П.Сэрдамба: Кубын боксчин жингийн маань мундгуудыг цэвэрлэж єгсєн

2008/09/01
Share |
П.Сэрдамба: Кубын боксчин жингийн маань мундгуудыг цэвэрлэж єгсєн

Олимпын тэнгэрт тєрийнхєє далбааг мандуулж, тvмэн олноо баярлуулсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамбатай ярилцлаа.

-Юуны ємнє олимпын тэнгэрт тєрийнхєє далбааг єргєж, мєнгєн медалиар элэг нэгтнvvддээ бэлэг барьсанд тань баяр хvргэе?

-Баярлалаа.

-Нутагтаа ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Биднийг Бээжинд байхад Монголд олимпоос медаль авсан гээд бєєн баяр болж байна. Хvмvvс таньдаг таньдаггvй нэг нэгэндээ баяр хvргээд л. Талбайд дээр шєнєжин баярлацгааж байна гэж мессэж ирж байсан л даа. Гэхдээ биднийг ийм их хєл болж угтана гэж тєсєєлєєгvй. Урьд нь, олимпоос медаль авчирсан тамирчдыг одоогийнх шиг ингэж угтдаггvй байсан шvv дээ. Мэдээж, нутагтаа ирээд vнэхээр их сайхан байна. Урьд нь, намайг таньдаггvй байсан хvмvvс хvртэл баяр хvргээд л гоё байна. Намайг ирэхэд аав маань хvртэл од болчихсон, хvний хєлд дарагдаад манайх гэдэг айл шал єєр болчихож.

-Бээжингийн олимпод медаль авна гэсэн тамирчдын тоонд єєрийг чинь хvмvvс товлож ярихгvй байсан. Ер нь, єрсєлдєгч хийгээд рингэнд тулалдсан тэр л мєчvvдэд тєрж байсан сэтгэгдлээсээ яриач?

-Намайг медальд хvрнэ гэж хvмvvс бодоогvй байх л даа. Тэр байтугай Тvвшинбаярыг ч олимпоос алт байтугай медаль авна гэж хэн ч зvvдлээгvй байсан байх. Гэсэн хэдий ч тамирчин болгон ялалтын тєлєє байдаг болохоор хvн бvр л дор бvрнээ хичээлээ. Ялангуяа дєрвєн жилд нэг болдог олимп гэдэг хатуухан даваа л даа. Тэнд сул тамирчин гэж байдаггvй. Харин манай Ууган, Гvндэгмаа эгч нарыг харин олимпоос медальтай ирнэ гэж хvн болгон хvлээж байсан нь талаар болсонгvй.

Энэ хоёр маань дэлхийд данстай гэдгээ vнэхээр харуулж чадсан. Миний хувьд анхны тоглолтод л жаахан хэцvv байсан. Хоол унднаас болсон байх. Бие хvндрээд хэцvvхэн байсан. Тэгээд ч жаахан бэргэж байсныг нуугаад яахав. Сvvлд надтай тоглодог Кубын тамирчин их сайн тамирчин. Миний жингийн мундгуудыг цэвэрлэж єгсєн гэж хэлэхэд болно. Хvрлийн тєлєє тоглолтод ялалт байгуулаад л бvр сэтгэл амарчихсан. Гэхдээ Тvвшинбаяр, Гvндэгмаа эгч хоёр медальд хvртсэн нь хvн бvрт итгэл, бас их урам єгсєн.

-Одоо удахгvй дэлхийн аваргын тэмцээн болох гэж байна. Олимпын мєнгєн медалиа батлана биз?

-Дэлхийн аварга гэдэг хэцvv. Бокс бєх шиг дагана гэж байх биш нэг л ялагдвал хасагддаг. Гэхдээ одоо би дэлхийд чансаагаараа хоёрт бичигдэх боллоо. Ямар ч байсан амжилттай оролцоно гэж бодож байгаа. Энэ ажил нэг дуусаадахаар бэлтгэлдээ орж эхлэнэ дээ.

-Энэ ажил гэж юуг хэлээд байна?

-Ойрдоо энэ тэнд vйл ажиллагаанд оролцоод, бид дєрєв завгvй л гvйгээд байна. Аав хvртэл “Надад олдохгvй юм, хvvгээ ирснээс нь хойш тухтай ч уулзаж чадахгvй юм” гээд жаахан гомдонгуй байгаа. /инээв/

-Дэлхийд хоёрт бичигдэх боллоо гэснээс чиний тулалддаг жинд манайхаас хэр амжилт гаргаж байсан юм бол?

-48-д чинь олимп, дэлхийн аваргаас байтугай Азийн аварга ч байгаагvй. Би Азийн аварга, бас олимпын медаль авсан маань энэ жиндээ бас нэгэн тvvх болох байх аа. Одоо дэлхийн аваргаас л горьдож байна даа.

-Шинэ байрандаа хэзээ орох гэж байна?

-Очиж vзсэн. Удахгvй орно.

-Олимпоос медаль авчирсан тамирчдаа хаан шиг байлгах ёстой гэж монголчууд маань дор бvрнээ л хєл болж байна. Шагналын хур буусаар л байна уу?

-Бидний хєдєлмєрийг vнэлж байгаа тєр засаг болон, пvvс компаниуддаа vнэхээр их баярлаж байна аа. Миний амьдрал нэг л єдєр ингээд єєрчлєгдчихнє хэмээн зvvдлээ ч vгvй явлаа. Олны нvдэн дээр байдаг болчихлоо. Тэгэхээр одоо энэ олон сайхан хvний итгэлийг дааж явахыг л хамгаас их хичээнэ дээ.

-Тvрvvн аав чинь нэг муурны тухай яриад байсан?

-Аан тэр vv. /инээв/ Аав намайг Азийн аварга болоход нэг муур зvvдлээд байсан гэсэн. Тэгээд би Азиас аварга болоод ирсэн. Сая бас намайг тоглож байхад бvр гурван муур зvvдлээд байсан гэсэн. Тэгээд аав єглєє босоод “Дvv нь ч нэг мєнгєн медальтай болчих байх аа, одоо гурав ялчих байх” гээд ахад ярьсан юм билээ. Уг нь бид нар мууранд дургvй л дээ. Харин аав л нэг муур тэжээдэг юм уу гээд байгаа /инээв/. Зvvд гэдэг нээрээ сонин юм шvv. Би алтын тєлєє тоглохын урд шєнє шvднvvдээ vйрч унаад байна гэж зvvдэлсэн. Єглєє босоод зvvднээсээ жаахан сэжиглээд сам хугалах гэсэн даанч олдоогvй /инээв/. Гарны гэмтэл л сэдрэх гээд байсан юм байлгvй.

-Одоо гар чинь гайгvй юу?

-Одоо гайгvй ээ. Энэ зєєлєн эдийн гэмтэл байгаа юм.

-Алтын тєлєє тоглолтод хэр итгэлтэй байв. Хятадын тамирчин алт авчихаад их л баярлаж байх шиг байсан?

-Урьд нь нэг ялж байсан болохоор их итгэлтэй байсан. Хятадын тамирчин ч нэг л бэргээд байгаа нь мэдрэгдэж байсан. Спорт гэдэг яахав нэг нь ялж, нєгєє нь ялагддаг хойно.

-Хvмvvс ирэх олимпод медалийнхаа єнгийг хувиргаж алт болгох байх гэж ярих юм?

-Дєрвєн жилийн дараа гэдэг хэцvv л дээ. Доороос єєр ямар ч тамирчин гарч ирээ билээ.

-Чамайг жин єгсч тогловол яах бол гэх юм?

-48-даа л дээр байх. Жин єгсвєл дээрээс жингээ хасч тоглодог тамирчидтай арай л тэнцвэргvй юм болох байх. Цаашдаа ч энэ жиндээ л тоглох байх.

-Баярлаж явдаг олон хvн байгаа байх даа?

-Тэгэлгvй яахав. Мэдээж хэрэг юуны ємнє тєрvvлж єсгєсєн ээж аав хоёртоо баярлалаа гэж хэлье. Мєн энэ их амжилтад хvргэсэн багш дасгалжуулагч, Монголын боксын холбооны хамт олондоо, биднийг дэмжиж ивээн тэтгэж байсан байгууллага, бvх монголчууддаа баярлалаа гэж хэлье. Та нар минь байхгvй байсан бол тамирчин бид бор зvрхээрээ хичнээн ч гvйгээд ингэж амжилт гаргахгvй шvv л гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.