Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг

2008/09/01
Share |
Хүмүүс:
Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг

Хүүхнүүд цөм л үлгэрийн ханхүү шиг бүх талаараа тэгш өндөг шиг өөгүй тийм эр хүнийг мөрөөддөг. Гэвч хувь тавилан гэж урьдчилан мэдэж болдоггүй.
Зарим гадаад төрхөөрөө аятайхан харагддаг авч, яс ойртоод ирэхээрээ жинхэнэ нүүр царай нь мэдэгдэнэ. Ийм эрчүүдийн дотор сэхүүн зантан, уймраа, үглээ, эрх мэдэл хөөцөлдөгч, дээдсийг дуурайгч, харамч шуналтан бүтэлгүй толгойтууд олон бий.
Хамгийн харамсалтай нь ихэвчлэн сайн хүүхнүүдэд ийм үл бүтэх адгийн амьтад таардаг байна.
Хүнд хайр сэтгэлтэй болох мөчид хүний тархи, хараа, бүхий л мэдрэхүй нэгэн манан будантай байдалд орох тохиолдол бий. Иймээс шилж, шилж авсан нөхөр чинь хамгийн олиггүй муу хүн байвал бүү гайхаарай. Харин чиний эргэн тойрныхон "Нүдээ нээгээч" гээд байдаг бол дараах зөвлөгөөг сонс.

Нэг. Муу талыг мэдсээр байж суусан бол бүсгүй таны хохь.

Мунхаг эрд сайн болчихсон бол энэ үнэхээр дурлал уу, эсвэл шохоорхол уу гэдгийг олж ялга. Өөрөө түүнд сайн болохоосоо өмнө шүү дээ. "Түүний юунд нь болов оо' гэж өөрөөсөө асуу. Эртхэн зайгаа авах талаар бод. Гэвч зарим хүүхнүүд сэтгэл зовж шаналж байж таашаал, тайтгарлын хоёуланг нь авдаг явдал байдаг гэж үзэх сэтгэл зүйчид бий.

Хоёр. Бурхан энэрэнгүй хүүхнүүдийг амьдралын золионд хаядаг.

Ажилсаг, өрөвч хүүхнүүдэд ихэвчлэн бие сул, үргэлж халамж шаарддаг эрчүүд тохиодог. Энэ нь ёстой л бурхны тэнцвэржүүлэлт юм даа. Зарим нь сул биетэйгээ мэдэхгүй бас архи уумтгай. Тэд хичнээн их чирэгдэл учруулна төдий чинээ хайртай болдог гэж боддог. Сайн эхнэр нь чаргууцалдаад байхыг бодвол үнэн ч юм билүү.

Гурав. Баян хүнтэй суусан хүүхнүүдэд хайр дурлал бус хатан тэвчээр л хэрэгтэй.

Нууц амрагаас эхлээд тэдний олон янзын зан авирыг тэвчих хэрэг танд гарна шүү. Хороглоо тоолсон нүнжиггүй баячууд ч бий. Одоо яая гэхэв. Тэвчихээс өөр замгүй. Түүнээс хариу хайр нэхэж, жигтэйхэн ёс дүрэм ярих гэж эндүүрэв дээ. Тэгээд ч тэвчих нөхцөл байдаг л даа. Зохицуулах нь энэ таны амьдралын гол зарчим байх болно.

Дөрөв. Эр эмийн явдал эвгүй зан араншинг номхотгож өгдөг.

Эрс тэс сонирхол, үзэл бодолтой ямагт хэрэлдэж маргалдаж байдаг хосууд бий. Яагаад ч юм бэ бүр албаар зөрөлдөөд байх шиг сэтгэлдэл төрүүлнэ. Эд нар ч дээ удахгүй салах нь дээ гэж эндүүрэв ээ. Тэр хоёр сална гэж байхгүй. Учир нь ийм хосын ганц зохицох юм нь секс. Магадгүй хэрүүлгүйгээр секс нь амттай болдоггүй биз ээ.

Тав. Олон эртэй явалдсан хүүхний дэргэд ямар ч эр тогтохгүй.
Нэгэнт төлөвшсөн хүний зан араншинг өөрчлөнө гэдэг төвөгтэй. Сайн залуу ч эвдэрч болно. Тийм тохиолдолд голдуу хүүхнүүд буруутай байдаг. Их юм үзсэн олон эртэй явалдаж байсан хүүхэн нөхрөө өмнөх амрагуудтайгаа харьцуулах гээд байдаг дутагдалтай. Ялангуяа сексийн тал дээр. Тэгэхээр хамгийн сайн эр ч үүнийг тэсэхгүй. Нэг л өдөр хаяад явахад гайхах зүйлгүй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.