Чуулганы нээлтэд согтуу дэвсэн Ш.Сайхансамбуу Л.Гүндалайгаар хандаа хага даруулж Д.Лүндээжанцангаар аргадуулж булайгаа чирэв

2008/09/02
Share |
Чуулганы нээлтэд согтуу дэвсэн Ш.Сайхансамбуу Л.Гүндалайгаар хандаа хага даруулж Д.Лүндээжанцангаар аргадуулж булайгаа чирэв

Удтал хүлээлгэсэн УИХ чуулж, тангарагаа өргөснийг ард түмэн улс төр зүй зохисоо олох нь хэмээн горь тавьж байна. Гэхдээ үүнд хүртлээ үзээгүйгээ үзсэн монголчуудад гацаа арилчихлаа гэх нь арай л хэтийдсэн дүгнэлт болох биз. Хэрчим “бялуу”-ны төлөөх эцэс төгсгөлгүй зулгуйдалт, увайгүй ул долоолт, дарга даамлуудыг нь бялууруулж, буй одоогийн “хошин шог” цаашаа ямар ч гараа үзүүлж мэдэх хойно.Учир нь Монголын улстөрчдөөс юу ч гарч мэднэ. Тэр тусмаа гадныханд бол нэг тийм больхидуухан авир хэнээс нь ч цухуйж чадах энэ танхимд нээлтийн өдөр ч сархадын үнэр ханхийж тэрүүхэн хавьдаа хэл үг болоод авсан. Өмнө нь хэдэнтээ гоёж, буцсаар цочроо нь гарсан шинэ гишүүд гэнэтийн “зарлан”-даа мэгдсэн үү дээл малгайнаас татгалзжээ. Гэхдээ байнгын бэлтгэлтэйгээ харуулж Д.Оюунхорол, Д.Очирбат, Л.Гүндалай нар үндэсний хувцсаараа ёсорхлоо. Энэ өдөр хөл нь удтал хүндэрсэн АН-ынхан даргагүй морилж, ер бусын хөхүүн хөөртэй сууцгаасан. Ялангуяа З.Энхболд, Г.Батхүү, “Фортуна” Н.Батбаяр, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын гишүүд бие биеэ нудран түсхийтэл инээд алдан бусдынхаа алхам бүрийг алдалгүй хянаж жуумалзацгаах нь хэний ч анхаарлыг татахаар байв.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.