Үхрийнхэнд гэр бүл болох нь хайр дурлалаас хамаагүй чухал

2008/09/01
Share |
Хүмүүс:
Үхрийнхэнд гэр бүл болох нь хайр дурлалаас хамаагүй чухал

Vхрийн хайр дурлал найз нєхдєд газар ус, агаар махбодитой ордууд тохирно. Тэдэнд эсрэг хvйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггvй бусдаас нуудаг.

Хайртай хvнээ дагаж гvйхгvй. Идэвхгvй наазгай байдалтай. Залуудаа ихээхэн дурламтгай. Дурлах нь тvvний хувьд амьсгалахтай адил. Vхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бєгєєд муугаар тєгсєнє гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгvй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гvнзгий дурлана. Тэр бvх юманд жишээ нь хоолойны єнгє, vнэр хувцас хvнарт утга учир єгнє. Vхрийн хайр дурлал маш урт vргэлжилнэ. Vхэн vхтлээ дурлалдаа vнэнч байна. Тэр дурлалд романтик маягаар хандана. Хайртыгаа бvхэлд нь эзэмшихийг хvснэ єєрийгєє ч тэр чигээр нь зориулна. Хэрэв тvvний зvрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчилан зовдог ба заримдаа,vхэж ч магадгvй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хvvхнvvдтэй явалдах зэрэг тохиолдол бий. Vхрийн хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй золбоотой хамтрагч таалагддаг бєгєєд хvйтэн хєндий хvмvvсийг тэвчдэггvй. Гэр бvл болох нь тvvнд хайр дурлалаас илvv чухал. Тэд бараг салдаггvй. Гэр бvлийн аливаа хэрvvл маргаанд маш дургvй. Vхрийн ордынхон vлгэр жишээ эцэг эх мєн. Хvvхдvvдтэйгээ эелдэг харьцаж, цаг заваа харамгvй зарцуулна.

Тэд хvvхдээ хэт эрхлvvлэхийг тансаг байдлыг буруу гэж vздэг. Хvvхдэд vнэнч шударга итгэл найдвартай байх занг Сургана. Захирангуй байдалтай ханддаг. Тєрєл садан найз нєхдєє цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ vнэнч бєгєєд шаардлага єндєртэй. Vхэр хvнийг байгаагаар нь хvлээж авч чаддаг. Тэр айлд зочилох дургvй боловч харин айлчин гийчинг харамгvй дайлж цайлна. Vхэр их дасамгай. Тэд харгис хэрцгий єш хонзон санах нь маш ховор боловч хэрэв тvvнийг эвгvй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргvй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгvй. Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч єєрчлєхийг хvсдэггvй. Орчин vеийн дуу шуугиантай, хєл vймээнтэй амьдрал vхрийг ихээхэн ядраадаг бєгєєд хотоос гарч хєдєє гадаа явах боломжийг алддаггvй. Тэр байгальд хайртай. Vхэр их гэрсэг бєгєєд бvх юмаа єєрєє хийхийг хvсдэг. Хувцас хунартаа гамтай стилээ бараг єєрчилдєггvй. Хvний анхаарал татсан гял цял юманд дургvй, чанартай эдэлгээ сайтай зvйлд дуртай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.