Н.Түвшинбаярын амжилтад атаархсан Азербайджанчууд төдийгүй спортын яамны сайд нь түүнийг допинг хэрэглэсэн гэх мэдээллийг дэлхий нийтэд цацсан

2008/09/01
Share |
Н.Түвшинбаярын амжилтад атаархсан Азербайджанчууд төдийгүй спортын яамны сайд нь түүнийг допинг хэрэглэсэн гэх мэдээллийг дэлхий нийтэд цацсан

44 жил хүлээсэн анхны олимпийн аваргаа хүлээн авч бас ихэрлүүлж төрийн өндөрлөгүүдээсээ эхлэн Монголын жирийн ард иргэд хүртэл олон өдрийг жинхэнэ баяр ёслолын байдалтай өнгөрүүллээ. Тэр ч утгаараа энэ удаагийн олимп Монголчуудад зөвхөн баяр баясгалан бус эв нэгдэл, эрч хүчийг авчирч үндэсний бахархлыг сэргээсэн. Тэрбум хүнтэй энэтхэгээс ч дээгүүр гарсан болохоор энэ нь зүйн хэрэг. Зөвхөн Монголчууд төдийгүй дэлхий нийт ч энэ амжилтыг бахархан сайшааж зарим гадаадын хэвлэлүүдэд “Хубилай хаанаас хойш Бээжинд ирсэн аугаа хүн” гэж бичиж байна. Манай анхны аварга Найдангийн Түвшинбаярын тухай. Харамсалтай нь сайны хажуугаар саар гэгчээр бахархах нэгэн байхад байж ядан тэвдэж, атаархсан улс ч бас байх аж. Олимпгүй өдрүүд эхлэх энүүхэн хоромд “Мовлуд хүрлээ мөнгө болгох боломжтой” гэх сэтгэл түгшээсэн бас бухимдуулсан нэгэн мэдээлэл “azerisport.com” хэмээх веб сайт дээр тавигдлаа. Тэрхүү мэдээн дээр манай анхны аварга Түвшинбаярын допингийн шинжилгээний А Б дүнг хоёуланг нь нэмэх гарсан гээд “… Хэдий бидэнд албан ёсны мэдээлэл байхгүй ч баттай сурвалж Монголын тамирчнаас допинг илэрсэн гэж мэдээллээ” гэж бичжээ. Тэр ч бүү хэл хамгийн сүүлд Залуус, Спортын Яамны сайд Азад Рагимов гээч нөхөр ярилцлагадаа “Манай жүдочид өөрсдийгөө харуулж, хоёр медаль авсанд би их баяртай байна. Онц сайн Мовлудын хүрлийг би мөнгө гэж бодож байна. Учир нь тэрбээр допинг хэрэглэсэн өрсөлдөгчид ялагдсан юм. Хүрлийг мөнгөөр солих тухай дахь асуудлыг Олон Улсын Жудогийн Холбоо шийднэ. Олимп дууссаны дараа бүх юм тодорхой болно…” хэмээн төрийн сайд хүний амнаас гармааргүй үгийг унагасан байх юм. Эрдэж бардаж байсан ч Монголын тамирчинд илт ялагдсандаа бухимдаж, атаархаж, байж ядсандаа ийн өөрийн тамирчнаа өмгөөлсөн үгүй ядахад хэлмэгдэн хохирсон хүн болгох гэж энэхүү цуурхлыг тараасан байж болох ч ч муу үг модон улаатай гэгчээр орос хэлээр ярьдаг хуучин ЗХУ-ын орнууд энэхүү мэдээг шүүрэн авч эхэлсэн нь Украйны жүдогийн сайт дээр гарснаас харагдаж байна. Америк дахь Монголчуудын нэгэн сайт дээр ч энэ тухай бичжээ. Харин төрийнхөө алтан соёмбот далбааг Бээжингийн олимпын тэнгэрт мандуулж, Монгол хүн бүрийн самсааг шархируулсан аваргаа өмгөөлөх хүн бүр энэхүү мэдээллийг сонсоод бухимдан уурсах нь гарцаагүй. Монголын уран сайхны нэгэн кинонд “ардын хүү түрүүлж болдоггүй наадам уу” гэдэг шиг Монгол хүн алт авч болдоггүй хэрэг үү гэж гайхан эгдүүцэж буй нь тухайн нийтлэлийн дор сэтгэгдлээ бичсэн иргэдийн ярианаас илт мэдэгдэж байна лээ. Яах аргагүй Монгол бахархал болсон, олимпын анхны аварга Түвшинбаяр Мовлудыг нэмэлт цагт маш сайхан хаясан нь үнэн билээ. Монголчууд бид анхны аваргаа тосон байхдаа, олимптой өнгөруулсэн энэ өдөр хоногуудад хэрхэн хөгжиж, эв, элаг нэгтэй байСан билээ, энэ үед ч тэр хэвээрээ байж анхны аваргаа сэтгэлийн хаттай байхад нь дэм хайрлах нь зүйн хэрэг биз. Олимпийн аварга төрнө гэдэг улс үндэстэнд ямар их бахдал, урам зориг, хүсэл эрмэлзэл авчирдаг гэдгийг бид биеэрээ мэдэрлээ. 1976 оны Монреалийн олимпоос хөдөлмөрийн баатар З.Ойдов мөнгөн медаль авахдаа Өмнөд Солонгосын бөх Ян Жү Мог ялсан. Гэвч Америкийн бөх Дэвист оноогоор ялагдсан байлаа. Америк, Солонгос хоёрын барилдаанаас аварга хэн болох нь тодрох болоход Ян Жү Мо цэвэр ялахгүй л бол аваргын титэм Монгол, Америк хоёрын нэгэнд очих байлаа. Эгзэгтэй энэ мөчид Америкчууд цэвэр улс төрийн шийдэл хийж өөрийн бөхдөө өмнөд Солонгосын бөхөд цэвэр ялагдахыг даалгажээ. Хоёр систем сөргөлдөн байх үед энэ нь үзэл суртал, олон нийтийн харилцааны үүднээс чухал ач холбогдолтой байсан учраас тэр. Олимпт ийм будлиантай, гашуун гэж хэлж болохоор ч түүх бий. Тийм учраас Монгол Улсаас төрсөн олимпийн анхны аваргаа, бахардах шахаж байгаа Азербайджанчуудын цуу үгэнд итгэлгүй бахархан дээдэлцгээе. Яг л алтан медалиа хазан медаль дуудаж байхад нь хайрлаж, дээдэлж байсан шиг ээ. Бидэнд ч энэ мэдээллийг олон нийтэд хүргэхэд хүнд байлаа. Гэсэн ч худлыг мянга давтвал үнэн болдог гэгчээр “допинг” хэмээн цуурч байгаа гадныхнаас бус өөрсдөөсөө дуулах нь илүү тул тэрлэв. Харин энэ мэдээллийг уншсан хилийн чанд дахь Монголчууд маань ямар сэтгэгдэлтэй байсныг болон олимпын анхны аваргын “Таван цагариг” сонины сурвалжлагчдад өгсөн ярилцлагыг хүргэе. Мэдээж энэ сэтгэл бухимдуулсан асуултад аварга маань хариулт өгсөн байгаа.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êóïèòü çàêëàäêó äëÿ êíèãè õàðüêîâ Бонкамс в НаркопеР´Ð¸Ñ МедамфиР²Ð¸Ñ‚Ð°Ð¼Ð¸Ð½ как варить Купить Кокаин в Нарьян-м
IP:91.204.14.180  2018-01-20 11:03:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.