МАХН-аас 1.5 сая тєгрєгєє авцгаая

2008/09/01
Share |
Хүмүүс:
МАХН-аас 1.5 сая тєгрєгєє авцгаая

УИХ-ын шинэ гишvvд тангаргаа єргєчихлєє. Зургаа долоон удаа хуралдахыг завдаж, зар цуу болж байж гэмээнэ нэг юм шинэ парламент хvчин тєгєлдєр болж, эрхэм тvшээд УИХ-ын гишvvнийхээ бvрэн эрхийг эдлэх болов.

Хэл амтай хэдий ч шинэ парламентад МАХН олонхи боллоо. Тэгэхээр МАХН-ын сонгуулийн мєрийн хєтєлбєр шинэ Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєр болох нь. Энэ хєтєлбєр хэрэгжээд гvйцэхийн цагт Монголын ард тvмэн цэнгэлийн манлайд хvрч, шатахуунаас аваад єргєн хэрэглээний барааг хамгийн хямд, магадгvй vнэгvй ч авч хэрэглэж мэдэх юм. Гэвч vvнийг vл єгvvлэн хамгийн тvрvvнээ энэ намын хамгийн бодитой томоохон амлалт болох 1.5 сая тєгрєг буюу “Эх орны хишиг”-ийн тухай єгvvлж, сануулах минь.

Анх Ардчилсан намыг иргэн бvрт нэг сая тєгрєг тvгээх “Эрдэнийн хувь” гэдгийг санаачлахад сонгуулийн мєрийн хєтєлбєртєє ийм зvйл тусгах нь байтугай, огт санаагvй МАХН-ын удирдлага атаархсандаа ємдєндєє шээс алдах шахаж, тvvнээс давах зvйл гаргаж ирэх гэж хэдэн шєнє нойргvй хоносны эцэст энэ алдарт “Эх орны хишиг”-ээ зарласан. Сонгуулийн мєрийн хєтєлбєрт ороогvй зvйлээр шоудах нь хууль зєрчсєн хэрэг байсан ч Б.Баттулга гэж найдвартай уяаны нохой СЕХ-ны дарга байсан болохоор энэ талаар айх юмгvй єнгєрч ард тvмнээ хулхидаж чадсан хэрэг. Одоо л айх юм гарч ирээд байна.

Юу гэвэл, “Эх орны хишиг иргэн бvрт” гэсэн бичээс бvхий батламж бичгийн ар талд нь “Бид хичээе, та дэмжээрэй. Иргэн таны сонголтоор баталгаажна” гээд тодоос тод цэнхэр, ногоон єнгєєр биччихэж.

МАХН-ын удирдлагуудын хэлээд байгаагаар бол Монголын ард тvмний ихэнх нь энэ намыг дэмжээд, орой дээрээ залаад бараг л бvгдээрээ МАХН-ын тєлєє саналаа єгчихєж. МАХН-ын тєлєє саналаа єгєєгvй хэсэг иргэдийг буудахыг нь буудаад, барихыг нь бариад шоронд хийчихсэн. Одоо иргэд бидний “сонголтоор” МАХН маань олонхи болчихлоо.

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж чадалгvй хэд хэдэн удаа гацаанд орох vеэр УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишvvн болох гэж тэсч ядсан МАХН-ын гишvvд бид амлаад байсан “Эх орны хишиг 1.5 сая тєгрєг”-єє яг єгєх гэж байна. Бvр хvн тус бvрээр нь мєнгийг нь багцлаад тавьж байна. Гэтэл энэ муусайн Ардчилсан намынхан тангаргаа єргєхгvй садаа болоод байгаа юм. Бид тангаргаа єргєчихвєл амласнаа яг єгнє гэж хэлж байлаа.

Ардчилсан намынхан ирээгvй чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва, Г.Занданшатар нар ингэж хэлж байсан.

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, гишvvд нь тангаргаа єргєж амжаагvй байхад МАХН энэ асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж нєгєє казинод тоглодог Г.Занданшатараар ахлуулсан. Г.Занданшатар нь ч хэвлэл бvрт ярилцлага єгч МАХН амласнаа биелvvлдэг нам. Эх орны хишгийг єнєє маргаашгvй єгнє гэдгээ тоть мэт ярьсаар єнєє хvрсэн.

Хавар УИХ-ын сонгуулийн vеэр та бvхэн, танай намаас нэр дэвшигчид “Иргэн таны сонголтоор баталгаажна. Биднийг л сонговол 1.5 сая тєгрєг шууд єгнє” гэж байсан. Ард тvмэн МАХН-ыг “дэмжээд” олонхи болгочихлоо.

Та бvхний амласан “Эх орны хишиг нэг сая таван зуун мянган тєгрєг” иргэн бидний сонголтоор баталгаажчихлаа. Саявтар болохоор Ардчилсан намынхан тєрийг гацаанаас гаргаад тангаргаа єргєчихвєл л “Эх орны хишгээ єгмєєр байна” гээд байсан. Ардчилсан намынхан тєрийн ажлыг саатуулан чагтлахаа больж тангаргаа єргєчихлєє. Одоо МАХН амласнаа хэрэгжvvлж 1.5 сая тєгрєгєє єгєх л vлдлээ.

Сонгуулийн дvнг будлиантай болсон, энэ ч ялсан, тэр ч ялсан гэсэн хэл ам холдож та бvхэн зєєлєн сэнтийдээ заларлаа. Олимпын аварга алт, мєнгєн медаль гэдэг шоу єнгєрлєє. Монгол баше, сумо гэдэг дуулиан намдлаа.

Энэ олон баяр, наадам, шоугаар єргєн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнэ єсч ард тvмэн бухимдаж байгааг хааж аргацаалаа. Бvр намын дарга нь эгэл хvн гэдгээ харуулах гэж хєл дээрээ тогтохгvй согтуурч наргилаа. Хvсээд байсан суудалдаа заларлаа. Амлаад байснаа єгєхгvй бол хэцvvдэх нь.

Юмны vнэ ямар байгаа, ард иргэд чинь хэрхэн цєхєрч, мєлхєж байгааг харах цаг нь болжээ.

Тэгэхээр юуны ємнє ард тvмний амьдралд нэг удаа ч болов нэмэр болох “Эх орны хишиг”-ээ єгєх цаг болж. Олон тvмний саналаар баталгаажсан, ердєє л сонгуулийн маргааш єгнє гэсэн нэг сая таван зуун мянган тєгрєгєє авъя аа, МАХН-ынхаан. Иргэний vнэмлэх, батламжаа бариад хэзээ, хаана хэн дээр очих вэ.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.