яая гэхэв, хэлэхээс дээ. Түүнд л хэцүү юм болно. Гэвч шийдэмгий “Тийм, би өөр хүнд сэтгэлтэй болсон” гээрэй.

12. Дээрх ярианаас хойш дахин ярилцах сэдэв үүсэхээс ямагт зайлсхий. Цаад хүн чинь тэр “ичгүүргүй” эр юу хийдэг, юугаараа таныг татсаныг болон яаж яваад та хоёр танилцсаныг мэдэх гэж мэрийх л байх. Тэр үүнийг мэдэх ёстой байж болох л доо. Гэвч хэлэх хэрэг байна уу? Та түүнд ямар гэмээ илчилж байгаа биш. Таны залуу нас нэг л мэдэхэд харвасан сум шиг одно. Тэр цагт танд нууц амраг бус зовлон жаргалаа хуваалцах хань хэрэгтэй байсныг ухаарна. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт таслах л байсан харилцаа гэж бод.

13. Дипломат ёсыг баримталж, тэвчээртэй бай. Түүний дайрсан үг, давшилтад цохигдохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөж, хэлсэн буруутсан бүрийг нь хүлээн зөвшөөрөхийг хичээ. Таны арга бол цаад хүн чинь таныг үнэхээр үнэн, зөв шийдвэр гаргажээ гэж бодогдохуйц байх ёстой.

14. Түүний зан авирыг сайн тооц. Тэр сэтгэл зүрхээрээ дарамтлалыг хүлээн авах тэнхээтэй байж болох. Эсвэл бүр ч эсрэгээрээ улам хүчтэй болж магад. Тиймээс арганд нь бүү ороорой. Хэрвээ дахиад л өөрөөсөө “гарах” гээд байвал яваад өгсөн нь дээр.

15. Түүнд дахиж уулзах горьдлого үлдээх хэрэггүй. “Дараа утастая” гэх, эсвэл бүр муугаар “Найзууд хэвээр явья” гэж бүү хэл. Ямар нэгэн аргаар та хоёрын харилцаа төгссөн, дахиж уулзах хэрэг байхгүй гэдгийг ойлгуулаарай. Та нууц амрагаасаа салах гэж л ийм арга хэрэглээд байгаа биз дээ. Хэрвээ тийм тэнэглэл хийхгүй байваас та болон тэр нүүр нүүрээ харалцахгүй их л удах болно. Хэрвээ нууц амрагтайгаа аль эртнээс зөөлөн харилцаа үгүй болсон бол ингэж “маяглах” ямар хэрэг байна гэж бодож болох.

Эцэст нь хэлэхэд, бүсгүй та өөрийгөө хүндэлдэг, хүмүүжил сайтай хүн бол энэ аргыг туршаад үзэхэд буруудах юун.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
edison7097 ñïàéñ êóïèòü çàêëàäêàìè бошки в ПугачевРµ Купить закладкР¸ метадон в СосновкРµ Купить lsd в Калтан Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ЗападноР¹ Двине Купить АмфетамР¸Ð½ в КраснокР°Ð¼ÐµÐ½ÑÐº ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ЕрмолинР¾Ð¼ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вАбинск ЗакладкР¸ трамадоР» вОкуловРºÐµ ýêñòàçè êóïèòü ðîñòîâ íà äîíó Купить закладкР¸ кокаин в ХотьковРµ Шишки ак47 в Муре Купить Шишки в ÐœÐµÐ´Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в БородинРµ закладкР¸ для книг купить киев ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Абакане соли екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ закладкР¸ готовые закладкР¸ харьков çàêëàäêè åêàòåðèíáóðã ñîëü ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Медыни Купить закладкР¸ гашиш в Ð—Ð°ÐºÐ°Ð¼ÐµÐ½Ñ ÐºÐµ Купить закладкР¸ методон в Няндоме Купить закладкР¸ спайс в НефтекаР¼ÑÐºÐµ Реагент в МамадышРµ закладкР¸ в питере амфетамР¸Ð½ закладкР¸ соли купить ЗакладкР¸ MDMA в ДавлекаР½Ð¾Ð²Ðµ çàêëàäêè ñêîðîñòü â íèæíåì Купить закладкР¸ в Ð¢Ð°Ñ€ÐºÐ¾Ð²Ð¸Ñ ‡Ðµ-сале закладкР¸ по в одессе найти закладкР¸ героина ЗакладкР¸ реагент в КулебакР¸ купить амфетамР¸Ð½ экстази гашиш ЗакладкР¸ экстази в Липке Купить закладкР¸ экстази в БолотноР¼ Купить закладкР¸ бошки в ФеодосиР¸
IP:5.8.47.213  2017-12-22 16:02:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.